Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд Энэтхэгийн эртний туульс Бхагавад Гитагийн орос хэл дээрх хувилбарыг өчигдөр /2025.12.04/ бэлэглэжээ.
Гитагийн сургаал дэлхийн сая сая хүмүүст урам зориг өгдөг гэж Моди онцолсон байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Энэтхэгт хоёр өдрийн айлчлал хийхээр өчигдөр /2025.12.04/ очсон юм. Моди ОХУ-ын Ерөнхийлөгчийг тус улсад ирэхэд нь биечлэн уулзаж, тэд албан бус уулзалт хийхээр нэг машинаар яваа бичлэг тархсан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна