ИРЭХ 10 ЖИЛД 70 ТЭРБУМ ДОЛЛАРЫН БАЯЛАГ ӨВЛӨГДӨЖ, ТЭГШ БУС БАЙДЛЫГ НЭМЭГДҮҮЛЭХИЙГ АНХААРУУЛЖЭЭ


Ойрын арван жилд дэлхий даяар хойч үедээ өвлүүлэх 70 гаруй сая доллар буюу 53 сая фунт стерлингийн өв хөрөнгө тэгш бус байдлыг улам бүр нэмэгдүүлнэ гэж эдийн засагчид анхааруулж байна.  

Баян ба ядуугийн хоорондох дэлхийн баялгийн ялгааны талаарх тайланд "Их хорь" үүнд хөндлөнгөөс оролцох шаардлагатай байгааг онцолсон гэж шинжээчид хэлж байна. 

Өмнөд Африкийн Йоханнесбургт болох Их хорийн уулзалтын өмнөх тайланд байнгын хяналтын бүлэг байгуулахгүй бол ирэх арван жилийн хугацаанд дэлхийн баялгийн ялгаа улам бүр нэмэгдэнэ гэж шинжээчдийн зөвлөл мэдэгдсэн талаар тусгажээ. 

Нобелийн шагналт эдийн засагч Жозеф Стиглиц Өмнөд Африкийн ерөнхийлөгч Сирил Рамафосагийн захиалгаар хийсэн тайлангийн дүнгээ танилцуулахдаа дэлхийн 10 орны наймд нь тэгш бус байдал нэмэгдэж байгааг онцолсон аж. 

Дэлхийн хүн амын 90 хувийг бүрдүүлдэг нийт улс орнуудын 83 хувь нь тэгш бус байдлын өндөр түвшинд байна гэж тайланд дурджээ. Тэгш бус байдал өндөртэй орнууд ардчиллын доройтолд орох магадлал тэгш байдлыг хангасан бусад орноос долоо дахин их байна гэсэн байна.

Рамафоса "бие даасан шинжээчдийн онц хорооны" тайлангаас үзвэл Өмнөд Африкт болох Их хорийн уулзалтын үеэр хэлэлцэх асуудалд тэгш бус байдлыг оруулах шаардлагатай гэжээ.

Баян хоосны ялгааг хянах өндөр түвшний шинжээчдийн зөвлөл байх шаардлагатайг  дэмжээгүй ч тэрбээр "Тэгш бус байдал нь хүртээмжтэй өсөлтөд саад болж байгаа бөгөөд ардчилалд заналхийлж байгаа явдал юм. Тэгш бус байдлыг шийдвэрлэх нь бидний үе үеийн тулгамдсан асуудал. Үүнийг бууруулахын тулд ухаалаг, бодитой алхам хийх хэрэгтэй.” гэсэн байна.

Их хорь нь 2008 оны банкны хямралын дараа байгуулагдсан бөгөөд дэлхийн хамгийн баян улсуудын Их долоо бүлгийн өргөжүүлсэн хэлбэр юм. Үүнд дэлхийн 19 орон, дээр нь Европын холбоо багтдаг.

Энэ сарын 22-нд болох Сайд нарын уулзалтаас өмнө тэгш бус байдлыг хянах хэсэг байгуулах шаардлагыг Их хорийн хэд хэдэн улс дэмжиж, кампанит ажил өрнүүлж байна.

Колумбын Их Сургуулийн профессор, бие даасан шинжээчдийн дарга Стиглиц "Их хорь”-д "хөгжлийн чиг хандлагыг хянаж, үр дагаврыг нь үнэлж, түүнийг шийдвэрлэх өөр бодлогыг үнэлж, Засгийн газар, бодлого боловсруулагчид болон олон улсын хамтын нийгэмлэгт мэдээлэл өгөх" байнгын хороо байгуулахыг зөвлөж байна гэжээ.

Стиглиц судалгаагаар баян ядуугийн ялгаа ихсэж, ардчиллын институцийг сүйрүүлж, популизмыг өдөөж байгааг харуулж байна гэсэн байна.

Тайланд тусгаснаар 2000-2024 оны хооронд дэлхийн хамгийн баян 1 хувь нь бүх шинэ баялгийн 41 хувийг эзэмшсэн бол доод түвшний 50 хувьд баялгийн ердөө 1 хувь нь очжээ.

Италийн эдийн засагч Сальваторе Мореллигийн хийсэн шинэ судалгаанаас үзэхэд 2035 он гэхэд 70 орчим тэрбум долларын баялаг хойч үед өвлөгдөх юм.  

“Нийлмэл хүү нь баялгийг өсгөж, өв залгамжлалын татвар нь үр дүнтэй бишээс баялгийг үеэс үед дамжуулж, эдийн засгийн үр ашгийг алдагдуулж байгаа тул баялгийн тэгш бус байдал нэмэгдэж байна” гэсэн байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УЛААНБААТАРТ 21-23 ХЭМ ДУЛААН 1 цагийн өмнө
МИАТ: ХАР САЛХИНЫ УЛМААС НАРИТА ЧИГЛЭЛИЙН 9 ДҮГЭЭР САРЫН 21-НИЙ ӨДРИЙН… 17 цагийн өмнө
С.ЖАМБАЛЖАМЦ АЗИЙН НААДМААС МОНГОЛЫН БАГИЙН МЕДАЛИЙН САЛХИЙГ ХАГАЛЖ, Х… 18 цагийн өмнө
КАМИЛА ВАЛИЕВА СЭТГЭЛ САНАА НЬ ХЭВИЙН БАЙГАА ГЭСЭН Ч… 21 цагийн өмнө
ДОРНОДЫН ХОЙД БОЛОН ЗҮҮН СУМДЫН НУТГААР БОРОО ОРНО Өчигдөр
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН XX НААДМын НЭЭЛТИЙН ФОТО АГШИН Өчигдөр
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ, О.ЭНХ-ЭРДЭНЭ НАРЫН ТҮҮХИЙГ ДЭЛХИЙН ТАЕКВОНДОГИЙН ХОЛБОО… Өчигдөр
ИНФЛЯЦ ӨМНӨХ САРААС СААРАХАД ХҮНСНИЙ ҮНИЙН ӨСӨЛТ БУУРСАН НЬ НӨЛӨӨЛЖЭЭ Өчигдөр
САНТ СУРГУУЛИЙН СУРАГЧ С.НАРАНБАТ АЗИЙН НААДАМД ЗАЛУУ СЭТГҮҮЛЧЭЭР АЖИЛ… Өчигдөр
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН НААДМЫН ТАВАН ТӨРӨЛТИЙН ТЭМЦЭЭНИЙ ФОТО АГШИН 2026/09/19
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2026/09/19
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН НААДМЫН ТЭКБОЛЫН ТЭМЦЭЭНИЙ ФОТО АГШИН 2026/09/18
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРӨЛД ДЭЛХИЙН АВАРГЫН МӨНГӨ… 2026/09/18
МОНГОЛ УЛС 2027 ОНД АЗИЙН ХУУЛЬ ТОГТООХ БАЙГУУЛЛАГУУДЫН ЗӨВЛӨЛИЙН АССА… 2026/09/18
СИНГАПУРЫН ХӨРӨНГИЙН БИРЖТЭЙ МӨНГӨ, ВАЛЮТ, ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨГЖЛ… 2026/09/18
ГЭРЛЭХ НАС 28 ДАВЖ, 1-2 АМ БҮЛТЭЙ ӨРХИЙН ЭЗЛЭХ ХУВЬ НЭМЭГДЖЭЭ 2026/09/18
ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРӨЛД ДЭЛХИЙН АВАРГАТАЙ БОЛЛОО 2026/09/18
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 13-15 ХЭМ ДУЛААН 2026/09/18
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ИРЦ БҮРДЭЭГҮЙ ТУЛ ХОЙШЛУУЛЛАА 2026/09/17
XX ЗУУНЫ МАНЛАЙ ТӨРИЙН ЗҮТГЭЛТЭН ЮМЖААГИЙН ЦЭДЭНБАЛЫН МЭНДЭЛСНИЙ 110 Ж… 2026/09/17
Их Уншсан
ХУНГУУД ХҮНД ХЭЦҮҮ ЗАМД ГАРАХЫНХАА ӨМНӨ ЧУУЛДАГ 2026/09/16
Ч.АЛТАННАР: ИРЭЭДҮЙД AI-ААС БҮРЭН ХАМААРАХЫН ОРОНД ХҮНИЙ БОДОХ, БҮТЭЭХ… 2026/09/14
БАРИЛГЫН ТӨСЛИЙН МЕНЕЖЕР 25-ТАЙ БҮСГҮЙ ГАДААД ТӨРХӨӨ АШИГЛАН АЛБАН ТУШ… 2026/09/07
ПИСА-2025 ҮНЭЛГЭЭГЭЭР МОНГОЛ УЛС 91 ОРНООС 49-Р БАЙРАНД ЭРЭМБЭЛЭГДЖЭЭ 2026/09/08
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРАГЧДАД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭ… 2026/09/16
ННФ: ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ХЭМЖЭЭГ ОГЦОМ НЭМЭГДҮҮЛЭХ… 2026/09/07
ХАНХҮҮ ЖОРЖ ААВ УИЛЬЯМЫНХАА СУРЧ БАЙСАН ЭТОН КОЛЛЕЖИД 31 ЖИЛИЙН ДАРАА … 2026/09/09
МИАТ-ААР ХОНГКОНГ ХҮРЧ, ЦААШ GATHAY PACIFIC-ИЙН НИСЛЭГЭЭР АНУ, АВСТРАЛ… 2026/09/10
УЛСЫН ИХ ХУРАЛ ТӨСВИЙН ТОДОТГОЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ 2026/09/07
С.БЯМБАЦОГТ: ТӨСВИЙН ТОДОТГОЛ ҮР АШИГГҮЙ ЗАРДЛАА ТАНАЖ ЧАДДАГ, ЗАЙЛШГҮ… 2026/09/07
С.АМАРСАЙХАН: ХИЛ ХАМГААЛАХ, ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРЭГ ЗЭРЭГ БАЙГУУЛЛАГЫН… 2026/09/07
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2026/09/07
ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЖ, 25 БАЙГУУЛЛАГЫГ… 2026/09/09
С.АМАРСАЙХАН: МӨРДӨГЧИЙН БИЕ ДААСАН ХАРААТ БУС БАЙДАЛ, МӨРДӨН ШАЛГАХ А… 2026/09/11
КОП17-Д ДЭВШҮҮЛСЭН ТАЛ ХЭЭРИЙН САНААЧИЛГА ДЭМЖЛЭГ АВЧ, ШИНЭ БОДЛОГЫН Ч… 2026/09/10