CYBERTRUCK МАШИНТАЙ ОСОЛДСОН ЗАЛУУСЫН ЭЦЭГ ЭХ TESLА-ГИЙН ЭСРЭГ НЭХЭМЖЛЭЛ ГАРГАЖЭЭ


АНУ-ын Калифорни мужийн Пидмонт /Piedmont/ хотод гарсан “Cybertruck” машины ослын улмаас нас барсан хохирогчдын ар гэрийнхэн Тесла компанийг шүүхэд өгч, нэхэмжлэл гаргажээ. Энэ нь тухайн долоо хоногт авто машины ослын улмаас нас барсан хохирогчидтой холбоотой машин зохион бүтээгч компанийг шүүхэд дуудсан хоёр дахь хэрэг болж байна.

Жак Нелсоны эцэг эх Илон Маскийг дэлхийн хамгийн баян хүн болоход тусалсан компани олон жилийн турш алдаа дутагдлын талаар мэдэж байсан бөгөөд асуудлыг шийдэж болох байсан ч тэгээгүйн улмаас хүү нь үхэлд хүрсэн гэж буруутгажээ. 

Аламедагийн шүүхэд “Энэ хэрэг нь Теслагийн “Сybertruck”-ын дизайны "гажиг"-аас үүдэлтэй бөгөөд амь гарч болох байсан ослыг үхлийн хөнөөлтэй гал болгосон” гэсэн гомдлыг гаргасан байна. Нелсоны гэр бүлийг хэд хэдэн хуулийн фирм төлөөлж байна. Тесла одоогоор энэ асуудлаар тайлбар өгөөгүй байгаа юм.  

Мөн ижил нэхэмжлэлийг хохирогч Криста Цукахарагийн эцэг эх пүрэв гарагт гаргажээ.

Цукахара 19, Нелсон 20 настай байсан бөгөөд тэд 2024 оны 11 дүгээр сарын 27- ны өдөр Cybertruck машинд жолооч, өөр нэг найзын хамт явж байгаад мод мөргөснөөс үүдэн гал гарсан гэж Калифорнийн хурдны замын эргүүл мэдээлсэн.

Гал гарснаар машины цахилгаан хаалганы тэжээл тасарч, зорчигчид гарах аргагүй болсон байна. Жолооч мөн нас барсан юм. Аврах багийнхан машины цонхыг хагалан дөрөв дэх зорчигчийг гаргаж авч чадсан.  

Cybertruck-д байсан дөрвөн залуу дотны найзууд байсан ба эцэг эхчүүд нь хүүхдүүдээ Теслагийн найдваргүй дизайны хохирогчид болсон гэж үзэж байгаа юм.   

Үндэсний хурдны замын хөдөлгөөний аюулгүй байдлын захиргаа Cybertruck-ын их биетэй зэрэгцээ байдаг цахилгаан бариулын талаар мөрдлөг эхлүүлсэн. 

Жолооч нар машинаасаа гарчихаад арын суудалд байгаа хүүхдээ авч чаддаггүй, зарим тохиолдолд үүнээс үүдэн цонхоо хагалах хэрэгтэй болсон гэж ярьсныг холбогдох байгууллага шалгаж байгаа.     

Теслагийн машины хаалганы бариул хэд хэдэн ослын хэрэгт гол асуудал болоод байгаа юм. Учир нь ослын үед гал гарвал батарей гэмтэж онгойлгох товчлууруудыг олоход хэцүү байдаг нь аюул үүсгэдэг аж. 

“Тухайн хаалганы нөөц гар аргаар онгойлгох механизм нь хаалганы доод хэсгийн доторлогооны ард нуугдсан, тэмдэглэгээгүй , мөн гал утаа гарч, тэвдсэн үед олоход маш хэцүү.  Cybertruck-ын энэ дизайн нь Жак болон бусад зорчигчдод зугтах боломжийг олгоогүй гэж үзэж байна.” гэж Нелсоныхон мэдэгджээ.

Cybertruck-ын аюулгүй байдалтай холбоотой шүүхэд нэхэмжлэл гаргасан өөр хэд хэдэн тохиолдол бий.  Өнгөрсөн наймдугаар сард Флоридагийн шүүх Cybertruck-ын Autopilot mode-с болж амь насаа алдсан 22 настай охины гэр бүлд 243 сая ам.долларыг Тесла компани төлөх ёстой гэж шийдвэрлэсэн билээ.     

Э.НАРАН 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮНИЙГ ОГЦРУУЛАХ, ТОМИЛОХ ТУХАЙ АСУУДЛЫГ ТАНИЛЦ… 30 минутын өмнө
УЛААНБААТАРТ 21-23 ХЭМ ДУЛААН 1 цагийн өмнө
МИАТ: ХАР САЛХИНЫ УЛМААС НАРИТА ЧИГЛЭЛИЙН 9 ДҮГЭЭР САРЫН 21-НИЙ ӨДРИЙН… 18 цагийн өмнө
С.ЖАМБАЛЖАМЦ АЗИЙН НААДМААС МОНГОЛЫН БАГИЙН МЕДАЛИЙН САЛХИЙГ ХАГАЛЖ, Х… 19 цагийн өмнө
КАМИЛА ВАЛИЕВА СЭТГЭЛ САНАА НЬ ХЭВИЙН БАЙГАА ГЭСЭН Ч… 22 цагийн өмнө
ДОРНОДЫН ХОЙД БОЛОН ЗҮҮН СУМДЫН НУТГААР БОРОО ОРНО Өчигдөр
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН XX НААДМын НЭЭЛТИЙН ФОТО АГШИН Өчигдөр
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ, О.ЭНХ-ЭРДЭНЭ НАРЫН ТҮҮХИЙГ ДЭЛХИЙН ТАЕКВОНДОГИЙН ХОЛБОО… Өчигдөр
ИНФЛЯЦ ӨМНӨХ САРААС СААРАХАД ХҮНСНИЙ ҮНИЙН ӨСӨЛТ БУУРСАН НЬ НӨЛӨӨЛЖЭЭ Өчигдөр
САНТ СУРГУУЛИЙН СУРАГЧ С.НАРАНБАТ АЗИЙН НААДАМД ЗАЛУУ СЭТГҮҮЛЧЭЭР АЖИЛ… Өчигдөр
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН НААДМЫН ТАВАН ТӨРӨЛТИЙН ТЭМЦЭЭНИЙ ФОТО АГШИН 2026/09/19
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2026/09/19
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН НААДМЫН ТЭКБОЛЫН ТЭМЦЭЭНИЙ ФОТО АГШИН 2026/09/18
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРӨЛД ДЭЛХИЙН АВАРГЫН МӨНГӨ… 2026/09/18
МОНГОЛ УЛС 2027 ОНД АЗИЙН ХУУЛЬ ТОГТООХ БАЙГУУЛЛАГУУДЫН ЗӨВЛӨЛИЙН АССА… 2026/09/18
СИНГАПУРЫН ХӨРӨНГИЙН БИРЖТЭЙ МӨНГӨ, ВАЛЮТ, ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨГЖЛ… 2026/09/18
ГЭРЛЭХ НАС 28 ДАВЖ, 1-2 АМ БҮЛТЭЙ ӨРХИЙН ЭЗЛЭХ ХУВЬ НЭМЭГДЖЭЭ 2026/09/18
ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРӨЛД ДЭЛХИЙН АВАРГАТАЙ БОЛЛОО 2026/09/18
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 13-15 ХЭМ ДУЛААН 2026/09/18
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ИРЦ БҮРДЭЭГҮЙ ТУЛ ХОЙШЛУУЛЛАА 2026/09/17
Их Уншсан
ХУНГУУД ХҮНД ХЭЦҮҮ ЗАМД ГАРАХЫНХАА ӨМНӨ ЧУУЛДАГ 2026/09/16
Ч.АЛТАННАР: ИРЭЭДҮЙД AI-ААС БҮРЭН ХАМААРАХЫН ОРОНД ХҮНИЙ БОДОХ, БҮТЭЭХ… 2026/09/14
БАРИЛГЫН ТӨСЛИЙН МЕНЕЖЕР 25-ТАЙ БҮСГҮЙ ГАДААД ТӨРХӨӨ АШИГЛАН АЛБАН ТУШ… 2026/09/07
ПИСА-2025 ҮНЭЛГЭЭГЭЭР МОНГОЛ УЛС 91 ОРНООС 49-Р БАЙРАНД ЭРЭМБЭЛЭГДЖЭЭ 2026/09/08
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРАГЧДАД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭ… 2026/09/16
ННФ: ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ХЭМЖЭЭГ ОГЦОМ НЭМЭГДҮҮЛЭХ… 2026/09/07
ХАНХҮҮ ЖОРЖ ААВ УИЛЬЯМЫНХАА СУРЧ БАЙСАН ЭТОН КОЛЛЕЖИД 31 ЖИЛИЙН ДАРАА … 2026/09/09
МИАТ-ААР ХОНГКОНГ ХҮРЧ, ЦААШ GATHAY PACIFIC-ИЙН НИСЛЭГЭЭР АНУ, АВСТРАЛ… 2026/09/10
УЛСЫН ИХ ХУРАЛ ТӨСВИЙН ТОДОТГОЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ 2026/09/07
С.БЯМБАЦОГТ: ТӨСВИЙН ТОДОТГОЛ ҮР АШИГГҮЙ ЗАРДЛАА ТАНАЖ ЧАДДАГ, ЗАЙЛШГҮ… 2026/09/07
С.АМАРСАЙХАН: ХИЛ ХАМГААЛАХ, ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРЭГ ЗЭРЭГ БАЙГУУЛЛАГЫН… 2026/09/07
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2026/09/07
ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЖ, 25 БАЙГУУЛЛАГЫГ… 2026/09/09
С.АМАРСАЙХАН: МӨРДӨГЧИЙН БИЕ ДААСАН ХАРААТ БУС БАЙДАЛ, МӨРДӨН ШАЛГАХ А… 2026/09/11
КОП17-Д ДЭВШҮҮЛСЭН ТАЛ ХЭЭРИЙН САНААЧИЛГА ДЭМЖЛЭГ АВЧ, ШИНЭ БОДЛОГЫН Ч… 2026/09/10