COP30: 80 ГАРУЙ УЛС ЧУЛУУЖСАН ТҮЛШИЙГ ҮЕ ШАТТАЙГААР ЗОГСООХ ЗАМЫН ЗУРАГЛАЛ ГАРГАХ УРИАЛГАД НЭГДЛЭЭ


Бразил улсын Белем хотод болж буй COP30 Уур амьсгалын дээд хэмжээний уулзалтын үеэр 80 гаруй улс чулуужсан түлшийг /нүүрс, байгалийн хий, газрын тос/ үе шаттайгаар зогсоох замын зураглалыг гаргах уриалгад нэгджээ. 

Африк, Ази, Латин Америк, Номхон далай, Европын орнууд яриа хэлэлцээний гол үр дүн болох шилжилтийг шаардаж байгаа юм. НҮБ-ын Cop30 уур амьсгалын асуудлаарх дээд хэмжээний уулзалтын үеэр гацсан хэлэлцээг урагшлуулах зорилгоор чулуужсан түлшийг үе шаттайгаар зогсоох замын зураглалыг гаргах уриалга хөндлөнгөөс дэвшүүлж, үүнд 80 гаруй улс нэгджээ.

Африк, Ази, Латин Америк, Номхон далайн орнууд Европын холбооны гишүүн орнууд болон Их Британитай нэгдэж, нефтийн мужууд болон бусад томоохон эдийн засагтай орнуудын хатуу эсэргүүцэлтэй тулгарсан ч "чулуужмал түлшнээс татгалзах" нь яриа хэлэлцээний гол үр дүн байх ёстой гэж уриалсан байна.

Маршаллын арлуудын цаг уурын асуудал эрхэлсэн элч Тина Стеге болон хорин орны сайд нар Белем хотод болсон хэвлэлийн бага хурал дээр: "Чулуужсан түлшийг зогсоох замын зураглал хийх санааныхаа ард гарч, хамтдаа ажиллаж, төлөвлөгөө гаргацгаая." гэжээ. Энэхүү санаачилгыг олон хүн сайшаан хүлээж авсан байна.  Greenpeace International-ийн хөтөлбөрийн дэд захирал Жаспер Инвентор  "Энэ нь Cop30-ын эргэлтийн цэг байж магадгүй. Дэлхийн өмнөд, хойд хэсэгт орших орнууд чулуужсан түлшнээс татгалзах шаардлагатай байгаагаа илэрхийлсэн хүчтэй дохио байлаа.” гэжээ.

Белемд цуглаж буй 40 мянган хүнээс гадна дэлхийн өнцөг булан бүрээс сая сая хүмүүс уг уриалгыг дэмжинэ. Ээ уриалгыг сонсох ёстой. Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалж үүнийг зайлшгүй хийх хэрэгтэй, ард түмэн ч шаардаж байна гэсэн байна. 

2023 онд Дубайд болсон Cop28-ын гол үр дүн нь "бүх төрлийн чулуужсан түлшээс татгалзах" амлалт байсан юм. Гэвч дараа нь Саудын Араб тэргүүтэй хэд хэдэн улс уг тогтоолыг цуцлахыг оролдож эхэлсэн. Ингээд өнгөрсөн 2024 онд Бакуд болсон цаг уурын асуудлаарх хэлэлцээний үеэр уг шийдвэрийг хэрэгжүүлэх оролдлого бүтэлгүйтсэн юм.

Бразилийн зохион байгуулагчид энэ жил COP30 бага хурлын албан ёсны хэлэлцэх асуудалд "чулуужсан түлшнээс татгалзах" асуудлын талаар дурдаагүй орхисон байсан.  

Гэвч чулуужсан түлшийг үе шаттайгаар зогсоохыг дэмжиж буй олон улс орон даваа гарагт байр сууриа илэрхийлэх ёстой гэсэн шийдвэр гаргажээ. Тэд чулуужсан түлшнээс хараат байгаа байдлыг зогсоохгүйгээр дэлхийн дулаардыг 1.5 градуст барих зорилтыг хадгалах найдвар байхгүй гэж үзэж байна.

Их Британийн Эрчим хүчний нарийн бичгийн дарга Эд Милибанд мягмар гарагт болсон хэвлэлийн бага хурал “Энэ асуудал энэ хурлын гол цөм байх ёстой гэдгийг бид бүгд маш тодорхой хэлж байна." гэсэн байна.

Их Британийн цаг уурын асуудал эрхэлсэн элч Рэйчел Кайт Cop28-д гаргасан тогтоолыг урагшлуулж, түүнийг ажил хэрэг болгоход замын зураглал хэрэгтэй гэж мэдэгдэв.

"Бид Cop28 дээр энэ талаар тохиролцсон боловч хэрэгжүүлэх арга замыг олж чадаагүй байна. Харин энэ бол хэрэгжилтийн Cop” гэжээ.

Мягмар гарагийн өглөө Бразилийн Cop30-ын ерөнхийлөгчийн зөвлөл дээд хэмжээний уулзалтаас гаргасан шийдвэрийн төслийг боловсруулж, үүндээ чулуужсан түлшийг үе шаттайгаар зогсоох замын зураглалыг нэг хувилбар болгон дурдсан нь  олон хүнийг гайхшруулжээ. 

Гэвч зарим орны төлөөлөгч хэтэрхий сул төлөвлөгөө байна гэж үзэж, шүүмжилсэн байна.

Номхон далайн Вануату арлын уур амьсгалын өөрчлөлтийн асуудал эрхэлсэн сайд Ральф Регенвану  "Энэ нь төлөвлөгөө хангалттай хүчтэй биш байна. Илүү үйл ажиллагаанд чиглэсэн, хэмжигдэхүйц зорилтуудтай, замын зураглалыг харуулсан элементүүд нь тодорхой байх ёстой." гэсэн байна.

Замын зураглалыг дэмжигчид үүнийг дагаж мөрдөхийн тулд чулуужсан түлшний их нөөцтэй, эсвэл түүний импортоос хамааралтай гээд бүх улс орнууд ижил асуудалтай тулгарах ёстой гэдгийг онцлон тэмдэглэв. Зарим улс орон чулуужсан түлшний нөөцөө ашиглан, хөгжихийг хүсэж байгаа, хөгжиж буй олон оронд чулуужсан түлшнээс татгалзахын тулд санхүүгийн тусламж, нүүрстөрөгч багатай технологи ашиглах шаардлагатай болно гэжээ.

Бразил улс Cop30-ын хэлэлцээнд бүх улс орнуудын бүлгүүдтэй санал солилцож, зөвлөлдсөний дараа баримт бичгийг засварлах төлөвтэй байна.

АНУ Белемийн СOP30-д төлөөлөгчөө илгээгүй цорын ганц том улс болоод байгаа. Саудын Араб, Орос, Боливи болон бусад газрын тостой орнууд чулуужсан түлшнээс татгалзах тухай мэдэгдлийг хатуу эсэргүүцэж магадгүй юм.

Үе шаттайгаар зогсоохыг дэмжиж байгаа болон төвийн сахиж буй улсуудыг оролцуулбал COP30-д оролцож буй орнуудын ихэнх нь үүнийг дэмжинэ гэж үзэж байгаа аж. Гэхдээ энэ үйл явц зөвшилцлийн дагуу явагддаг тул цөөхөн улс эсэргүүцсэнээр хэрэгжихгүй болох магадлал ч бий. 

Бразилийн Засгийн газар чулуужсан түлшнээс татгалзах асуудал дээр дотоод зөрчилдөөнтэй байгаа гэж хэвлэлүүд мэдээлж байна. Тус улсын Засгийн газрын зарим гишүүд Бразилийн газрын тос, хийн олборлолттой холбоотой гэгддэг.

Гэхдээ Бразилийн Байгаль орчны сайд Марина Силва ийнхүү замын зураглал хийх нь цаг уурын хямралын эсрэг "зүй ёсны арга хэмжээ" гээд бүх улс орнуудыг уг асуудалд зоригтой хандахыг уриалжээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УЛААНБААТАРТ 21-23 ХЭМ ДУЛААН 1 цагийн өмнө
МИАТ: ХАР САЛХИНЫ УЛМААС НАРИТА ЧИГЛЭЛИЙН 9 ДҮГЭЭР САРЫН 21-НИЙ ӨДРИЙН… 17 цагийн өмнө
С.ЖАМБАЛЖАМЦ АЗИЙН НААДМААС МОНГОЛЫН БАГИЙН МЕДАЛИЙН САЛХИЙГ ХАГАЛЖ, Х… 18 цагийн өмнө
КАМИЛА ВАЛИЕВА СЭТГЭЛ САНАА НЬ ХЭВИЙН БАЙГАА ГЭСЭН Ч… 21 цагийн өмнө
ДОРНОДЫН ХОЙД БОЛОН ЗҮҮН СУМДЫН НУТГААР БОРОО ОРНО Өчигдөр
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН XX НААДМын НЭЭЛТИЙН ФОТО АГШИН Өчигдөр
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ, О.ЭНХ-ЭРДЭНЭ НАРЫН ТҮҮХИЙГ ДЭЛХИЙН ТАЕКВОНДОГИЙН ХОЛБОО… Өчигдөр
ИНФЛЯЦ ӨМНӨХ САРААС СААРАХАД ХҮНСНИЙ ҮНИЙН ӨСӨЛТ БУУРСАН НЬ НӨЛӨӨЛЖЭЭ Өчигдөр
САНТ СУРГУУЛИЙН СУРАГЧ С.НАРАНБАТ АЗИЙН НААДАМД ЗАЛУУ СЭТГҮҮЛЧЭЭР АЖИЛ… Өчигдөр
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН НААДМЫН ТАВАН ТӨРӨЛТИЙН ТЭМЦЭЭНИЙ ФОТО АГШИН 2026/09/19
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2026/09/19
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН НААДМЫН ТЭКБОЛЫН ТЭМЦЭЭНИЙ ФОТО АГШИН 2026/09/18
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРӨЛД ДЭЛХИЙН АВАРГЫН МӨНГӨ… 2026/09/18
МОНГОЛ УЛС 2027 ОНД АЗИЙН ХУУЛЬ ТОГТООХ БАЙГУУЛЛАГУУДЫН ЗӨВЛӨЛИЙН АССА… 2026/09/18
СИНГАПУРЫН ХӨРӨНГИЙН БИРЖТЭЙ МӨНГӨ, ВАЛЮТ, ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨГЖЛ… 2026/09/18
ГЭРЛЭХ НАС 28 ДАВЖ, 1-2 АМ БҮЛТЭЙ ӨРХИЙН ЭЗЛЭХ ХУВЬ НЭМЭГДЖЭЭ 2026/09/18
ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРӨЛД ДЭЛХИЙН АВАРГАТАЙ БОЛЛОО 2026/09/18
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 13-15 ХЭМ ДУЛААН 2026/09/18
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ИРЦ БҮРДЭЭГҮЙ ТУЛ ХОЙШЛУУЛЛАА 2026/09/17
XX ЗУУНЫ МАНЛАЙ ТӨРИЙН ЗҮТГЭЛТЭН ЮМЖААГИЙН ЦЭДЭНБАЛЫН МЭНДЭЛСНИЙ 110 Ж… 2026/09/17
Их Уншсан
ХУНГУУД ХҮНД ХЭЦҮҮ ЗАМД ГАРАХЫНХАА ӨМНӨ ЧУУЛДАГ 2026/09/16
Ч.АЛТАННАР: ИРЭЭДҮЙД AI-ААС БҮРЭН ХАМААРАХЫН ОРОНД ХҮНИЙ БОДОХ, БҮТЭЭХ… 2026/09/14
БАРИЛГЫН ТӨСЛИЙН МЕНЕЖЕР 25-ТАЙ БҮСГҮЙ ГАДААД ТӨРХӨӨ АШИГЛАН АЛБАН ТУШ… 2026/09/07
ПИСА-2025 ҮНЭЛГЭЭГЭЭР МОНГОЛ УЛС 91 ОРНООС 49-Р БАЙРАНД ЭРЭМБЭЛЭГДЖЭЭ 2026/09/08
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРАГЧДАД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭ… 2026/09/16
ННФ: ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ХЭМЖЭЭГ ОГЦОМ НЭМЭГДҮҮЛЭХ… 2026/09/07
ХАНХҮҮ ЖОРЖ ААВ УИЛЬЯМЫНХАА СУРЧ БАЙСАН ЭТОН КОЛЛЕЖИД 31 ЖИЛИЙН ДАРАА … 2026/09/09
МИАТ-ААР ХОНГКОНГ ХҮРЧ, ЦААШ GATHAY PACIFIC-ИЙН НИСЛЭГЭЭР АНУ, АВСТРАЛ… 2026/09/10
УЛСЫН ИХ ХУРАЛ ТӨСВИЙН ТОДОТГОЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ 2026/09/07
С.БЯМБАЦОГТ: ТӨСВИЙН ТОДОТГОЛ ҮР АШИГГҮЙ ЗАРДЛАА ТАНАЖ ЧАДДАГ, ЗАЙЛШГҮ… 2026/09/07
С.АМАРСАЙХАН: ХИЛ ХАМГААЛАХ, ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРЭГ ЗЭРЭГ БАЙГУУЛЛАГЫН… 2026/09/07
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2026/09/07
ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЖ, 25 БАЙГУУЛЛАГЫГ… 2026/09/09
С.АМАРСАЙХАН: МӨРДӨГЧИЙН БИЕ ДААСАН ХАРААТ БУС БАЙДАЛ, МӨРДӨН ШАЛГАХ А… 2026/09/11
КОП17-Д ДЭВШҮҮЛСЭН ТАЛ ХЭЭРИЙН САНААЧИЛГА ДЭМЖЛЭГ АВЧ, ШИНЭ БОДЛОГЫН Ч… 2026/09/10