АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украйны мөргөлдөөний улмаас ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд маш их урам хугарч байгаа талаараа ярьжээ.
Трамп Цагаан ордонд сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө Оросын удирдагчтай сайн харилцаатай байгаагаа мөн онцолсон байна.
"Би Путинтэй сайн харилцаатай. Гэхдээ түүнд маш их урам хугараад байна. Украйн дахь мөргөлдөөний асуудлыг шийдвэрлэхэд хялбар байх гэж бодсон" гэж Дональд Трамп мэдэгджээ. Мөн Украин дахь мөргөлдөөнийг шийдвэрлэх нь Ойрхи Дорнодынхоос илүү хэцүү байж магадгүй гэсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна