ТӨРИЙН АШИГ СОНИРХЛЫГ ТЭРГҮҮНД ТАВЬЖ, БЭЛГИЙН МӨЛЖЛӨГИЙН ХОХИРОГЧДЫГ ҮЛ ТООМСОРЛОСОН ГЭЖ ШҮҮМЖЛЭВ


Их Британийн ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавьж, Эпштейний хэргийн бэлгийн хүчирхийллийн хохирогчдыг үл тоомсорлосон гэж тус улсын нэр хүндтэй прокурор асан Назил Афзар мэдэгджээ.

Тэрбээр Жеффри Эпштентэй холбоотой хэргийн материал нь төрийн ашиг сонирхолтой холбоотой үед цагдаа нар шуурхай ажилладаг атлаа бэлгийн хүчирхийллийн хэргийн хохирогчдыг үл хайхарч, орхигдуулж байна гэсэн байна.

Хааны яллах албаны прокурор асан Назир Афзал нь Хойд баруун Англид хүүхэд, өсвөр насныхны эсрэг бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгийн хэрэг үйлдсэн бүлэглэлүүдийг шүүхэд шилжүүлж байсан хүн юм.  

Эпштейнтэй албан үүргийн хүрээнд олж авсан нууц мэдээллийг дамжуулсан байж болзошгүй гэх үндэслэлээр төрийн албан тушаалын зөрчилд сэжиглэгдэн ханхүү Эндрю болон сайд асан Петер Менделсон нарыг баривчилсан ч тэд өөрсдийгөө гэм буруугүй гэж мэдэгдээд байгаа.

Афзалын хэлснээр эмэгтэйчүүдэд ноцтой хохирол учруулсан гэх гомдлууд дээр ахиц дэвшил бараг гараагүй байна. Эпштейний хүсэлтээр хүний наймаанд өртсөн эмэгтэйчүүдийг Их Британид нисгэн авчирсан байж болзошгүй гэх асуудлыг цагдаагийн зургаан байгууллага шалгаж байгаа бол өөр хоёр нь бэлгийн хүчирхийллийн хэргийг нягталж байна. Гэвч эмэгтэйчүүдэд хохирол учруулсан гэх аливаа гомдлыг бүрэн хэмжээний эрүүгийн хэрэг үүсгэх хэмжээнд хүрсэн гэж аль ч байгууллага дүгнээгүй байгаа юм.

Афзал “Төр хохирогч болсон үед төр маш хурдтай хөдөлдөг. Харин эмэгтэйчүүд хохирогч болсон үед төр бараг хөдөлдөггүй” хэмээн онцолжээ. Түүний хэлснээр нэг эмэгтэй Эпштейн түүнийг Их Британи руу илгээж, тэнд халдлагад өртсөн гэж гомдол гаргасан бөгөөд “олон жилийн турш үл тоомсорлолыг мэдэрч байна” гэсэн байна.

Их Британийн терроризмтой тэмцэх албаны дарга асан Нейл Басу мөн АНУ болон Их Британийн эрх баригчид энэ асуудлыг олон жилийн турш нягтлан шалгаагүйг шүүмжилжээ. Мөн Виржина Жуффре хүчирхэг нөлөө бүхий хүмүүсийн оролцоотойгоор хүний наймаанд өртөж, дарамт шахалтад орсон нь эргэлзээгүй гэсэн байна.

Их Британийн цагдаа нар Эпштейнтэй холбоотой АНУ-ын Хууль зүйн яаманд хадгалагдаж буй засвар хийгдээгүй эх баримтууд шаардлагатай гэж мэдэгдсэн. Афзалын үзэж буйгаар энэ ажиллагааг нэг төв байгууллага, тухайлбал Үндэсний гэмт хэргийн агентлаг зохицуулах ёстой бөгөөд ингэснээр АНУ-ын Хууль зүйн яамтай шууд харилцах боломжтой гэжээ.

Цагдаагийн удирдлагуудын зөвлөл зохицуулах хороо байгуулж, хоёр удаа хуралдсан бөгөөд Эпштейний Их Британитай холбоотой баримтууд нэмэгдэн нийтлэгдэхийн хэрээр гомдлын “цунами” үүсэж болзошгүй гэж үзэж байна.

Fawcett Society-ийн гүйцэтгэх захирал Пенни Ист “Эпштейний файлуудад ил болсон гэмт үйлдлүүд нь зүгээр нэг албан тушаалын зөрчлөөс хавьгүй ноцтой. Жинхэнэ хариуцлага гэдэг нь цол хэргэм, өндөр тэтгэвэр, тансаг албан тушаалаа алдах явдал биш, харин хохирогч эмэгтэйчүүд, охидын төлөө эрүүгийн шүүхийн тогтолцоо бодит, хатуу арга хэмжээ авах ёстой” гэжээ.

Хөдөлмөрийн намын гишүүн, өсвөр насандаа бэлгийн хүчирхийллийн хохирогч болж байсан Натали Флийт “Хохирогчдын дуу хоолой шуугиан, улс төрийн драм дунд замхарчих вий гэхээс айж байна” хэмээн анхааруулсан байна.

Цагдаагийн байгууллагууд “Аль ч гэмт хэрэг нөгөөхөөсөө илүүд тавьж үзэх боломжгүй. Бүх мөрдөн шалгалт нотлох баримтад тулгуурладаг бөгөөд уялдаа холбоотой ажиллаж байгаа ч эдгээр үйл явц цаг хугацаа шаарддаг” хэмээн мэдэгдээд байгаа юм. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УЛААНБААТАРТ 21-23 ХЭМ ДУЛААН 40 минутын өмнө
МИАТ: ХАР САЛХИНЫ УЛМААС НАРИТА ЧИГЛЭЛИЙН 9 ДҮГЭЭР САРЫН 21-НИЙ ӨДРИЙН… 16 цагийн өмнө
С.ЖАМБАЛЖАМЦ АЗИЙН НААДМААС МОНГОЛЫН БАГИЙН МЕДАЛИЙН САЛХИЙГ ХАГАЛЖ, Х… 17 цагийн өмнө
КАМИЛА ВАЛИЕВА СЭТГЭЛ САНАА НЬ ХЭВИЙН БАЙГАА ГЭСЭН Ч… 21 цагийн өмнө
ДОРНОДЫН ХОЙД БОЛОН ЗҮҮН СУМДЫН НУТГААР БОРОО ОРНО Өчигдөр
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН XX НААДМын НЭЭЛТИЙН ФОТО АГШИН Өчигдөр
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ, О.ЭНХ-ЭРДЭНЭ НАРЫН ТҮҮХИЙГ ДЭЛХИЙН ТАЕКВОНДОГИЙН ХОЛБОО… Өчигдөр
ИНФЛЯЦ ӨМНӨХ САРААС СААРАХАД ХҮНСНИЙ ҮНИЙН ӨСӨЛТ БУУРСАН НЬ НӨЛӨӨЛЖЭЭ Өчигдөр
САНТ СУРГУУЛИЙН СУРАГЧ С.НАРАНБАТ АЗИЙН НААДАМД ЗАЛУУ СЭТГҮҮЛЧЭЭР АЖИЛ… Өчигдөр
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН НААДМЫН ТАВАН ТӨРӨЛТИЙН ТЭМЦЭЭНИЙ ФОТО АГШИН Өчигдөр
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2026/09/19
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН НААДМЫН ТЭКБОЛЫН ТЭМЦЭЭНИЙ ФОТО АГШИН 2026/09/18
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРӨЛД ДЭЛХИЙН АВАРГЫН МӨНГӨ… 2026/09/18
МОНГОЛ УЛС 2027 ОНД АЗИЙН ХУУЛЬ ТОГТООХ БАЙГУУЛЛАГУУДЫН ЗӨВЛӨЛИЙН АССА… 2026/09/18
СИНГАПУРЫН ХӨРӨНГИЙН БИРЖТЭЙ МӨНГӨ, ВАЛЮТ, ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨГЖЛ… 2026/09/18
ГЭРЛЭХ НАС 28 ДАВЖ, 1-2 АМ БҮЛТЭЙ ӨРХИЙН ЭЗЛЭХ ХУВЬ НЭМЭГДЖЭЭ 2026/09/18
ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРӨЛД ДЭЛХИЙН АВАРГАТАЙ БОЛЛОО 2026/09/18
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 13-15 ХЭМ ДУЛААН 2026/09/18
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ИРЦ БҮРДЭЭГҮЙ ТУЛ ХОЙШЛУУЛЛАА 2026/09/17
XX ЗУУНЫ МАНЛАЙ ТӨРИЙН ЗҮТГЭЛТЭН ЮМЖААГИЙН ЦЭДЭНБАЛЫН МЭНДЭЛСНИЙ 110 Ж… 2026/09/17
Их Уншсан
ХУНГУУД ХҮНД ХЭЦҮҮ ЗАМД ГАРАХЫНХАА ӨМНӨ ЧУУЛДАГ 2026/09/16
Ч.АЛТАННАР: ИРЭЭДҮЙД AI-ААС БҮРЭН ХАМААРАХЫН ОРОНД ХҮНИЙ БОДОХ, БҮТЭЭХ… 2026/09/14
БАРИЛГЫН ТӨСЛИЙН МЕНЕЖЕР 25-ТАЙ БҮСГҮЙ ГАДААД ТӨРХӨӨ АШИГЛАН АЛБАН ТУШ… 2026/09/07
ПИСА-2025 ҮНЭЛГЭЭГЭЭР МОНГОЛ УЛС 91 ОРНООС 49-Р БАЙРАНД ЭРЭМБЭЛЭГДЖЭЭ 2026/09/08
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРАГЧДАД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭ… 2026/09/16
ННФ: ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ХЭМЖЭЭГ ОГЦОМ НЭМЭГДҮҮЛЭХ… 2026/09/07
ХАНХҮҮ ЖОРЖ ААВ УИЛЬЯМЫНХАА СУРЧ БАЙСАН ЭТОН КОЛЛЕЖИД 31 ЖИЛИЙН ДАРАА … 2026/09/09
МИАТ-ААР ХОНГКОНГ ХҮРЧ, ЦААШ GATHAY PACIFIC-ИЙН НИСЛЭГЭЭР АНУ, АВСТРАЛ… 2026/09/10
УЛСЫН ИХ ХУРАЛ ТӨСВИЙН ТОДОТГОЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ 2026/09/07
С.БЯМБАЦОГТ: ТӨСВИЙН ТОДОТГОЛ ҮР АШИГГҮЙ ЗАРДЛАА ТАНАЖ ЧАДДАГ, ЗАЙЛШГҮ… 2026/09/07
С.АМАРСАЙХАН: ХИЛ ХАМГААЛАХ, ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРЭГ ЗЭРЭГ БАЙГУУЛЛАГЫН… 2026/09/07
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2026/09/07
ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЖ, 25 БАЙГУУЛЛАГЫГ… 2026/09/09
С.АМАРСАЙХАН: МӨРДӨГЧИЙН БИЕ ДААСАН ХАРААТ БУС БАЙДАЛ, МӨРДӨН ШАЛГАХ А… 2026/09/11
КОП17-Д ДЭВШҮҮЛСЭН ТАЛ ХЭЭРИЙН САНААЧИЛГА ДЭМЖЛЭГ АВЧ, ШИНЭ БОДЛОГЫН Ч… 2026/09/10