Кофенд сүү нэмэхээс татгалзахыг зүрх судасны эмч Хосе Абеллан уриалжээ. Сүү хийснээр кофены эрүүл мэндэд үзүүлэх ашиг тусыг бууруулдаг гэж тэрбээр El Español-д ярьсан байна.
"Кофе бол зүгээр нэг кофейн биш. Энэ нь эрүүл мэндэд тустай антиоксидант, фенолын нэгдлүүдийг агуулдаг" гэж эмч тайлбарлажээ.Түүний хэлснээр эдгээр бодисууд нь зүрхний өвчин тусах эрсдэлийг бууруулдаг байна.
Антиоксидант болон фенолын нэгдлүүдийн шингээлтийг мэдэгдэхүйц бууруулахад ганц дусал сүү л хангалттай гэж тэр хэлжээ. Мөн сүүнд агуулагддаг ханасан өөх тос нь эсрэгээрээ зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдлийг нэмэгдүүлдэг гэсэн байна.
Түүнчлэн олон хүн кофендоо янз бүрийн сиропт агуулагддаг элсэн чихрийг хэт ихээр хэрэглэдгээс зайлсхийх хэрэгтэй гэж зөвлөжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна