Дональд Трамп Ерөнхийлөгч болсноосоо хойш Ази дахь анхны айлчлалаа Малайзаас эхлүүллээ. Онгоцны буудал дээр Америкийн удирдагчийг Малайзын Ерөнхий сайд Анвар Ибрахим угтан авчээ.
Ерөнхий сайдтай мэндэлсний дараа Трамп бүжиглэж буй нутгийн иргэдтэй нэгдэхээр шийдсэн бөгөөд түүний энэ үйлдлийг угтагсад алга ташин хүлээж авсан байна. Тэрбээр нутгийн иргэдтэй хамт хэд хэдэн бүжгийн хөдөлгөөн хийж, мэндчилгээ дэвшүүлжээ.
Трамп дараа нь хоёр улсын төрийн далбааг барьсан хэсэг хүмүүсийн дэргэд очиж, далбаануудыг гартаа барин мэндчилээд буцааж өгсөн байна.
Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Кэролайн Левитт 10-р сарын 23-нд сэтгүүлчдэд хийсэн хэвлэлийн бага хурал дээр Трамп БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй 10-р сарын 30-нд уулзана гэж мэдэгдсэн. Дональд Трамп Малайз, Япон, БНСУ-д айлчилна. Ази дахь айлчлалын төгсгөл хэсэгт БНХАУ-ын удирдагч Ши Жиньпинтэй уулзалт хийх юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна