ГАРАГУУДЫН ПАРАДЫГ ХЭРХЭН ХАРЖ БОЛОХ ВЭ?


Өнөөдөр /2026.02.28/ гарагуудын парад буюу Буд, Сугар, Санчир, Бархасбадь, Тэнгэрийн ван, Далай ван гарагууд тэнгэрт эгнэн жагсах ховор үзэгдэл болно.

Гарагуудын парад гэдэг нь сансрын хэд хэдэн объект ойролцоо шулуун дээр “жагсах” үзэгдэл юм. "Гарагуудын парад" гэдэг нь албан бус тодорхойлолт, шинжлэх ухаанд энэ үзэгдлийг гарагуудын байрлал гэж нэрлэдэг байна. Гэхдээ сүүлийн жилүүдэд НАСА-гийн бүтээлүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгсэлд байнга дурдагдах болсон гарагуудын парад гэдэг нэрийг хэрэглэх нь улам нэмэгджээ.

Одон орон судлаачид гарагуудын тооноос шалтгаалан энэ үзэгдлийг хэд хэдэн төрлөөр нэрлэдэг. Жишээ нь, гурван гарагийнхыг мини-байрлал, дөрвөн гарагийнхыг бага байрлал, тав, зургаан гарагийн тухай яригдвал их  байрлал гэж нэрлэдэг. Долоон гараг Дэлхий вантай зэрэгцэн байрлах үед агуу буюу бүрэн гүйцэд байрлал гэдэг байна.

Гурваас дөрвөн тэнгэрийн эрхсийн жагсаал байнга болдог бөгөөд олон тооны гарагийн нийлэмж нь харин ховор тохиолддог юм. Мөн гарагийн парад үзэгдэхээс гадна үзэгдэхгүй ч байх нь бий. Хэрэв тэнгэр дэх гарагуудын байрлал Нартай ойрхон байвал үл үзэгддэг байна.

Хэрвээ гарагуудын парадыг бүхэлд нь харахыг хүсвэл цаг, байрлал, стратеги чухал байдаг аж.

Өнөөдөр болох гарагуудын парадын үеэр хэрхэн харах боломжтой вэ?

-Буд, Сугар, Санчир, Бархасбадь гарагийг нар жаргасны дараа энгийн нүдээр харах боломжтой гэж мэргэжлийн хүмүүс мэдээлсэн байна.

-Харах хамгийн тохиромжтой цаг нь нар жаргаснаас хойш 20 минутын дотор байх болно гэж зарим хэвлэлд мэдээлсэн бол нэг цагийн турш харагдана гэж мэдээлсэн нь ч байна.

-Байрлалын хувьд тэнгэрийн баруун доод хэсэгт эдгээр гарагууд харагдана.

-Далай ван, Тэнгэрийн ван- эдгээр алслагдсан гаригийг харахын тулд дуран эсвэл телескоп ашиглах шаардлагатай. 

--Тэнгэр цэлмэг, саадгүй харагдах, аль болох гэрэл багатай харанхуй газрыг сонговол илүү тод үзэгдэнэ.

Гарагийн парадын үеэр зургаан гариг хаана байрлах талаар гадны хэвлэлд гарсан мэдээллийг хүргэе. 

Энгийн нүдээр харж болох гарагууд:

-Буд -тэнгэрийн баруун доод хэсэгт ойролцоогоор 10 градусын өндөрт байрлана.

-Сугар- Сугарын зүүн талд тод үзэгдэнэ.

Сатурн- Сугараас дээш, зүүн тийш ойролцоогоор 10 градусын өндөрт, түүнээс арай бүдэг үзэгдэнэ.

Бархасбадь- Баруун хэсэгт өндөрт, тод харагдана.

-Телескоп эсвэл дурангаар харагдах гарагууд

Далай ван- Санчираас баруун тийш 2 градусын зайд бүдэгхэн харагдана.

Тэнгэрийн ван- тэнгэрийн доод хэсэгт байх бөгөөд дуран эсвэл телескопын тусламжтайгаар харах боломжтой.

Дээр дурдсанчлан Буд, Сугар, Санчир гарагууд нар жаргаснаас хойш ойролцоогоор 20 минут орчим харагдана гэж зарим хэвлэлүүд мэдээлж байгаа бол зарим нь 1 цаг орчим гэж мэдээлж байна. Харин Бархасбадь харьцангуй удаан хугацаагаар харагдана гэж байгаа юм.

Гар утасны астрономийн аппликейшн ашиглаж, гарагуудын яг байрлалыг тогтоож болно гэж хэвлэлүүд мэдээлж байна.

Мэргэжилтнүүдийн анхааруулгаар хотуудаас гарах гэрэл гарагийг сонирхох хүмүүст саад болж мэдэх аж. Ажиглахын тулд илүү чөлөөтэй газрыг сонгох хэрэгтэй.

Дашрамд дурдахад од гарагийн парад олон зүйл зөгнөдөг мэт яриа дээр үеэс гардаг байжээ. Одоогоор гарагуудын жагсаал хүний биед ямар нэгэн нөлөө үзүүлдэг эсэх талаар шинжлэх ухаан тодорхой нотолсон зүйл үгүй. Гэхдээ зарим мэргэжилтнүүд энэ үед ялангуяа эмзэг хүмүүс сэтгэл санаа нь өөрчлөгдөж, бие нь мууддаг гэж анхааруулдаг байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УЛААНБААТАРТ 21-23 ХЭМ ДУЛААН 41 минутын өмнө
МИАТ: ХАР САЛХИНЫ УЛМААС НАРИТА ЧИГЛЭЛИЙН 9 ДҮГЭЭР САРЫН 21-НИЙ ӨДРИЙН… 16 цагийн өмнө
С.ЖАМБАЛЖАМЦ АЗИЙН НААДМААС МОНГОЛЫН БАГИЙН МЕДАЛИЙН САЛХИЙГ ХАГАЛЖ, Х… 17 цагийн өмнө
КАМИЛА ВАЛИЕВА СЭТГЭЛ САНАА НЬ ХЭВИЙН БАЙГАА ГЭСЭН Ч… 21 цагийн өмнө
ДОРНОДЫН ХОЙД БОЛОН ЗҮҮН СУМДЫН НУТГААР БОРОО ОРНО Өчигдөр
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН XX НААДМын НЭЭЛТИЙН ФОТО АГШИН Өчигдөр
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ, О.ЭНХ-ЭРДЭНЭ НАРЫН ТҮҮХИЙГ ДЭЛХИЙН ТАЕКВОНДОГИЙН ХОЛБОО… Өчигдөр
ИНФЛЯЦ ӨМНӨХ САРААС СААРАХАД ХҮНСНИЙ ҮНИЙН ӨСӨЛТ БУУРСАН НЬ НӨЛӨӨЛЖЭЭ Өчигдөр
САНТ СУРГУУЛИЙН СУРАГЧ С.НАРАНБАТ АЗИЙН НААДАМД ЗАЛУУ СЭТГҮҮЛЧЭЭР АЖИЛ… Өчигдөр
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН НААДМЫН ТАВАН ТӨРӨЛТИЙН ТЭМЦЭЭНИЙ ФОТО АГШИН Өчигдөр
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2026/09/19
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН НААДМЫН ТЭКБОЛЫН ТЭМЦЭЭНИЙ ФОТО АГШИН 2026/09/18
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРӨЛД ДЭЛХИЙН АВАРГЫН МӨНГӨ… 2026/09/18
МОНГОЛ УЛС 2027 ОНД АЗИЙН ХУУЛЬ ТОГТООХ БАЙГУУЛЛАГУУДЫН ЗӨВЛӨЛИЙН АССА… 2026/09/18
СИНГАПУРЫН ХӨРӨНГИЙН БИРЖТЭЙ МӨНГӨ, ВАЛЮТ, ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨГЖЛ… 2026/09/18
ГЭРЛЭХ НАС 28 ДАВЖ, 1-2 АМ БҮЛТЭЙ ӨРХИЙН ЭЗЛЭХ ХУВЬ НЭМЭГДЖЭЭ 2026/09/18
ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРӨЛД ДЭЛХИЙН АВАРГАТАЙ БОЛЛОО 2026/09/18
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 13-15 ХЭМ ДУЛААН 2026/09/18
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ИРЦ БҮРДЭЭГҮЙ ТУЛ ХОЙШЛУУЛЛАА 2026/09/17
XX ЗУУНЫ МАНЛАЙ ТӨРИЙН ЗҮТГЭЛТЭН ЮМЖААГИЙН ЦЭДЭНБАЛЫН МЭНДЭЛСНИЙ 110 Ж… 2026/09/17
Их Уншсан
ХУНГУУД ХҮНД ХЭЦҮҮ ЗАМД ГАРАХЫНХАА ӨМНӨ ЧУУЛДАГ 2026/09/16
Ч.АЛТАННАР: ИРЭЭДҮЙД AI-ААС БҮРЭН ХАМААРАХЫН ОРОНД ХҮНИЙ БОДОХ, БҮТЭЭХ… 2026/09/14
БАРИЛГЫН ТӨСЛИЙН МЕНЕЖЕР 25-ТАЙ БҮСГҮЙ ГАДААД ТӨРХӨӨ АШИГЛАН АЛБАН ТУШ… 2026/09/07
ПИСА-2025 ҮНЭЛГЭЭГЭЭР МОНГОЛ УЛС 91 ОРНООС 49-Р БАЙРАНД ЭРЭМБЭЛЭГДЖЭЭ 2026/09/08
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРАГЧДАД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭ… 2026/09/16
ННФ: ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ХЭМЖЭЭГ ОГЦОМ НЭМЭГДҮҮЛЭХ… 2026/09/07
ХАНХҮҮ ЖОРЖ ААВ УИЛЬЯМЫНХАА СУРЧ БАЙСАН ЭТОН КОЛЛЕЖИД 31 ЖИЛИЙН ДАРАА … 2026/09/09
МИАТ-ААР ХОНГКОНГ ХҮРЧ, ЦААШ GATHAY PACIFIC-ИЙН НИСЛЭГЭЭР АНУ, АВСТРАЛ… 2026/09/10
УЛСЫН ИХ ХУРАЛ ТӨСВИЙН ТОДОТГОЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ 2026/09/07
С.БЯМБАЦОГТ: ТӨСВИЙН ТОДОТГОЛ ҮР АШИГГҮЙ ЗАРДЛАА ТАНАЖ ЧАДДАГ, ЗАЙЛШГҮ… 2026/09/07
С.АМАРСАЙХАН: ХИЛ ХАМГААЛАХ, ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРЭГ ЗЭРЭГ БАЙГУУЛЛАГЫН… 2026/09/07
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2026/09/07
ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЖ, 25 БАЙГУУЛЛАГЫГ… 2026/09/09
С.АМАРСАЙХАН: МӨРДӨГЧИЙН БИЕ ДААСАН ХАРААТ БУС БАЙДАЛ, МӨРДӨН ШАЛГАХ А… 2026/09/11
КОП17-Д ДЭВШҮҮЛСЭН ТАЛ ХЭЭРИЙН САНААЧИЛГА ДЭМЖЛЭГ АВЧ, ШИНЭ БОДЛОГЫН Ч… 2026/09/10