ИРАНЫ МИНАБ ХОТ ДАХЬ ОХИДЫН БАГА СУРГУУЛЬ ЦОХИЛТОД ӨРТӨЖ, БАГАДАА 40 ХҮН АМЬ АЛДАЖ, 45 ХҮН ГЭМТЖЭЭ


Израилийн цэргийн албан тушаалтан хэвлэлийн хурлын үеэр Израил ба АНУ урьдчилан хэдэн сарын турш төлөвлөсөн Ираны эсрэг хамтарсан ажиллагаа эхлүүлсэн бөгөөд энэ нь өнгөрсөн жилийн зургаадугаар сард болсон Израил-Ираны мөргөлдөөний өмнөх үеийнхээс илүү өргөн цар хүрээтэй зорилготой гэж сэтгүүлчдэд мэдэгджээ.

Тэрбээр Ираныг Израил, АНУ, бүс нутаг болон дэлхийд “асар их аюул” учруулж байгаа гэж тодорхойлж, Израилийн үүрэг нь “Ираны төрийн чадавхыг мэдэгдэхүйц бууруулах, сулруулах” бөгөөд үйл ажиллагаа нь шаардлагатай бол үргэлжилнэ гэжээ. Мөн зорилго нь “ирэх жилүүдэд томоохон өөрчлөлт хийх” гэж тайлбарласан байна.

Албан тушаалтан Ираны дээд удирдагч Али Хаменеи зорилтот жагсаалтад байгаа эсэхийг батлах эсвэл үгүйсгэхээс татгалзаж, Ираны агаарын хамгаалалтын системийг Израилийн анхны цохилтын тэргүүлэх зорилтуудын нэг гэж тэмдэглэжээ.

“Ираны удирдлагуудын ихэнх нь Израилийг устгах болон цэргийн төлөвлөгөө боловсруулах үйл ажиллагаанд оролцдог, тиймээс тэд зорилтот бай болж болно” гэж тэр хэлсэн байна. 

Мөн Ираны пуужингийн үйлдвэрлэл хурдтай байгаа болон өнгөрсөн жил учруулсан сүйрлийн дараа цөмийн хөтөлбөрөө дахин урагшлуулах оролдлого хийж байгааг Израил илрүүлсэн гэж мэдээлэв.

“Тэд сар бүр хэдэн арван баллистик пуужин үйлдвэрлэж байгаа бөгөөд үйлдвэрлэлийн хурд улам нэмэгдэж байна” гэжээ. “Энэ нь ирэх жилүүдэд мянга мянган пуужин үйлдвэрлэх чиглэлд урагшилж буй төр юм. Аль хэдийнээс аюултай зэвсгийн нөөцийг өргөтгөж байна” гэж нэмж хэлсэн байна. 

Мөн Израиль 70,000 нөөц хүчийг дайчилсан бөгөөд үүнд голчлон агаарын хамгаалалтын ажилтнууд багтсан бөгөөд хилээ ямар ч нөхцөлд хамгаалахын тулд цэргүүдийг байрлуулсан гэж мэдэгджээ.

Ираны төрийн мэдлийн IRNA агентлаг мэдээлснээр, тус улсын өмнөд хэсгийн Хормозган мужийн Минаб хотод Израилийн цохилтод охидын бага сургууль өртсөний улмаас наад зах нь 40 хүн амь алдсан байна.

Мөн дор хаяж 45 хүн гэмтэж бэртсэн тухай мэдээлсэн ч гэмтэл авсан хүмүүсийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Ираны Исламын Хувьсгалт Гвардийн (IRGC) цэргийн бааз Минаб хотод байрладаг гэж мэдээлжээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УЛААНБААТАРТ 21-23 ХЭМ ДУЛААН 38 минутын өмнө
МИАТ: ХАР САЛХИНЫ УЛМААС НАРИТА ЧИГЛЭЛИЙН 9 ДҮГЭЭР САРЫН 21-НИЙ ӨДРИЙН… 16 цагийн өмнө
С.ЖАМБАЛЖАМЦ АЗИЙН НААДМААС МОНГОЛЫН БАГИЙН МЕДАЛИЙН САЛХИЙГ ХАГАЛЖ, Х… 17 цагийн өмнө
КАМИЛА ВАЛИЕВА СЭТГЭЛ САНАА НЬ ХЭВИЙН БАЙГАА ГЭСЭН Ч… 21 цагийн өмнө
ДОРНОДЫН ХОЙД БОЛОН ЗҮҮН СУМДЫН НУТГААР БОРОО ОРНО Өчигдөр
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН XX НААДМын НЭЭЛТИЙН ФОТО АГШИН Өчигдөр
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ, О.ЭНХ-ЭРДЭНЭ НАРЫН ТҮҮХИЙГ ДЭЛХИЙН ТАЕКВОНДОГИЙН ХОЛБОО… Өчигдөр
ИНФЛЯЦ ӨМНӨХ САРААС СААРАХАД ХҮНСНИЙ ҮНИЙН ӨСӨЛТ БУУРСАН НЬ НӨЛӨӨЛЖЭЭ Өчигдөр
САНТ СУРГУУЛИЙН СУРАГЧ С.НАРАНБАТ АЗИЙН НААДАМД ЗАЛУУ СЭТГҮҮЛЧЭЭР АЖИЛ… Өчигдөр
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН НААДМЫН ТАВАН ТӨРӨЛТИЙН ТЭМЦЭЭНИЙ ФОТО АГШИН Өчигдөр
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2026/09/19
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН НААДМЫН ТЭКБОЛЫН ТЭМЦЭЭНИЙ ФОТО АГШИН 2026/09/18
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРӨЛД ДЭЛХИЙН АВАРГЫН МӨНГӨ… 2026/09/18
МОНГОЛ УЛС 2027 ОНД АЗИЙН ХУУЛЬ ТОГТООХ БАЙГУУЛЛАГУУДЫН ЗӨВЛӨЛИЙН АССА… 2026/09/18
СИНГАПУРЫН ХӨРӨНГИЙН БИРЖТЭЙ МӨНГӨ, ВАЛЮТ, ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨГЖЛ… 2026/09/18
ГЭРЛЭХ НАС 28 ДАВЖ, 1-2 АМ БҮЛТЭЙ ӨРХИЙН ЭЗЛЭХ ХУВЬ НЭМЭГДЖЭЭ 2026/09/18
ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРӨЛД ДЭЛХИЙН АВАРГАТАЙ БОЛЛОО 2026/09/18
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 13-15 ХЭМ ДУЛААН 2026/09/18
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ИРЦ БҮРДЭЭГҮЙ ТУЛ ХОЙШЛУУЛЛАА 2026/09/17
XX ЗУУНЫ МАНЛАЙ ТӨРИЙН ЗҮТГЭЛТЭН ЮМЖААГИЙН ЦЭДЭНБАЛЫН МЭНДЭЛСНИЙ 110 Ж… 2026/09/17
Их Уншсан
ХУНГУУД ХҮНД ХЭЦҮҮ ЗАМД ГАРАХЫНХАА ӨМНӨ ЧУУЛДАГ 2026/09/16
Ч.АЛТАННАР: ИРЭЭДҮЙД AI-ААС БҮРЭН ХАМААРАХЫН ОРОНД ХҮНИЙ БОДОХ, БҮТЭЭХ… 2026/09/14
БАРИЛГЫН ТӨСЛИЙН МЕНЕЖЕР 25-ТАЙ БҮСГҮЙ ГАДААД ТӨРХӨӨ АШИГЛАН АЛБАН ТУШ… 2026/09/07
ПИСА-2025 ҮНЭЛГЭЭГЭЭР МОНГОЛ УЛС 91 ОРНООС 49-Р БАЙРАНД ЭРЭМБЭЛЭГДЖЭЭ 2026/09/08
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРАГЧДАД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭ… 2026/09/16
ННФ: ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ХЭМЖЭЭГ ОГЦОМ НЭМЭГДҮҮЛЭХ… 2026/09/07
ХАНХҮҮ ЖОРЖ ААВ УИЛЬЯМЫНХАА СУРЧ БАЙСАН ЭТОН КОЛЛЕЖИД 31 ЖИЛИЙН ДАРАА … 2026/09/09
МИАТ-ААР ХОНГКОНГ ХҮРЧ, ЦААШ GATHAY PACIFIC-ИЙН НИСЛЭГЭЭР АНУ, АВСТРАЛ… 2026/09/10
УЛСЫН ИХ ХУРАЛ ТӨСВИЙН ТОДОТГОЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ 2026/09/07
С.БЯМБАЦОГТ: ТӨСВИЙН ТОДОТГОЛ ҮР АШИГГҮЙ ЗАРДЛАА ТАНАЖ ЧАДДАГ, ЗАЙЛШГҮ… 2026/09/07
С.АМАРСАЙХАН: ХИЛ ХАМГААЛАХ, ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРЭГ ЗЭРЭГ БАЙГУУЛЛАГЫН… 2026/09/07
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2026/09/07
ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЖ, 25 БАЙГУУЛЛАГЫГ… 2026/09/09
С.АМАРСАЙХАН: МӨРДӨГЧИЙН БИЕ ДААСАН ХАРААТ БУС БАЙДАЛ, МӨРДӨН ШАЛГАХ А… 2026/09/11
КОП17-Д ДЭВШҮҮЛСЭН ТАЛ ХЭЭРИЙН САНААЧИЛГА ДЭМЖЛЭГ АВЧ, ШИНЭ БОДЛОГЫН Ч… 2026/09/10