2025 оны утга зохиолын салбарын Нобелийн шагналыг Унгарын зохиолч Ласло Краснахоркайд олгожээ.
Унгарын Гюла хотод 1954 онд төрсөн 71 настай зохиолчийг “сүйрлийг зөгнөсөн айдсын дундаас урлагийн хүчийг тодруулан нотолж чадсан сэтгэл хөдөлгөм, алсын хараатай бүтээл туурвисныг” нь үнэлэн Нобелийн шагнал хүртээхээр шийдвэрлэсэн байна.
Тэрбээр 1985 онд хэвлэгдсэн хөдөө орон нутгийн ард түмнийг сэтгэл татам дүрээр бүтээсэн "Satatango” анхны романаараа нэрд гарсан бөгөөд тус бүтээлээрээ 30 жилийн дараа буюу 2015 онд Букерын шагнал хүртсэн юм. Түүнчлэн хамтран ажилладаг Унгарын кино найруулагч Бела Тарр нь дээрх зохиолоор 7 цагийн кино бүтээсэн байдаг. Түүний Satantango and The Melancholy of Resistance романууд зэрэг хэд хэдэн бүтээл нь уран сайхны кино болсон юм.
Ихэнхдээ постмодерн гэж тодорхойлогддог Краснахоркай урт өгүүлбэрүүдээрээ алдартай бөгөөд “Satatango” романы 12 бүлэг нь нэг догол мөрөөс бүрддэг.
Ласло Краснахоркай маш их аялдаг. 1990 онд Зүүн Ази руу хийсэн анхны аяллаараа Монгол, Хятадаар явсан нь уран бүтээлд нь гүн гүнзгий нөлөө үзүүлсэн бөгөөд “The Prisoner of Urga”, “Destruction and Sorrow Beneath the Heavens” зэрэг уран бүтээлээ туурвисан юм.
Тэрбээр урт өгүүлбэрүүдээ хэлний гоо үзэсгэлэн гэж нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна