ЛУВРЫН МУЗЕЙН ХУЛГАЙН ХЭРЭГТ ЭРЭГТЭЙ, ЭМЭГТЭЙ ХОЁР ХҮНИЙГ БАРИВЧИЛЖ, ЯЛЛАГДАГЧИЙН ТОО 4 ХҮРЛЭЭ


Луврын музейн хулгайн хэрэгт дахин хоёр хүнийг баривчилснаар яллагдагчийн тоо 4 болж байна.

76 сая фунт стерлинг буюу 88 сая еврогийн үнэт эдлэл хулгайлсан хэргээр 38 настай эмэгтэй, 37 настай эрэгтэй хоёрыг өнгөрсөн лхагва гарагт баривчилжээ. Тэднийг яллагдагчаар татаж, цагдан хорьсон гэж прокурорууд мэдэгдсэн байна. Ингэснээр тус хэрэгт яллагдагчаар татагдсан хүмүүсийн тоо дөрөв болж байгаа юм.  

Дээрх эмэгтэй, эрэгтэй хоёрыг өөр гурван хүний хамт лхагва гарагт баривчилсан ч үлдсэн гурвыг нь суллажээ.

Баривчлагдсан эмэгтэй шүүхэд хүүхэд болон өөрийнхөө төлөө айж байгаагаа хэлээд нулимс дуслуулж байсан гэж Франс Пресс мэдээлжээ. Түүнийг зохион байгуулалттай хулгайн гэмт хэрэгт хамтран оролцсон, гэмт хэрэгт бэлтгэх зорилгоор гэмт хэргийн бүлэглэл зохион байгуулсан гэх үндэслэлээр буруутгаж байгаа юм.

Францын нийслэл хотын хойд захын Ла Курневт амьдардаг эмэгтэйг "хуйвалдаан хийх эрсдэлтэй" болон "нийгмийн хэв журам алдагдуулсан" гэсэн үндэслэлээр шүүгч саатуулсан байна. Баривчлагдсан эрэгтэйг мөн зохион байгуулалттай хулгай хийсэн, гэмт хэрэг үйлдэхэд бэлтгэх зорилгоор гэмт хэргийн бүлэглэл зохион байгуулсан хэрэгт буруутгаж байгаа талаар Парисын прокурор мэдэгдэв. Тэрбээр өмнө нь хулгайн гэмт хэргээр хууль хяналтын байгууллагад “танигдсан” нэгэн гэх мэдээлэл байна. Түүнийг ойрын өдрүүдэд болох шүүх хурал хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан гэж прокурор нэмж хэлэв. Тэд энэ үйл явдалд оролцоогүй гэж өөрсдөө мэдүүлсэн байна.

Дэлхийд хамгийн их хүн үздэг Луврын музейгээс өнгөрсөн сард гэмт этгээдүүд үнэлж баршгүй эрдэнэс хулгайлахдаа ердөө долоохон минут зарцуулсан юм.

Цагдан хоригдсон эмэгтэйн өмгөөлөгч Адриен Соррентиногийн хэлснээр үйлчлүүлэгч нь  тус хэрэгт өөрийгөө гэм буруугүй гэж үгүйсгэж байгаа гэнэ. Мөн сэтгэлээр унасан байгаа гэж өмгөөлөгч нь сэтгүүлчдэд хэлжээ.

Тэдэнтэй цуг баривчлагдаад суллагдсан хүмүүсийн нэгний өмгөөлөгч София Бугрин баривчилгааг ялгаварлан гадуурхах шинжтэй байсан гэж шүүмжилсэн байна.

Луврын музейгээс хулгай хийсэн хэрэгт өмнө нь баривчлагдсан хоёр эрэгтэй Парисын зүүн хойд хэсэгт орших Обервильерс хотод амьдарч байсан. Нэг нь Францад амьдардаг 34 настай алжир залуу бөгөөд хулгайч нарын хэрэглэсэн скүүтерүүдийн нэгээс түүний ДHК-ийн ул мөрийг олж тогтоосон байна. Хоёр дахь хүн нь 39 настай, такси зөвшөөрөлгүй жолооддог нэгэн бөгөөд хоёулаа хулгай хийдгээрээ цагдаад бүртгэгдсэн хүмүүс юм байна. Эхнийхийг Парисын Шарль де Голлийн нисэх онгоцны буудал дээрээс Алжир руу нисэх онгоцонд суух гэж байхад нь, хоёр дахийг нь гэрийнх нь ойролцоогоос баривчилсан. 39 настай эрийн тухайд гадаад руу явахаар төлөвлөж байсан гэх нотлох баримт байхгүй гэж прокурорууд мэдэгдсэн байна.

Ийнхүү дөрвөн хүнийг яллагдагчаар татаад байгаа ч хулгайд алдагдсан эд зүйлс олдоогүй хэвээр байна.

Хулгайчид зугтаж явахдаа нэгэн цагт III Наполеоны эхнэр Евгений хатан хааны эзэмшиж байсан алмааз, маргад эрдэнийн шигтгээтэй титмийг музейн гадаа гээснийг цагдаагийнхан олсон. Гэмт этгээдүүд үүнээс гадна найман үнэт эдлэл авч зугтсан нь өдгөөг хүртэл олдоогүй байна. Тэдгээрийн дотор I Наполеоны хоёр дахь эхнэр Мари-Луиздаа бэлэглэсэн маргад эрдэнийн зүүлт, 2000 шахам очир алмаазаар чимэглэгдсэн Евгений хатан хааны зүүлт зэрэг багтжээ. Дотоод хэргийн сайд Лоран Нуньес Францын өдөр тутмын Le Parisien сонинд: "Бид хулгайд алдсан эд зүйлийг олж чадна гэдэгт итгэлтэй байна" гэсэн байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УЛААНБААТАРТ 21-23 ХЭМ ДУЛААН 1 цагийн өмнө
МИАТ: ХАР САЛХИНЫ УЛМААС НАРИТА ЧИГЛЭЛИЙН 9 ДҮГЭЭР САРЫН 21-НИЙ ӨДРИЙН… 17 цагийн өмнө
С.ЖАМБАЛЖАМЦ АЗИЙН НААДМААС МОНГОЛЫН БАГИЙН МЕДАЛИЙН САЛХИЙГ ХАГАЛЖ, Х… 18 цагийн өмнө
КАМИЛА ВАЛИЕВА СЭТГЭЛ САНАА НЬ ХЭВИЙН БАЙГАА ГЭСЭН Ч… 21 цагийн өмнө
ДОРНОДЫН ХОЙД БОЛОН ЗҮҮН СУМДЫН НУТГААР БОРОО ОРНО Өчигдөр
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН XX НААДМын НЭЭЛТИЙН ФОТО АГШИН Өчигдөр
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ, О.ЭНХ-ЭРДЭНЭ НАРЫН ТҮҮХИЙГ ДЭЛХИЙН ТАЕКВОНДОГИЙН ХОЛБОО… Өчигдөр
ИНФЛЯЦ ӨМНӨХ САРААС СААРАХАД ХҮНСНИЙ ҮНИЙН ӨСӨЛТ БУУРСАН НЬ НӨЛӨӨЛЖЭЭ Өчигдөр
САНТ СУРГУУЛИЙН СУРАГЧ С.НАРАНБАТ АЗИЙН НААДАМД ЗАЛУУ СЭТГҮҮЛЧЭЭР АЖИЛ… Өчигдөр
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН НААДМЫН ТАВАН ТӨРӨЛТИЙН ТЭМЦЭЭНИЙ ФОТО АГШИН 2026/09/19
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2026/09/19
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН НААДМЫН ТЭКБОЛЫН ТЭМЦЭЭНИЙ ФОТО АГШИН 2026/09/18
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРӨЛД ДЭЛХИЙН АВАРГЫН МӨНГӨ… 2026/09/18
МОНГОЛ УЛС 2027 ОНД АЗИЙН ХУУЛЬ ТОГТООХ БАЙГУУЛЛАГУУДЫН ЗӨВЛӨЛИЙН АССА… 2026/09/18
СИНГАПУРЫН ХӨРӨНГИЙН БИРЖТЭЙ МӨНГӨ, ВАЛЮТ, ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨГЖЛ… 2026/09/18
ГЭРЛЭХ НАС 28 ДАВЖ, 1-2 АМ БҮЛТЭЙ ӨРХИЙН ЭЗЛЭХ ХУВЬ НЭМЭГДЖЭЭ 2026/09/18
ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРӨЛД ДЭЛХИЙН АВАРГАТАЙ БОЛЛОО 2026/09/18
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 13-15 ХЭМ ДУЛААН 2026/09/18
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ИРЦ БҮРДЭЭГҮЙ ТУЛ ХОЙШЛУУЛЛАА 2026/09/17
XX ЗУУНЫ МАНЛАЙ ТӨРИЙН ЗҮТГЭЛТЭН ЮМЖААГИЙН ЦЭДЭНБАЛЫН МЭНДЭЛСНИЙ 110 Ж… 2026/09/17
Их Уншсан
ХУНГУУД ХҮНД ХЭЦҮҮ ЗАМД ГАРАХЫНХАА ӨМНӨ ЧУУЛДАГ 2026/09/16
Ч.АЛТАННАР: ИРЭЭДҮЙД AI-ААС БҮРЭН ХАМААРАХЫН ОРОНД ХҮНИЙ БОДОХ, БҮТЭЭХ… 2026/09/14
БАРИЛГЫН ТӨСЛИЙН МЕНЕЖЕР 25-ТАЙ БҮСГҮЙ ГАДААД ТӨРХӨӨ АШИГЛАН АЛБАН ТУШ… 2026/09/07
ПИСА-2025 ҮНЭЛГЭЭГЭЭР МОНГОЛ УЛС 91 ОРНООС 49-Р БАЙРАНД ЭРЭМБЭЛЭГДЖЭЭ 2026/09/08
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРАГЧДАД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭ… 2026/09/16
ННФ: ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ХЭМЖЭЭГ ОГЦОМ НЭМЭГДҮҮЛЭХ… 2026/09/07
ХАНХҮҮ ЖОРЖ ААВ УИЛЬЯМЫНХАА СУРЧ БАЙСАН ЭТОН КОЛЛЕЖИД 31 ЖИЛИЙН ДАРАА … 2026/09/09
МИАТ-ААР ХОНГКОНГ ХҮРЧ, ЦААШ GATHAY PACIFIC-ИЙН НИСЛЭГЭЭР АНУ, АВСТРАЛ… 2026/09/10
УЛСЫН ИХ ХУРАЛ ТӨСВИЙН ТОДОТГОЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ 2026/09/07
С.БЯМБАЦОГТ: ТӨСВИЙН ТОДОТГОЛ ҮР АШИГГҮЙ ЗАРДЛАА ТАНАЖ ЧАДДАГ, ЗАЙЛШГҮ… 2026/09/07
С.АМАРСАЙХАН: ХИЛ ХАМГААЛАХ, ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРЭГ ЗЭРЭГ БАЙГУУЛЛАГЫН… 2026/09/07
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2026/09/07
ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЖ, 25 БАЙГУУЛЛАГЫГ… 2026/09/09
С.АМАРСАЙХАН: МӨРДӨГЧИЙН БИЕ ДААСАН ХАРААТ БУС БАЙДАЛ, МӨРДӨН ШАЛГАХ А… 2026/09/11
КОП17-Д ДЭВШҮҮЛСЭН ТАЛ ХЭЭРИЙН САНААЧИЛГА ДЭМЖЛЭГ АВЧ, ШИНЭ БОДЛОГЫН Ч… 2026/09/10