АНУ-ЫН ХУУЛЬ ЗҮЙН ЯАМ ТРАМПЫН ЗУРГИЙГ ЭПШТЕЙНИЙ ФАЙЛААС СЭРГЭЭЖЭЭ


АНУ-ын Хууль зүйн яам Жеффри Эпштейнтэй холбоотой мөрдөн байцаалтын материалуудыг олон нийтэд ил болгосныхоо дараахан устгасан зургаа ням гарагт сэргээжээ.  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп “багтсан” уг гэрэл зураг нь бэлгийн хүчирхийллийн хохирогчдыг олон нийтэд ил болгох эрсдэлгүй гэж үзэж, ил болголоо гэж мэдэгдсэн байна.

Хууль зүйн яам энэ зургийг Нью-Йоркийн холбооны прокурорууд Эпштейний хохирогчдыг илчлэх магадлалтай хэмээн “нууцалсан” гэжээ. 

"Хууль зүйн яам болгоомжлох үүднээс зургийг түр хугацаагаар устгасан" гэж X дээр мэдэгдсэн бөгөөд "Зураг дээр Эпштейний хохирогчийг дүрсэлсэн нотлох баримт байхгүй гэдгийг тогтоосон бөгөөд ямар ч өөрчлөлт, засвар хийлгүйгээр дахин нийтэлсэн." гэсэн байна.

Ням гарагийн өглөө АНУ-ын Ерөнхий прокурорын орлогч Тодд Бланш баасан гарагт ил болсон Эпштейний файлын зургуудаас Трампын зургийг “устгасан “ нь Ерөнхийлөгчтэй "ямар ч холбоогүй" бөгөөд тэдгээр зургуудыг засварлах шаардлагатай эсэхийг тогтоох хэрэгтэй байсан гэж мэдэгдсэн юм. Бланш үүнийг хохирогчийг хамгаалах бүлгүүдийн хүсэлтээр хийгдсэн зүйл гэсэн байна.  

Хохирогчдын эрхийг хамгаалагч Глория Аллред CNN-д бямба гарагт ярилцлага өгөхдөө хохирогчдын хувийн мэдээллийг нууцалж, хамгаалах ёстой талаар дурдаад  зураг дээр хохирогчдын нүүр царайг ил гаргах, мөн нүцгэн зургууд байж болохгүй хэмээжээ.

Ийнхүү хохирогчдын зургийг нууцалж буй гээд байгаа ч хувийн мэдээлэл алдагдаж байгаа талаар  шүүмжлэл гарч байна. 

Насанд хүрээгүй хүүхдийн биеийг үнэлүүлсэн, бэлгийн мөлжлөгийн хэрэгт буруутгагдаж байхдаа нас барсан Эпштейнтэй холбоотой хэргийн зарим материалыг олон нийтэд дэлгэсэн нь шуугиан тариад байгаа юм. Түүнийг зөвхөн Америк төдийгүй дэлхийн нөлөө бүхий хүмүүст бага насны хүүхэд зуучилдаг байсан гэж үзэж буй. 

Нью-Йоркийн Ардчилсан намын төлөөлөгч, Төлөөлөгчдийн танхимын цөөнхийн удирдагч Хакеем ЖеффрисЗасгийн газар мөрдөн байцаалтын баримт бичгийг бүрэн эхээр нь гаргах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж мэдэгдэж, яагаад зарим баримт бичгийг ард түмнээс нууснаа тайлбарлахыг шаардсан байна. "Дональд Трампыг багтаасан Эпштейн файлуудын 468 дугаар файлын зургийг одоо DoJ-ийн хувилбараас хассан бололтой" гэж Төлөөлөгчдийн танхимын хяналтын хорооны Ардчилсан намын гишүүд бямба гарагт X дээр нийтэлжээ. "Пам Бонди энэ үнэн үү? Өөр юуг нууж байна вэ? Бид Америкийн олон нийтэд ил тод байх хэрэгтэй" гэж тэд нэмсэн бөгөөд "Энэ бол Цагаан ордны халхавч" гэж тус хорооны Ардчилсан намын гишүүд хожим нь мөн нийтэлсэн байна. 

Мөн Калифорнийн төлөөлөгч, Жеффрисийн танхимын ардчилагч Ро Ханна Эпштейний баримт бичгүүдийг бүрэн эхээр нь нийтлээгүйн улмаас Ерөнхий прокурор Пам Бондигийн эсрэг импичментийн ажиллагаа явуулах ёстой гэсэн юм.

Ерөнхий прокурорын орлогч Тодд Бланш “Засгийн газар хохирогчдыг хамгаалахын тулд шаардлагатай засваруудыг хийх, бүх файлыг хянаж үзэх цаг хүрэлцэхгүй байна. Хуулийн дагуу бид хохирогчдыг хамгаалах ёстой. Тиймээс бид бичиг баримтыг хянах үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байгаа шалтгаан нь хохирогчийг хамгаалах явдал юм.” гэж мэдэгджээ.

Харин зураг нь ил болж, хэл аманд өртөөд буй Билл Клинтоны хэвлэлийн төлөөлөгч “Тэдний юу нууж байгаа нь тодорхойгүй байна. Гэхдээ энэ нь сайн зүйл лав биш" гэж мэдэгдээд байгаа юм.  

Трамптай эвссэн Бүгд найрамдахчууд "ил тод байдлыг" уриалж байгаа нь түгшүүр төрүүлж байгаа гэж үзэж буй хүмүүс ч бий. АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Өмнөд Каролинагийн Бүгд найрамдах намаас сонгогдсон Нэнси Мэйс "шаардлагагүй засварын талаар" дурдсан хэдий ч "бид хохирогчдын нүүр царай, нэрсийг хамгаалах талаар санаа зовж байна" гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УЛААНБААТАРТ 21-23 ХЭМ ДУЛААН 40 минутын өмнө
МИАТ: ХАР САЛХИНЫ УЛМААС НАРИТА ЧИГЛЭЛИЙН 9 ДҮГЭЭР САРЫН 21-НИЙ ӨДРИЙН… 16 цагийн өмнө
С.ЖАМБАЛЖАМЦ АЗИЙН НААДМААС МОНГОЛЫН БАГИЙН МЕДАЛИЙН САЛХИЙГ ХАГАЛЖ, Х… 17 цагийн өмнө
КАМИЛА ВАЛИЕВА СЭТГЭЛ САНАА НЬ ХЭВИЙН БАЙГАА ГЭСЭН Ч… 21 цагийн өмнө
ДОРНОДЫН ХОЙД БОЛОН ЗҮҮН СУМДЫН НУТГААР БОРОО ОРНО Өчигдөр
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН XX НААДМын НЭЭЛТИЙН ФОТО АГШИН Өчигдөр
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ, О.ЭНХ-ЭРДЭНЭ НАРЫН ТҮҮХИЙГ ДЭЛХИЙН ТАЕКВОНДОГИЙН ХОЛБОО… Өчигдөр
ИНФЛЯЦ ӨМНӨХ САРААС СААРАХАД ХҮНСНИЙ ҮНИЙН ӨСӨЛТ БУУРСАН НЬ НӨЛӨӨЛЖЭЭ Өчигдөр
САНТ СУРГУУЛИЙН СУРАГЧ С.НАРАНБАТ АЗИЙН НААДАМД ЗАЛУУ СЭТГҮҮЛЧЭЭР АЖИЛ… Өчигдөр
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН НААДМЫН ТАВАН ТӨРӨЛТИЙН ТЭМЦЭЭНИЙ ФОТО АГШИН Өчигдөр
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2026/09/19
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН НААДМЫН ТЭКБОЛЫН ТЭМЦЭЭНИЙ ФОТО АГШИН 2026/09/18
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРӨЛД ДЭЛХИЙН АВАРГЫН МӨНГӨ… 2026/09/18
МОНГОЛ УЛС 2027 ОНД АЗИЙН ХУУЛЬ ТОГТООХ БАЙГУУЛЛАГУУДЫН ЗӨВЛӨЛИЙН АССА… 2026/09/18
СИНГАПУРЫН ХӨРӨНГИЙН БИРЖТЭЙ МӨНГӨ, ВАЛЮТ, ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨГЖЛ… 2026/09/18
ГЭРЛЭХ НАС 28 ДАВЖ, 1-2 АМ БҮЛТЭЙ ӨРХИЙН ЭЗЛЭХ ХУВЬ НЭМЭГДЖЭЭ 2026/09/18
ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРӨЛД ДЭЛХИЙН АВАРГАТАЙ БОЛЛОО 2026/09/18
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 13-15 ХЭМ ДУЛААН 2026/09/18
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ИРЦ БҮРДЭЭГҮЙ ТУЛ ХОЙШЛУУЛЛАА 2026/09/17
XX ЗУУНЫ МАНЛАЙ ТӨРИЙН ЗҮТГЭЛТЭН ЮМЖААГИЙН ЦЭДЭНБАЛЫН МЭНДЭЛСНИЙ 110 Ж… 2026/09/17
Их Уншсан
ХУНГУУД ХҮНД ХЭЦҮҮ ЗАМД ГАРАХЫНХАА ӨМНӨ ЧУУЛДАГ 2026/09/16
Ч.АЛТАННАР: ИРЭЭДҮЙД AI-ААС БҮРЭН ХАМААРАХЫН ОРОНД ХҮНИЙ БОДОХ, БҮТЭЭХ… 2026/09/14
БАРИЛГЫН ТӨСЛИЙН МЕНЕЖЕР 25-ТАЙ БҮСГҮЙ ГАДААД ТӨРХӨӨ АШИГЛАН АЛБАН ТУШ… 2026/09/07
ПИСА-2025 ҮНЭЛГЭЭГЭЭР МОНГОЛ УЛС 91 ОРНООС 49-Р БАЙРАНД ЭРЭМБЭЛЭГДЖЭЭ 2026/09/08
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРАГЧДАД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭ… 2026/09/16
ННФ: ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ХЭМЖЭЭГ ОГЦОМ НЭМЭГДҮҮЛЭХ… 2026/09/07
ХАНХҮҮ ЖОРЖ ААВ УИЛЬЯМЫНХАА СУРЧ БАЙСАН ЭТОН КОЛЛЕЖИД 31 ЖИЛИЙН ДАРАА … 2026/09/09
МИАТ-ААР ХОНГКОНГ ХҮРЧ, ЦААШ GATHAY PACIFIC-ИЙН НИСЛЭГЭЭР АНУ, АВСТРАЛ… 2026/09/10
УЛСЫН ИХ ХУРАЛ ТӨСВИЙН ТОДОТГОЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ 2026/09/07
С.БЯМБАЦОГТ: ТӨСВИЙН ТОДОТГОЛ ҮР АШИГГҮЙ ЗАРДЛАА ТАНАЖ ЧАДДАГ, ЗАЙЛШГҮ… 2026/09/07
С.АМАРСАЙХАН: ХИЛ ХАМГААЛАХ, ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРЭГ ЗЭРЭГ БАЙГУУЛЛАГЫН… 2026/09/07
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2026/09/07
ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЖ, 25 БАЙГУУЛЛАГЫГ… 2026/09/09
С.АМАРСАЙХАН: МӨРДӨГЧИЙН БИЕ ДААСАН ХАРААТ БУС БАЙДАЛ, МӨРДӨН ШАЛГАХ А… 2026/09/11
КОП17-Д ДЭВШҮҮЛСЭН ТАЛ ХЭЭРИЙН САНААЧИЛГА ДЭМЖЛЭГ АВЧ, ШИНЭ БОДЛОГЫН Ч… 2026/09/10