БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын 80 жилийн ойд зориулан Пхеньянд болсон парад дээр "Хвасон-20" шинэ тив алгасагч баллистик пуужинг танилцуулжээ.
“Хойд Солонгосын хамгийн хүчирхэг стратегийн цөмийн систем “Хвасон-20” тив алгасах баллистик пуужин талбай дээр гарч ирэхэд үзэгчдийн баяр хөөр дээд цэгтээ хүрсэн” гэж Солонгосын төв мэдээллийн агентлаг мэдээлсэн байна.
Есдүгээр сарын эхээр БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун шинэ үеийн тив алгасах баллистик пуужин Хвасон -20-д ашиглахаар төлөвлөж буй хатуу түлшит хөдөлгүүрийн туршилтын үр дүнтэй танилцсан тухай мэдээлсэн. Пуужингийн ерөнхий агентлагийн мэдэлд байдаг Химийн судалгааны хүрээлэнд зочилж, нийлмэл материал боловсруулж буй эрдэмтэй уулзсан юм. Тус хүрээлэн нь нүүрстөрөгчийн эслэгээр бэхжүүлсэн нийлмэл материал ашиглан хатуу түлшээр ажилладаг мотор бүтээж, найдвартай байдлыг нь баталгаажуулсан туршилт хийсэн билээ.
Нүүрстөрөгчийн эслэг бүхий нийлмэл материалаас бүрдэх шинэ хатуу түлшит хөдөлгүүрийн хамгийн их хүч нь 1960 килоньютон гэж мэдээлж байгаа юм. Уг хөдөлгүүрийг дараагийн үеийн пуужинд ашиглах төлөвтэй байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна