ЛУВРЫН МУЗЕЙГЭЭС 88 САЯ ЕВРОГИЙН ҮНЭТ ЭДЛЭЛ ХУЛГАЙЛСАН 2 ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖЭЭ


Францын цагдаа нар Парисын Луврын музейгээс 88 сая еврогийн үнэ бүхий титмийн үнэт эдлэл хулгайлсан байж болзошгүй хоёр сэжигтнийг баривчилсан гэж албаны хүмүүс мэдэгдлээ.

Парисын прокурор ням гаригт орон нутгийн цагаар 22 цагийн орчимд нийслэл хотын Шарль де Голль нисэх онгоцны буудалд зэвсэгт дээрэм, ноцтой хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд нэгэн эрэгтэйг саатуулсан тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээллийг баталжээ.

Прокурор Лауре Беккуо хэдэн хүнийг баривчилсан болон үнэт эдлэл олдсон эсэхийг хэлээгүй ч хоёр дахь сэжигтнийг мөн Парисын ойролцоогоос баривчилсан талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэлд албан эх сурвалж мэдэгдсэн байна. 

Беккуо хэвлэл мэдээллийн олон хэрэгслээр баривчилгааны талаар эрт мэдээлсэнд харамсаж буйгаа хэлээд "Энэ нь хулгайлагдсан үнэт эдлэлүүдийг олж авахаар дайчлагдсан 100 гаруй мөрдөн байцаагчийн цаашид үлдсэн гэмт хэрэгтнүүдийг баривчлах ажилд саад учруулж болзошгүй” гэжээ.

Тэрээр энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөд эрт байна, сэжигтнийг цагдан хорих хугацаа дууссаны дараа зарим нэг зүйлийг хэлэх юм гэсэн байна. Францын хуулийн дагуу хүнд гэмт хэрэг үйлдсэн гэж сэжиглэгдсэн хүмүүсийг 96 цаг баривчлах боломжтой.

Францын хэвлэл мэдээллийн хэрэгслээр нисэх онгоцны буудалд саатуулагдсан этгээд Алжир руу онгоцонд суух гэж байсан гэж мэдээлсэн. Парисын ойролцоох Сейн-Сент-Денист баривчлагдсан хоёр дахь этгээд нь Мали руу явахаар төлөвлөж байсан гэж мөн мэдээлж буй юм. 

Сэжигтнүүд хоёулаа 30 гаруй насны, дээрмийн хэргээр ял эдэлж байсан хүмүүс байжээ. Тэднийг зохион байгуулалттай хулгай, гэмт хэргийн хуйвалдааны хэрэгт сэжиглэн баривчлахаас өмнө хэсэг хугацаанд ажигласан гэх мэдээлэл мөн байна. Гэмт этгээдүүд Францад ядуурал, гэмт хэргийн түвшин хамгийн өндөр байдаг Парисын зүүн хойд хэсэгт орших Сейн-Сент-Денисийн оршин суугчид байсан гэнэ. 

Хэргийн газарт орхисон бээлий, хантааз, мотоциклийн малгай, өнцөг нунтаглагч болон бусад цахилгаан хэрэгсэл зэрэг эд зүйлсийг шүүх эмнэлгийн шинжилгээнд хамруулжээ. 

Францын Дотоод хэргийн сайд Лоран Нуньес ням гарагт мөрдөн байцаагчдад "хамгийн халуун мэндчилгээ" илгээсэн хэдий ч тэдний ажилд саад учруулахгүйн тулд нууцыг хадгалахыг уриалав.

Хэргийн газраас олдсон эд зүйлс дээрх 150 гаруй ДНХ-ийн дээж, хурууны хээ болон бусад ул мөрийг шүүх эмнэлгийн лабораторид шинжилж байгаа бөгөөд мөрдөн байцаалтын үр дүн амжилттай байна гэж гэж Беккуо мэдэгдсэн. 

Дөрвөн эр өнгөрсөн ням гаригийн өглөөний 9 цаг 30 минутын үед Луврын музейн гадаа өргөсгөгч шат, өргөгч бүхий хулгайлагдсан тавилга зөөдөг ачааны машинд сууж, хоёр нь нэгдүгээр давхрын гоёмсог Аполло галерейд орсон байна. Тэд засвар үйлчилгээний ажилчидтай адилхан хантааз өмсөж, хамгаалалтгүй цонхыг хагалж, диск таслагч ашиглан хоёр дэлгэцийн хайрцгийг онгойлгож, эрдэнэсийн зүйлс аваад өргөгчөөр бууж, нөгөө хоёр залуугийн жолоодсон мотоцикльтой зугтсан юм.

Дээрэм долоон минут хүрэхгүй үргэлжилсэн бөгөөд хоёр этгээд нь Луврын музейн хаадын титмийн эрдэнэс байрладаг галерейд орж, хулгай хийхдээ ердөө гурван минут 58 секунд зарцуулсан байна. Тэд зугтах явцдаа хулгайлсан эд зүйлээс алмааз, маргад эрдэнийн титмийг унагасан.

Беккуогийн хэлснээр гэмт этгээдүүдийн авч одсон эрдэнийн чулуугаар бүрсэн 8 ширхэг үнэт эдлэл бараг 90 сая еврогийн үнэтэй боловч түүхэн үнэ цэнийн хувьд үнэлж баршгүй юм.

Энэхүү үнэт эдлэлд I Наполеоны хоёр дахь эхнэр Мари Луизадаа бэлэглэсэн маргад эрдэнийн зүүлт, III Наполеоны эхнэр Евгений хатан хааны 212 сувд, 2000 шахам очир алмааз бүхий титэм зэрэг багтсан юм.

Анх 12-р зууны сүүлээр баригдсан Луврын ордон нь XIV Людовик Версалийн ордон рүү нүүж, түүнийг орхих хүртэл Францын хаадын албан ёсны оршин суух газар байсан. Харин Францын хувьсгалаас хойш дөрвөн жилийн дараа буюу 1793 онд хааны урлагийн цуглуулгад зориулсан музей болжээ.

Парисын төв хэсэгт орших Сена мөрний хойд эрэг дагуу 37 га (91 акр) талбайд байрлах тус музейд асар үнэтэй, түүхэн том бүтээлүүд байдаг бөгөөд өнгөрсөн онд л гэхэд 8.7 сая хүн зочилжээ.

Дотоод хэргийн сайд Нуньес Францын долоо хоног тутмын "La Tribune Dimanche"-д ням гарагт өгсөн ярилцлагадаа үнэт эдлэлийн талаар санаа зовж буйгаа илэрхийлж, хулгайн гэмт хэргийн бүлэглэл үйлдсэн бололтой, гэхдээ хулгайчид үргэлж баригддаг гэсэн байна.

Тэрбээр үнэт эдлэлийг хайлуулж, үнэт чулууг нь тусад нь зарж борлуулах эрсдэлтэй гэжээ. Түүнчлэн олзыг ихэвчлэн гадаадад нуудаг талаар дурдаад гараад явчихаагүй гэдэгт итгэж буйгаа илэрхийлсэн байна.

Гадны хамгаалалтын камерууд нь хулгайч нарын нэвтрэх цэгийг хангалттай харуулаагүй,  Аполло галлерейн ойролцоо суурилуулсан цорын ганц камер нь өөр тийш харсан байсан талаар мэдээлж байгаа юм. 

Францын Соёлын сайд Рачида Дати баасан гарагт олон нийтийн сүлжээгээр Луврын музейн аюулгүй байдлыг шалгах шалгалтын үр дүнг энэ долоо хоногийн эхээр авахыг хүссэн бөгөөд музейн аюулгүй байдлыг хангах тодорхой арга хэмжээ авах хэрэгтэй гэсэн байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЖОД ЛҮЙЖИН ИХ ЕРӨӨЛ, НОМЫН ХУРИМ ГАНДАНТЭГЧИНЛЭН ХИЙДЭД 7 ХОНОГИЙН ТУР… 45 минутын өмнө
COP17 БАГА ХУРЛЫН БЭЛТГЭЛ АЖИЛТАЙ ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ТАНИЛЦЛАА 1 цагийн өмнө
Б.ЭНХБАЯР САЙД ОУЭШ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАХ ҮЕЭРЭЭ МОНГОЛ УЛСААС ШҮҮ… 2 цагийн өмнө
THE MONGOLZ STARLADDER BUDAPEST MAJOR-2025-ЫН PLAYOFF ШАТАНД ШАЛГАРАВ 4 цагийн өмнө
ЦУОШГ-Т СУУРИЛУУЛСАН СУПЕР КОМПЬЮТЕР HPC НЬ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭГ… 4 цагийн өмнө
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗҮҮН ӨМНӨД ХЭСГЭЭР ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 5 цагийн өмнө
У.ХҮРЭЛСҮХ: Б. ЭНХ-ОРГИЛ ТАНД МОНГОЛЫН АРД ТҮМНИЙХЭЭ НЭРИЙН ӨМНӨӨС ХАЛ… 23 цагийн өмнө
БААТАРХҮҮГИЙН ЭНХ-ОРГИЛ ONE FIGHT NIGHT-38-ЫН ДЭЛХИЙН АВАРГЫН БҮСНИЙ Э… Өчигдөр
COP17: ЗАМ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН ДЭД ХОРООНЫ ХОЁРДУГААР ХУРАЛ БОЛЛОО Өчигдөр
PHYSICAL: WELCOME TO MONGOLIA ЦУВРАЛЫН ТУСГАЙ ЗОЧИН ХЭН БЭ? Өчигдөр
БАРУУН, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ХОЙД ХЭСЭГ, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗР… Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН 1800-1633 УТАС 2023 ОНООС ХОЙШ … Өчигдөр
АРХИВЧДЫН ӨДРӨӨР МОНГОЛ УЛСЫН АРХИВЫН АЛБАНЫ УУГАН АЖИЛТАН Ц.ЛУВСАНД З… Өчигдөр
ШАВЖНЫ ЭРЛЭГ: АЖИЛЧИН НЬ 1-5, ХАТАН ЭХ НЬ 15-20 ЖИЛ АМЬДАРНА Өчигдөр
ИРЭХ ДОЛОО ХОНОГТ БАГА АНГИЙНХАН ТАНХИМААР, ДУНД АНГИЙНХАН ЦАХИМААР ХИ… Өчигдөр
ЭЭЖ ОХИН ХОЁРЫН 36 ЖИЛИЙН ЗАЙТАЙ ХҮРТСЭН ТИТЭМ 2025/12/05
МИАТ: СИНГАПУР РУУ ЗОРЧООД СЕНТОЗА АРЛЫН ТАВАН АЛДАРТАЙ ГАЗРЫН 1-ЭЭР Ү… 2025/12/05
ХААН ЧАРЛЬЗИЙН КЕЙТ МИДДЛТОНД ХАНДСАН ЧИН СЭТГЭЛИЙН ҮГ ОЛОН САЯ ХҮНИЙГ… 2025/12/05
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ РОМЫН ПАП XIV ЛЕО НАР УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, Ц… 2025/12/05
МОДИ ПУТИНД ЭНЭТХЭГИЙН ЭРТНИЙ ТУУЛЬС БХАГАВАД ГИТАГИЙН ОРОС ХЭЛ ДЭЭРХ … 2025/12/05
Их Уншсан
Б.ДАШДАВАА: ТЕАТРАА Л ИХ САНАХ ЮМ, ТЭНДЭЭ ЖИЖҮҮР Ч БОЛТУГАЙ ХИЙХ ЮМСАН… 2025/11/26
БРИЖИТ КОЛЕРН: ТАВИН ДОЛЛАРААР ТЭМДЭГЛЭСЭН ЗУЛ САРЫН БАЯР 2025/11/25
Ц.БАЯРЧИМЭГ: ЭХ ОРНЫХОО НЭР, ТӨРСӨН НУТГАА ДУУДАХ ЁСТОЙ БОЛСОН УЧИР ГО… 2025/12/01
Ж.МИШЭЭЛД 112241 ХҮН САНАЛ ӨГЧ, ШҮҮГЧДИЙН Ч, ҮЗЭГЧДИЙН Ч САНАЛААР ТЭРГ… 2025/11/24
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2025/12/02
БНМАУ-ЫГ ТУНХАГЛАН, АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛИА БАТАЛСАН ӨДӨР 2025/11/26
Ж.МИШЭЭЛ: КАЗАХСТАН УЛСАД АМЬДАРЧ БУЙ МОНГОЛЫН УУГУУЛ КАЗАХ ИРГЭД, БАЯ… 2025/11/25
ДИМАШ: ЖИНХЭНЭ ОДОД БОЛ УРЛАГИЙНХАН БИШ, ХҮНИЙ АМЬ АВАРСАН ЭМЧ НАР 2025/12/04
Ж.МИШЭЭЛ: МОНГОЛЧУУД АА, БИД ЧАДЛАА 2025/11/23
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫ ОРД 2025/12/01
11 НАСТАЙ Ц.АНАНД НАСАНД ХҮРЭГЧДИЙН ШАТРЫН ТҮРГЭВЧИЛСЭН ТОГЛОЛТЫН УЛСЫ… 2025/11/23
КАЗАСХТАНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР Ж.МИШЭЭЛИЙГ ДОСТЫК II ЗЭРГИЙН ОДОН… 2025/11/25
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙН ОРД 2025/12/01
Ж.МИШЭЭЛ SILK WAY STAR УРАЛДААНЫ ЯЛАГЧ БОЛОХОД ЗУУНЫ МАНЛАЙ ДУУЧИН Б.С… 2025/11/23