МЕКСИКТ АВЛИГА, ХАР ТАМХИНЫ ХЭРГЭЭС ҮҮДСЭН GEN Z ҮЕИЙНХНИЙ ЖАГСААЛЫН ҮЕЭР БАГАДАА 120 ХҮН ШАРХАДЖЭЭ


Мексикт авлига, хар тамхины хэргээс үүдсэн Gen Z үеийнхний эсэргүүцлийн жагсаалын үеэр дор хаяж 120 хүн шархадсан талаар хэвлэлүүд мэдээлж байна.

Жил бүр хэдэн арван мянган мексикчүүдийн амь насыг авч одож буй авлига, хар тамхины хүчирхийллийн эсрэг эгдүүцлээ илэрхийлэхээр Мехико хотын гудамж болон орон даяар Gen Z үеийнхэн жагссан юм.

Хойд зүгийн Тихуанагаас өмнөд хэсгийн Оаксака хүртэлх хотуудад бямба гаригт болсон жагсаал цуглаан олон хүмүүсийг татсан бөгөөд зарим жагсагчид залуучуудын хөдөлгөөний дэлхийн бэлэг тэмдэг болсон One Piece-н далайн дээрэмчдийн далбааг барьсан байжээ.

Туг барьсан хүмүүсийн дунд байсан бизнесийн зөвлөх 29 настай Андрес Масса "Бид илүү аюулгүй байдалд баймаар байна” гэж ярьсан байна.

Мексикийн ерөнхийлөгч Клаудиа Шейнбаумын оффис байрладаг Мехико хотын Зокало талбайд болсон жагсаал тайван замаар эхэлсэн хэдий ч үймээн болж хувирсан бөгөөд жагсагчид цагдаа нарыг чулуугаар шидэж, харин цагдаа нар бамбай, бороохой, гал унтраагч ашиглан тэмцэлдсэн юм.

Мехико хотын аюулгүй байдлын дарга Пабло Васкес хэлэхдээ "Юүдэнтэй хэсэг бүлэг хүмүүс хүчирхийлэл үйлдэж эхлэх хүртэл олон цагийн турш жагсаал  тайван замаар үргэлжилсэн” гэж ярьсан байна. Васкесийн мэдээлж буйгаар цагдаагийн 100 албан хаагч гэмтэж бэртсэний 40 нь эмнэлэгт хүргэгдсэн бол жагсагчдаас 20 хүн шархадсан гэжээ.

Цагдаа нар жагсагчдыг өшиглөж, цохиж байгаа бичлэг олон нийтийн сүлжээгээр тархсан байна. Мексикийн гол сонинуудын нэг болох Ла Жорнадагийн гэрэл зурагчин Виктор Камачо жагсаалыг сурвалжлах үеэр цагдаа нар өөрт нь халдсан гэж буруутгажээ. “Сэтгүүлчийг газар хэвтэж байхад нь нүүр рүү нь өшиглөсөн” гэж сонинд бичсэн бол "Нэг офицер намайг ална гэж сүрдүүлсэн" гэж Камачо хэлсэн байна.

Мексикийн хоёр дахь том хот Гвадалахарад эмх замбараагүй байдал үүсэж, 47 хүн баривчлагдаж, 13 хүн, түүний дотор гурван цагдаа шархадсан тухай эрх баригчид мэдээлжээ.

2024 оны 10-р сараас хойш засгийн эрхийг барьж байгаа Шейнбаумийн рейтинг 70 хувиас дээш байгаа хэдий ч олны анхаарал татсан хэд хэдэн аллагын дараа ард түмний аюулгүй байдлын талаарх түүний бодлого шүүмжлэлд өртсөн юм. Мексикийн анхны эмэгтэй ерөнхийлөгч Табаско мужид айлчлах үеэрээ хүчирхийллийг буруушааж, сэтгүүлчдэд "Бид хүчирхийлэлд "үгүй" гэж хэлэх ёстой гэсэн байна.

Жагсагчдын олонх нь 11 дүгээр сарын 1-нд өөрийн хотдоо хар тамхины гэмт хэргийн бүлэглэлүүдийн эсрэг тэмцлийг удирдаж байгаад алагдсан Мичоакан мужийн Уруапан хотын дарга Карлос Альберто Манзо Родригестэй холбоотой туг лоозон барьж, малгай өмсжээ.

Мичоакан мужаас ирсэн үл хөдлөх хөрөнгийн агент, 65 настай Роза Мария Авила "Тэр гэмт хэрэгтнүүдтэй тэмцэхээр офицеруудыг илгээж байсан учраас алагдсан. Тэр тэдэнтэй нүүр тулах зоригтой байсан."  гэжээ.

Жагсагчид ерөнхийлөгч Шейнбаумын ажиллаж, амьдарч буй Үндэсний ордны өмнө цугларч, барилгын эргэн тойрон дахь зарим төмөр хашааг нураасан байна.

Байшинг хамгаалж байсан цагдаа нар жагсагчдыг дарахын тулд нулимс асгаруулагч хий, гал унтраагч ашиглажээ. Жагсагчдын зарим нь тэдэнд хандаж "Чи Карлос Манзог ингэж хамгаалах ёстой байсан" гэж хашгирсан байна.

Хэдэн зуун залуус цагдаа нар руу сум шидэж, цагдаа нар ч хамгаалах хэрэгсэл ашиглан, тэмцэл өрнөжээ.

Бямба гаригт болсон эсэргүүцлийн жагсаал болохын өмнөх өдрүүдэд Шейнбаум баруун жигүүрийн намуудыг Gen Z үеийнхний хөдөлгөөнд нэвтрэхийг оролдсон, жагсаалд оролцох хүмүүсийг нэмэгдүүлэхийн тулд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр бот ашигласан гэж буруутгасан юм. "Энэ бол Засгийн газрын эсрэг гадаадаас сурталчилж, зохион байгуулсан хөдөлгөөн" гэж тэр хэлжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УЛААНБААТАРТ 21-23 ХЭМ ДУЛААН 1 цагийн өмнө
МИАТ: ХАР САЛХИНЫ УЛМААС НАРИТА ЧИГЛЭЛИЙН 9 ДҮГЭЭР САРЫН 21-НИЙ ӨДРИЙН… 17 цагийн өмнө
С.ЖАМБАЛЖАМЦ АЗИЙН НААДМААС МОНГОЛЫН БАГИЙН МЕДАЛИЙН САЛХИЙГ ХАГАЛЖ, Х… 18 цагийн өмнө
КАМИЛА ВАЛИЕВА СЭТГЭЛ САНАА НЬ ХЭВИЙН БАЙГАА ГЭСЭН Ч… 21 цагийн өмнө
ДОРНОДЫН ХОЙД БОЛОН ЗҮҮН СУМДЫН НУТГААР БОРОО ОРНО Өчигдөр
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН XX НААДМын НЭЭЛТИЙН ФОТО АГШИН Өчигдөр
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ, О.ЭНХ-ЭРДЭНЭ НАРЫН ТҮҮХИЙГ ДЭЛХИЙН ТАЕКВОНДОГИЙН ХОЛБОО… Өчигдөр
ИНФЛЯЦ ӨМНӨХ САРААС СААРАХАД ХҮНСНИЙ ҮНИЙН ӨСӨЛТ БУУРСАН НЬ НӨЛӨӨЛЖЭЭ Өчигдөр
САНТ СУРГУУЛИЙН СУРАГЧ С.НАРАНБАТ АЗИЙН НААДАМД ЗАЛУУ СЭТГҮҮЛЧЭЭР АЖИЛ… Өчигдөр
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН НААДМЫН ТАВАН ТӨРӨЛТИЙН ТЭМЦЭЭНИЙ ФОТО АГШИН 2026/09/19
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2026/09/19
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН НААДМЫН ТЭКБОЛЫН ТЭМЦЭЭНИЙ ФОТО АГШИН 2026/09/18
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРӨЛД ДЭЛХИЙН АВАРГЫН МӨНГӨ… 2026/09/18
МОНГОЛ УЛС 2027 ОНД АЗИЙН ХУУЛЬ ТОГТООХ БАЙГУУЛЛАГУУДЫН ЗӨВЛӨЛИЙН АССА… 2026/09/18
СИНГАПУРЫН ХӨРӨНГИЙН БИРЖТЭЙ МӨНГӨ, ВАЛЮТ, ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨГЖЛ… 2026/09/18
ГЭРЛЭХ НАС 28 ДАВЖ, 1-2 АМ БҮЛТЭЙ ӨРХИЙН ЭЗЛЭХ ХУВЬ НЭМЭГДЖЭЭ 2026/09/18
ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРӨЛД ДЭЛХИЙН АВАРГАТАЙ БОЛЛОО 2026/09/18
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 13-15 ХЭМ ДУЛААН 2026/09/18
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ИРЦ БҮРДЭЭГҮЙ ТУЛ ХОЙШЛУУЛЛАА 2026/09/17
XX ЗУУНЫ МАНЛАЙ ТӨРИЙН ЗҮТГЭЛТЭН ЮМЖААГИЙН ЦЭДЭНБАЛЫН МЭНДЭЛСНИЙ 110 Ж… 2026/09/17
Их Уншсан
ХУНГУУД ХҮНД ХЭЦҮҮ ЗАМД ГАРАХЫНХАА ӨМНӨ ЧУУЛДАГ 2026/09/16
Ч.АЛТАННАР: ИРЭЭДҮЙД AI-ААС БҮРЭН ХАМААРАХЫН ОРОНД ХҮНИЙ БОДОХ, БҮТЭЭХ… 2026/09/14
БАРИЛГЫН ТӨСЛИЙН МЕНЕЖЕР 25-ТАЙ БҮСГҮЙ ГАДААД ТӨРХӨӨ АШИГЛАН АЛБАН ТУШ… 2026/09/07
ПИСА-2025 ҮНЭЛГЭЭГЭЭР МОНГОЛ УЛС 91 ОРНООС 49-Р БАЙРАНД ЭРЭМБЭЛЭГДЖЭЭ 2026/09/08
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРАГЧДАД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭ… 2026/09/16
ННФ: ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ХЭМЖЭЭГ ОГЦОМ НЭМЭГДҮҮЛЭХ… 2026/09/07
ХАНХҮҮ ЖОРЖ ААВ УИЛЬЯМЫНХАА СУРЧ БАЙСАН ЭТОН КОЛЛЕЖИД 31 ЖИЛИЙН ДАРАА … 2026/09/09
МИАТ-ААР ХОНГКОНГ ХҮРЧ, ЦААШ GATHAY PACIFIC-ИЙН НИСЛЭГЭЭР АНУ, АВСТРАЛ… 2026/09/10
УЛСЫН ИХ ХУРАЛ ТӨСВИЙН ТОДОТГОЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ 2026/09/07
С.БЯМБАЦОГТ: ТӨСВИЙН ТОДОТГОЛ ҮР АШИГГҮЙ ЗАРДЛАА ТАНАЖ ЧАДДАГ, ЗАЙЛШГҮ… 2026/09/07
С.АМАРСАЙХАН: ХИЛ ХАМГААЛАХ, ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРЭГ ЗЭРЭГ БАЙГУУЛЛАГЫН… 2026/09/07
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2026/09/07
ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЖ, 25 БАЙГУУЛЛАГЫГ… 2026/09/09
С.АМАРСАЙХАН: МӨРДӨГЧИЙН БИЕ ДААСАН ХАРААТ БУС БАЙДАЛ, МӨРДӨН ШАЛГАХ А… 2026/09/11
КОП17-Д ДЭВШҮҮЛСЭН ТАЛ ХЭЭРИЙН САНААЧИЛГА ДЭМЖЛЭГ АВЧ, ШИНЭ БОДЛОГЫН Ч… 2026/09/10