АНУ ДҮРВЭГСДИЙН ТООГ 7500-ААР ХЯЗГААРЛАЖ, ӨМНӨД АФРИКИЙН ЦАГААН АРЬСТНУУДАД ДАВУУ ЭРХ ОЛГОНО


Дайн, хавчлага хавчлагаас зугтсан хэдэн зуун мянган хүнийг “хүлээн авдаг” байсан АНУ энэ тоогоо огцом бууруулах нь.

Трампын засаг захиргаа ирэх 2026 онд АНУ-д хүлээн авах дүрвэгсдийнхээ тоог ердөө 7500-д хязгаарлахаар төлөвлөж байгаа бөгөөд эдгээрийн ихэнх нь цагаан арьст Өмнөд Африкчууд байх болно.

Энэ нь дэлхийн өнцөг булан бүрээс дайн, хавчлагад өртөн зугтаж буй хэдэн зуун мянган хүнийг өмнө нь “орогнохыг”зөвшөөрдөг байсантай харьцуулахад огцом буурсан үзүүлэлт юм. Захиргааны энэ мэдээг Холбооны Бүртгэлийн газар пүрэв гарагт нийтэлсэн байна.

Энэ нь Байдены засаг захиргаа өнгөрсөн жилд дээд хязгаар 125,000 хүнээр тогтоосонтой харьцуулахад эрс буурсан үзүүлэлт юм.

Ассошиэйтед Пресс агентлаг өмнө нь засаг захиргаа 7500 дүрвэгч, голдуу Өмнөд Африкийн цагаан арьстнуудыг хүлээн авахаар хэлэлцэж байгаа талаар мэдээлж байжээ.

Засгийн газрын санамж бичигт 2026 оны санхүүгийн жилийн хугацаанд 7500 дүрвэгчийг хүлээн авах нь "хүмүүнлэгийн санаа зовнилоос үүдэлтэй, бас үндэсний ашиг сонирхолд нийцсэн" гэж дурдсан байна.

Энэхүү мэдэгдэл нь дүрвэгсдийн байгууллагуудын шүүмжлэлд өртөж, Олон улсын дүрвэгсдэд туслах төслийнхөн "Энэ шийдвэр нь Трампын засаг захиргаа хүний эрхийг хамгаалахаас улс төрийг илүү эрхэмлэдэг болохыг харуулж байна." гэжээ.

"Африкчуудад давуу эрх олгохын зэрэгцээ аль хэдийн шалгагдаж, зөвшөөрөгдсөн олон мянган дүрвэгсдэд хориг тавьснаар засаг захиргаа хүмүүнлэгийн хөтөлбөрийг дахин улстөржүүлж байна. Урт хугацааны шалгалтыг давсан, одоогоор аюултай, найдваргүй нөхцөл байдалд гацсан дүрвэгсдийг оруулахгүй байх нь аймшигтай юм" гэсэн байна.

АНУ-д төвтэй Global Refuge компанийн гүйцэтгэх захирал Криш О'Мара Вигнаражах уг шийдвэрийг ёс зүйн талаас нь шүүмжилжээ. Тэрбээр "Энэ шийдвэр нь дүрвэгсдийг хүлээн авах дээд хязгаарыг бууруулаад зогсохгүй, ёс суртахууны хэмжээг давж байна. Дөч гаруй жилийн турш АНУ-ын дүрвэгсдийн хөтөлбөр нь дайн, хавчлага, хэлмэгдүүлэлтээс зугтаж ирсэн гэр бүлүүдэд аврал болж ирсэн. Афганистанаас Венесуэл, Судан болон бусад улс орнуудад хямрал болж буй үед хүмүүст дүрвэгсдийг хүлээн авах хөтөлбөрүүдийн найдвартай байдал чухал байна.” гэжээ.

Америкийн Цагаачлалын Зөвлөлийн ахлах ажилтан Аарон Рейхлин-Мелник твиттер дээр  "АНУ-ын Дүрвэгсдийн хөтөлбөр 1980 онд байгуулагдсанаас хойш угсаатны цэвэрлэгээ болон бусад аймшигт явдлаас дүрвэн зугтсан хоёр сая гаруй хүнийг хүлээн зөвшөөрсөн. Одоо үүнийг цагаан арьст цагаачлалын зам болгон ашиглахаар болж байна." гэсэн байна. 

Трамп хоёрдугаар сард Голланд, Францын колоничлолын оршин суугчдын үр удам болох цагаан африкчуудыг "арьсны өнгөөр ялгаварлан гадуурхаж байна" гэж буруутгасныхаа дараа Өмнөд Африкт үзүүлэх санхүүгийн тусламжийг хасах тушаалд гарын үсэг зурсан юм.

Мөн Трампын засаг захиргаа Өмнөд Африкийн засгийн газар Африкчуудын газар нутгийг онилсон гэх газар чөлөөлөх шинэ хуулиар дамжуулан цагаан арьстны эсрэг бодлогыг хэрэгжүүлж байна гэж удаа дараа мэдэгдэж байсан.

Өмнөд Африкийн Засгийн газар африкчуудыг хөдөө орон нутагт арьс өнгөөр ялгаварлан гадуурхах хүчирхийлэлд өртөж байна гэсэн АНУ-ын буруутгалыг худал гэж эрс үгүйсгэж байгаа юм.

Өмнөд Африк даяар фермүүд болон хөдөө аж ахуйн аж ахуйн нэгжүүдийн 72 хувийг цагаан арьстнууд эзэмшдэг бөгөөд энэ нь тус улсын нийт хүн амын 7.3 хувийг бүрдүүлдэг. Харин  тус улсын хүн амын 81.4 хувийг бүрдүүлдэг хар арьстнууд нийт газар нутгийн дөрөв орчим хувийг л эзэмшдэг гэж мэдээлж байна.

Пүрэв гарагт хийсэн мэдэгдэл нь Трамп дүрвэгсдийг нүүлгэн шилжүүлэх тоог бууруулсан анхны тохиолдол биш юм. Анхны бүрэн эрхийнхээ хугацаанд буюу 2020 онд Трамп 2021 оны санхүүгийн жилд дүрвэгсдийн тоог 15,000-аар хязгаарласан. Өмнөх жил нь буюу 2019 онд тэрбээр 2020 оны санхүүгийн жилд хязгаараа 18,000 болгон бууруулж байсан юм. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УЛААНБААТАРТ 21-23 ХЭМ ДУЛААН 1 цагийн өмнө
МИАТ: ХАР САЛХИНЫ УЛМААС НАРИТА ЧИГЛЭЛИЙН 9 ДҮГЭЭР САРЫН 21-НИЙ ӨДРИЙН… 17 цагийн өмнө
С.ЖАМБАЛЖАМЦ АЗИЙН НААДМААС МОНГОЛЫН БАГИЙН МЕДАЛИЙН САЛХИЙГ ХАГАЛЖ, Х… 18 цагийн өмнө
КАМИЛА ВАЛИЕВА СЭТГЭЛ САНАА НЬ ХЭВИЙН БАЙГАА ГЭСЭН Ч… 21 цагийн өмнө
ДОРНОДЫН ХОЙД БОЛОН ЗҮҮН СУМДЫН НУТГААР БОРОО ОРНО Өчигдөр
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН XX НААДМын НЭЭЛТИЙН ФОТО АГШИН Өчигдөр
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ, О.ЭНХ-ЭРДЭНЭ НАРЫН ТҮҮХИЙГ ДЭЛХИЙН ТАЕКВОНДОГИЙН ХОЛБОО… Өчигдөр
ИНФЛЯЦ ӨМНӨХ САРААС СААРАХАД ХҮНСНИЙ ҮНИЙН ӨСӨЛТ БУУРСАН НЬ НӨЛӨӨЛЖЭЭ Өчигдөр
САНТ СУРГУУЛИЙН СУРАГЧ С.НАРАНБАТ АЗИЙН НААДАМД ЗАЛУУ СЭТГҮҮЛЧЭЭР АЖИЛ… Өчигдөр
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН НААДМЫН ТАВАН ТӨРӨЛТИЙН ТЭМЦЭЭНИЙ ФОТО АГШИН 2026/09/19
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2026/09/19
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН НААДМЫН ТЭКБОЛЫН ТЭМЦЭЭНИЙ ФОТО АГШИН 2026/09/18
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРӨЛД ДЭЛХИЙН АВАРГЫН МӨНГӨ… 2026/09/18
МОНГОЛ УЛС 2027 ОНД АЗИЙН ХУУЛЬ ТОГТООХ БАЙГУУЛЛАГУУДЫН ЗӨВЛӨЛИЙН АССА… 2026/09/18
СИНГАПУРЫН ХӨРӨНГИЙН БИРЖТЭЙ МӨНГӨ, ВАЛЮТ, ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨГЖЛ… 2026/09/18
ГЭРЛЭХ НАС 28 ДАВЖ, 1-2 АМ БҮЛТЭЙ ӨРХИЙН ЭЗЛЭХ ХУВЬ НЭМЭГДЖЭЭ 2026/09/18
ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРӨЛД ДЭЛХИЙН АВАРГАТАЙ БОЛЛОО 2026/09/18
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 13-15 ХЭМ ДУЛААН 2026/09/18
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ИРЦ БҮРДЭЭГҮЙ ТУЛ ХОЙШЛУУЛЛАА 2026/09/17
XX ЗУУНЫ МАНЛАЙ ТӨРИЙН ЗҮТГЭЛТЭН ЮМЖААГИЙН ЦЭДЭНБАЛЫН МЭНДЭЛСНИЙ 110 Ж… 2026/09/17
Их Уншсан
ХУНГУУД ХҮНД ХЭЦҮҮ ЗАМД ГАРАХЫНХАА ӨМНӨ ЧУУЛДАГ 2026/09/16
Ч.АЛТАННАР: ИРЭЭДҮЙД AI-ААС БҮРЭН ХАМААРАХЫН ОРОНД ХҮНИЙ БОДОХ, БҮТЭЭХ… 2026/09/14
БАРИЛГЫН ТӨСЛИЙН МЕНЕЖЕР 25-ТАЙ БҮСГҮЙ ГАДААД ТӨРХӨӨ АШИГЛАН АЛБАН ТУШ… 2026/09/07
ПИСА-2025 ҮНЭЛГЭЭГЭЭР МОНГОЛ УЛС 91 ОРНООС 49-Р БАЙРАНД ЭРЭМБЭЛЭГДЖЭЭ 2026/09/08
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРАГЧДАД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭ… 2026/09/16
ННФ: ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ХЭМЖЭЭГ ОГЦОМ НЭМЭГДҮҮЛЭХ… 2026/09/07
ХАНХҮҮ ЖОРЖ ААВ УИЛЬЯМЫНХАА СУРЧ БАЙСАН ЭТОН КОЛЛЕЖИД 31 ЖИЛИЙН ДАРАА … 2026/09/09
МИАТ-ААР ХОНГКОНГ ХҮРЧ, ЦААШ GATHAY PACIFIC-ИЙН НИСЛЭГЭЭР АНУ, АВСТРАЛ… 2026/09/10
УЛСЫН ИХ ХУРАЛ ТӨСВИЙН ТОДОТГОЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ 2026/09/07
С.БЯМБАЦОГТ: ТӨСВИЙН ТОДОТГОЛ ҮР АШИГГҮЙ ЗАРДЛАА ТАНАЖ ЧАДДАГ, ЗАЙЛШГҮ… 2026/09/07
С.АМАРСАЙХАН: ХИЛ ХАМГААЛАХ, ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРЭГ ЗЭРЭГ БАЙГУУЛЛАГЫН… 2026/09/07
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2026/09/07
ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЖ, 25 БАЙГУУЛЛАГЫГ… 2026/09/09
С.АМАРСАЙХАН: МӨРДӨГЧИЙН БИЕ ДААСАН ХАРААТ БУС БАЙДАЛ, МӨРДӨН ШАЛГАХ А… 2026/09/11
КОП17-Д ДЭВШҮҮЛСЭН ТАЛ ХЭЭРИЙН САНААЧИЛГА ДЭМЖЛЭГ АВЧ, ШИНЭ БОДЛОГЫН Ч… 2026/09/10