ТРАМП АНУ-ЫГ БУРУУ ЧИГЛЭЛД ХӨТӨЛЖ БАЙНА ГЭЖ ИРГЭДИЙН ОЛОНХ НЬ ҮЗЭЖ БУЙГ СУДАЛГААНЫ ДҮН ХАРУУЛАВ


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Конгресст илтгэл тавихаас нэг өдрийн өмнө нийтлэгдсэн судалгаа тэрбээр Бүгд Найрамдах намын дэмжигчдийнхээ дунд ч дэмжлэгээ алдаж байгааг харуулсан байна. 

АНУ-ын насанд хүрсэн иргэдийн ихэнх нь Дональд Трампыг хоёр дахь удаагийн ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаандаа улс орныг буруу чиглэлд хөтөлж байна гэж үзэж байгааг шинэ санал асуулга харуулжээ. Энэхүү NPR / PBS News / Marist Poll-ийн хамтарсан судалгаа нь түүний Конгресст тавих “Улс орны байдлын тухай” илтгэлийн өмнөх өдөр нийтлэгдсэн байна.

Нийт насанд хүрэгчдийн 55 хувь нь Трамп улс орныг улам дордуулж байна гэж үзсэн бөгөөд энэ нь түүний эхний бүрэн эрхийн хугацааны мөн үеийнхтэй харьцуулахад 13 нэгжээр өссөн үзүүлэлт аж. Судалгааг нэгдүгээр сарын 27-30-ны хооронд явуулжээ.

Ийм байр суурьтай хүмүүсийн тоо өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас хойш дөрвөн нэгжээр нэмэгдсэн байна.

Ерөнхийлөгчийн талаарх санал асуулгын дүн намын шугамаар тодорхой хуваагджээ. Тухайлбал, Ардчилсан намын дэмжигчдийн 90 хувь нь улс орон нэг жилийн өмнөхөөс дордсон гэж үзсэн бол Бүгд Найрамдах намын дэмжигчдийн 82 хувь нь нөхцөл байдал сайжирсан гэж хариулсан байна.

Мөн засаглалын ардчилсан тогтолцоонд итгэх итгэл түүний хоёр дахь бүрэн эрхийн эхний жилд буурчээ.

2025 оны гуравдугаар сард АНУ-ын насанд хүрэгчдийн 43 хувь нь “Ерөнхийлөгч, Конгресс болон шүүхийн хооронд эрх мэдлийг хуваарилсан хяналт-тэнцлийн тогтолцоо сайн ажиллаж байна” гэсэнтэй санал нийлж байжээ. Харин шинэ судалгаагаар ердөө 32 хувь нь ийм байр суурь илэрхийлсэн байна.

Мөн нэгдүгээр сард явуулсан Pew Research Center-ийн судалгаагаар Трампын хоёр дахь бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд иргэдийн дэмжлэгийг авахгүй байгаа нь харагджээ. АНУ-ын насанд хүрэгчдийн ердөө 27 хувь нь түүний бодлого, төлөвлөгөөний ихэнхийг эсвэл бүгдийг нь дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.

Тэрбээр Бүгд Найрамдах намын дэмжигчдийн дунд ч тодорхой хэмжээнд дэмжлэгээ алдсан нь судалгааны дүнгээс харагджээ. 2025 оны хоёрдугаар сард өөрсдийгөө Бүгд Найрамдах намын гишүүн эсвэл тус намыг дэмжигч гэж тодорхойлсон хүмүүсийн 75 хувь нь түүнийг Ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэхэд шаардлагатай оюун санааны чадамжтай гэж үзэж байжээ. Харин нэгдүгээр сард энэ үзүүлэлт 66 хувь болж буурсан байна.

Мөн Трамп албан тушаалаа ёс зүйтэйгээр хашиж байна гэж үздэг Бүгд Найрамдах намынхны хувь дээрх хугацаанд 55 хувиас 42 хувь болж буурчээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УЛААНБААТАРТ 21-23 ХЭМ ДУЛААН 40 минутын өмнө
МИАТ: ХАР САЛХИНЫ УЛМААС НАРИТА ЧИГЛЭЛИЙН 9 ДҮГЭЭР САРЫН 21-НИЙ ӨДРИЙН… 16 цагийн өмнө
С.ЖАМБАЛЖАМЦ АЗИЙН НААДМААС МОНГОЛЫН БАГИЙН МЕДАЛИЙН САЛХИЙГ ХАГАЛЖ, Х… 17 цагийн өмнө
КАМИЛА ВАЛИЕВА СЭТГЭЛ САНАА НЬ ХЭВИЙН БАЙГАА ГЭСЭН Ч… 21 цагийн өмнө
ДОРНОДЫН ХОЙД БОЛОН ЗҮҮН СУМДЫН НУТГААР БОРОО ОРНО Өчигдөр
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН XX НААДМын НЭЭЛТИЙН ФОТО АГШИН Өчигдөр
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ, О.ЭНХ-ЭРДЭНЭ НАРЫН ТҮҮХИЙГ ДЭЛХИЙН ТАЕКВОНДОГИЙН ХОЛБОО… Өчигдөр
ИНФЛЯЦ ӨМНӨХ САРААС СААРАХАД ХҮНСНИЙ ҮНИЙН ӨСӨЛТ БУУРСАН НЬ НӨЛӨӨЛЖЭЭ Өчигдөр
САНТ СУРГУУЛИЙН СУРАГЧ С.НАРАНБАТ АЗИЙН НААДАМД ЗАЛУУ СЭТГҮҮЛЧЭЭР АЖИЛ… Өчигдөр
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН НААДМЫН ТАВАН ТӨРӨЛТИЙН ТЭМЦЭЭНИЙ ФОТО АГШИН Өчигдөр
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2026/09/19
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН НААДМЫН ТЭКБОЛЫН ТЭМЦЭЭНИЙ ФОТО АГШИН 2026/09/18
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРӨЛД ДЭЛХИЙН АВАРГЫН МӨНГӨ… 2026/09/18
МОНГОЛ УЛС 2027 ОНД АЗИЙН ХУУЛЬ ТОГТООХ БАЙГУУЛЛАГУУДЫН ЗӨВЛӨЛИЙН АССА… 2026/09/18
СИНГАПУРЫН ХӨРӨНГИЙН БИРЖТЭЙ МӨНГӨ, ВАЛЮТ, ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨГЖЛ… 2026/09/18
ГЭРЛЭХ НАС 28 ДАВЖ, 1-2 АМ БҮЛТЭЙ ӨРХИЙН ЭЗЛЭХ ХУВЬ НЭМЭГДЖЭЭ 2026/09/18
ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРӨЛД ДЭЛХИЙН АВАРГАТАЙ БОЛЛОО 2026/09/18
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 13-15 ХЭМ ДУЛААН 2026/09/18
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ИРЦ БҮРДЭЭГҮЙ ТУЛ ХОЙШЛУУЛЛАА 2026/09/17
XX ЗУУНЫ МАНЛАЙ ТӨРИЙН ЗҮТГЭЛТЭН ЮМЖААГИЙН ЦЭДЭНБАЛЫН МЭНДЭЛСНИЙ 110 Ж… 2026/09/17
Их Уншсан
ХУНГУУД ХҮНД ХЭЦҮҮ ЗАМД ГАРАХЫНХАА ӨМНӨ ЧУУЛДАГ 2026/09/16
Ч.АЛТАННАР: ИРЭЭДҮЙД AI-ААС БҮРЭН ХАМААРАХЫН ОРОНД ХҮНИЙ БОДОХ, БҮТЭЭХ… 2026/09/14
БАРИЛГЫН ТӨСЛИЙН МЕНЕЖЕР 25-ТАЙ БҮСГҮЙ ГАДААД ТӨРХӨӨ АШИГЛАН АЛБАН ТУШ… 2026/09/07
ПИСА-2025 ҮНЭЛГЭЭГЭЭР МОНГОЛ УЛС 91 ОРНООС 49-Р БАЙРАНД ЭРЭМБЭЛЭГДЖЭЭ 2026/09/08
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРАГЧДАД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭ… 2026/09/16
ННФ: ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ХЭМЖЭЭГ ОГЦОМ НЭМЭГДҮҮЛЭХ… 2026/09/07
ХАНХҮҮ ЖОРЖ ААВ УИЛЬЯМЫНХАА СУРЧ БАЙСАН ЭТОН КОЛЛЕЖИД 31 ЖИЛИЙН ДАРАА … 2026/09/09
МИАТ-ААР ХОНГКОНГ ХҮРЧ, ЦААШ GATHAY PACIFIC-ИЙН НИСЛЭГЭЭР АНУ, АВСТРАЛ… 2026/09/10
УЛСЫН ИХ ХУРАЛ ТӨСВИЙН ТОДОТГОЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ 2026/09/07
С.БЯМБАЦОГТ: ТӨСВИЙН ТОДОТГОЛ ҮР АШИГГҮЙ ЗАРДЛАА ТАНАЖ ЧАДДАГ, ЗАЙЛШГҮ… 2026/09/07
С.АМАРСАЙХАН: ХИЛ ХАМГААЛАХ, ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРЭГ ЗЭРЭГ БАЙГУУЛЛАГЫН… 2026/09/07
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2026/09/07
ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЖ, 25 БАЙГУУЛЛАГЫГ… 2026/09/09
С.АМАРСАЙХАН: МӨРДӨГЧИЙН БИЕ ДААСАН ХАРААТ БУС БАЙДАЛ, МӨРДӨН ШАЛГАХ А… 2026/09/11
КОП17-Д ДЭВШҮҮЛСЭН ТАЛ ХЭЭРИЙН САНААЧИЛГА ДЭМЖЛЭГ АВЧ, ШИНЭ БОДЛОГЫН Ч… 2026/09/10