ТРАМПЫН ЗАСАГ ЗАХИРГАА ОХУ-ЫН РОСНЕФТЬ, ЛУКОЙЛД ХОРИГ ТАВЬЖЭЭ


Трампын засаг захиргаа Украины эсрэг хийж буй дайнаа зогсоох хэлэлцээ хийхээр Кремльд дарамт шахалт үзүүлж, ОХУ-ын хоёр том нефтийн компани болох Роснефть болон Лукойлд хориг тавьжээ.

Энэ хориг арга хэмжээ нь Дональд Трамп Цагаан ордонд буцаж ирснээс хойш ОХУ-ын эсрэг авсан анхны хориг бөгөөд ОХУ-ын дайны үйл ажиллагааны гол санхүүжүүлтийг бүрдүүлдэг газрын тосны борлуулалтаас олох орлогыг бууруулах зорилготой юм.

Сангийн сайд Скотт Бессент Оросын эсрэг хориг арга хэмжээ авахаа зарлахдаа "Одоо аллага үйлдэхээ больж, нэн даруй гал зогсоох цаг болсон" гэж мэдэгджээ. "Ерөнхийлөгч Путин энэ утгагүй дайныг зогсоохоос татгалзсан тул Кремлийн дайныг санхүүжүүлдэг Оросын хоёр том нефтийн компанид хориг арга хэмжээ авч байна. Төрийн сан Ерөнхийлөгч Трампын ээлжит дайныг зогсоох хүчин чармайлтыг дэмжихийн тулд шаардлагатай бол нэмэлт арга хэмжээ авахад бэлэн байна. Бид холбоотнуудаа бидэнтэй нэгдэж, эдгээр хориг арга хэмжээг дагаж мөрдөхийг уриалж байна." гэсэн байна.

Их Британийн Засгийн газар өнгөрсөн долоо хоногт “Роснефть”, “Лукойл” компанид хориг тавьсан. Европын холбоо ОХУ-ын төрийн өмчит нефтийн компани болох Роснефть компанид хориг тавьсан ч хувийн өмчийн Лукойлд хориг тавиагүй.

Трамп лхагва гарагт НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рюттетэй хамт зууван танхимд үг хэлэхдээ, Вашингтон, Москвагийн хэлэлцээ тасалдсаны бас нэг илрэл нь  Путинтэй хийхээр төлөвлөж байсан дээд хэмжээний уулзалтаа цуцалсан явдал гэжээ.

Трамп “Би Ерөнхийлөгч Путинтэй хийх уулзалтаа цуцалсан. Энэ надад тийм ч таатай биш байна. Бид хүрэх ёстой газраа очихгүй юм шиг санагдсан тул би үүнийг цуцалсан. Гэхдээ бид ирээдүйд уулзах болно” гэсэн байна.

Уолл Стрийт сэтгүүлд лхагва гарагт гарсан мэдээнд тус улсын засаг захиргаа Британиас нийлүүлсэн "Storm Shadow" далавчит пуужингийн хэрэглээнд тавьсан хязгаарлалтыг цуцалж, Украиныг Оросын гүн рүү тус пуужинг ашиглах боломжийг олгосон гэж бичжээ. Харин Трамп олон нийтийн мэдээллийн хэрэгслээр энэхүү мэдээг үгүйсгэсэн байна. "Уолл Стрийт сэтгүүлд Украиныг Оросын гүн рүү алсын тусгалын пуужин ашиглахыг АНУ зөвшөөрсөн тухай мэдээлэл бол ХУУРАМЧ МЭДЭЭ!" гэж Трамп мэдэгдсэн байна. "АНУ эдгээр пуужинтай ямар ч холбоогүй” гэж тэр хэлжээ.

АНУ-аас лхагва гарагт тавьсан хориг арга хэмжээ нь Оросын газрын тосны гадаадад борлуулалтаас олох орлогыг бууруулах хамгийн сүүлийн бөгөөд шууд оролдлого юм. Өмнө нь Трамп Энэтхэгийн бараа бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ногдуулж байсан бөгөөд үүнийг тус улс ОХУ-аас хөнгөлөлттэй үнээр газрын тос худалдаж авсны хариу арга хэмжээ гэж нэрлэжээ. Төрийн департаментын хориг арга хэмжээний ахлах ажилтан асан Эдвард Фишман "Роснефть бол АНУ-ын бүрэн хоригт хараахан хамрагдаагүй Оросын хамгийн чухал компани байсан" гэсэн байна.

Оросын нефтийн борлуулалтыг үргэлжлүүлж байгаа гадаадын худалдаачид, банкууд болон боловсруулах үйлдвэрүүдийг АНУ заналхийлэх эсэх нь том асуудал хэвээр үлдэж байна гэж тэр мөн ярьжээ.

"Путины эдийн засгийн амин сүнс болох Оросын газрын тосны орлогод урт хугацааны стратегийн шахалт үзүүлэх эсэх нь АНУ-ын амлалт идэвхтэй, тасралтгүй байх эсэхээс хамаарна” гэсэн байна.

Энэ мэдэгдэл нь Украин болон түүний Европын холбоотнуудын хувьд “ялалт” болж байгаа юм. Учир нь  Трамп Путины хэлснээр энх тайванд хүрэх цорын ганц арга зам бол Украин газар нутгаа чөлөөлөх болон бусад асуудлаар буулт хийх гэж шаардана гэж тэд үзэж, шүүмжилж байсан.

Европын Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен мэдэгдэл хийхээс өмнөхөн Бессенттэй ярилцаж, шинэ хориг арга хэмжээг сайшаажээ.

Европын холбооны 19 дэх хориг арга хэмжээний багцыг удахгүй баталснаар энэ нь Атлантын далай дахь хоёр талаас бид түрэмгийлэгчийн эсрэг хамтын дарамт шахалт үзүүлэх болно гэсэн тодорхой дохио юм гэсэн байна.  

Европын холбоо Оросын шингэрүүлсэн хийг импортлохыг хориглох, Оросын газрын тос тээвэрлэдэг хөлөг онгоцуудыг хар жагсаалтад оруулах, Роснефть, Газпром нефтьтэй санхүүгийн хэлцэл хийхийг хориглох, тус улсын хэд хэдэн банк, аж ахуйн нэгжүүдэд хориг арга хэмжээ авах боломжтой гэж тэд үзэж байна. Мөн ОХУ-ын дипломатуудыг визгүйгээр Шенгений бүсээр дамжин өнгөрөх хөдөлгөөнийг хязгаарлах төлөвтэй байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮНИЙГ ОГЦРУУЛАХ, ТОМИЛОХ ТУХАЙ АСУУДЛЫГ ТАНИЛЦ… 31 минутын өмнө
УЛААНБААТАРТ 21-23 ХЭМ ДУЛААН 1 цагийн өмнө
МИАТ: ХАР САЛХИНЫ УЛМААС НАРИТА ЧИГЛЭЛИЙН 9 ДҮГЭЭР САРЫН 21-НИЙ ӨДРИЙН… 18 цагийн өмнө
С.ЖАМБАЛЖАМЦ АЗИЙН НААДМААС МОНГОЛЫН БАГИЙН МЕДАЛИЙН САЛХИЙГ ХАГАЛЖ, Х… 19 цагийн өмнө
КАМИЛА ВАЛИЕВА СЭТГЭЛ САНАА НЬ ХЭВИЙН БАЙГАА ГЭСЭН Ч… 22 цагийн өмнө
ДОРНОДЫН ХОЙД БОЛОН ЗҮҮН СУМДЫН НУТГААР БОРОО ОРНО Өчигдөр
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН XX НААДМын НЭЭЛТИЙН ФОТО АГШИН Өчигдөр
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ, О.ЭНХ-ЭРДЭНЭ НАРЫН ТҮҮХИЙГ ДЭЛХИЙН ТАЕКВОНДОГИЙН ХОЛБОО… Өчигдөр
ИНФЛЯЦ ӨМНӨХ САРААС СААРАХАД ХҮНСНИЙ ҮНИЙН ӨСӨЛТ БУУРСАН НЬ НӨЛӨӨЛЖЭЭ Өчигдөр
САНТ СУРГУУЛИЙН СУРАГЧ С.НАРАНБАТ АЗИЙН НААДАМД ЗАЛУУ СЭТГҮҮЛЧЭЭР АЖИЛ… Өчигдөр
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН НААДМЫН ТАВАН ТӨРӨЛТИЙН ТЭМЦЭЭНИЙ ФОТО АГШИН 2026/09/19
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2026/09/19
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН НААДМЫН ТЭКБОЛЫН ТЭМЦЭЭНИЙ ФОТО АГШИН 2026/09/18
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРӨЛД ДЭЛХИЙН АВАРГЫН МӨНГӨ… 2026/09/18
МОНГОЛ УЛС 2027 ОНД АЗИЙН ХУУЛЬ ТОГТООХ БАЙГУУЛЛАГУУДЫН ЗӨВЛӨЛИЙН АССА… 2026/09/18
СИНГАПУРЫН ХӨРӨНГИЙН БИРЖТЭЙ МӨНГӨ, ВАЛЮТ, ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨГЖЛ… 2026/09/18
ГЭРЛЭХ НАС 28 ДАВЖ, 1-2 АМ БҮЛТЭЙ ӨРХИЙН ЭЗЛЭХ ХУВЬ НЭМЭГДЖЭЭ 2026/09/18
ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРӨЛД ДЭЛХИЙН АВАРГАТАЙ БОЛЛОО 2026/09/18
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 13-15 ХЭМ ДУЛААН 2026/09/18
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ИРЦ БҮРДЭЭГҮЙ ТУЛ ХОЙШЛУУЛЛАА 2026/09/17
Их Уншсан
ХУНГУУД ХҮНД ХЭЦҮҮ ЗАМД ГАРАХЫНХАА ӨМНӨ ЧУУЛДАГ 2026/09/16
Ч.АЛТАННАР: ИРЭЭДҮЙД AI-ААС БҮРЭН ХАМААРАХЫН ОРОНД ХҮНИЙ БОДОХ, БҮТЭЭХ… 2026/09/14
БАРИЛГЫН ТӨСЛИЙН МЕНЕЖЕР 25-ТАЙ БҮСГҮЙ ГАДААД ТӨРХӨӨ АШИГЛАН АЛБАН ТУШ… 2026/09/07
ПИСА-2025 ҮНЭЛГЭЭГЭЭР МОНГОЛ УЛС 91 ОРНООС 49-Р БАЙРАНД ЭРЭМБЭЛЭГДЖЭЭ 2026/09/08
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРАГЧДАД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭ… 2026/09/16
ННФ: ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ХЭМЖЭЭГ ОГЦОМ НЭМЭГДҮҮЛЭХ… 2026/09/07
ХАНХҮҮ ЖОРЖ ААВ УИЛЬЯМЫНХАА СУРЧ БАЙСАН ЭТОН КОЛЛЕЖИД 31 ЖИЛИЙН ДАРАА … 2026/09/09
МИАТ-ААР ХОНГКОНГ ХҮРЧ, ЦААШ GATHAY PACIFIC-ИЙН НИСЛЭГЭЭР АНУ, АВСТРАЛ… 2026/09/10
УЛСЫН ИХ ХУРАЛ ТӨСВИЙН ТОДОТГОЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ 2026/09/07
С.БЯМБАЦОГТ: ТӨСВИЙН ТОДОТГОЛ ҮР АШИГГҮЙ ЗАРДЛАА ТАНАЖ ЧАДДАГ, ЗАЙЛШГҮ… 2026/09/07
С.АМАРСАЙХАН: ХИЛ ХАМГААЛАХ, ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРЭГ ЗЭРЭГ БАЙГУУЛЛАГЫН… 2026/09/07
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2026/09/07
ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЖ, 25 БАЙГУУЛЛАГЫГ… 2026/09/09
С.АМАРСАЙХАН: МӨРДӨГЧИЙН БИЕ ДААСАН ХАРААТ БУС БАЙДАЛ, МӨРДӨН ШАЛГАХ А… 2026/09/11
КОП17-Д ДЭВШҮҮЛСЭН ТАЛ ХЭЭРИЙН САНААЧИЛГА ДЭМЖЛЭГ АВЧ, ШИНЭ БОДЛОГЫН Ч… 2026/09/10