ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины удирдагч Владимир Зеленский нар АНУ-ын оролцоотой гурван талт уулзалтын хүрээнд удахгүй хэлэлцээ хийнэ гэдэгт итгэж буйгаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.
"Хэлэлцээ болно, дээд хэмжээний уулзалт эсвэл зүгээр л уулзалт юу ч гэж нэрлэсэн хамагаагүй” гэж тэр сэтгүүлчдэд хэлсэн байна.
Путин, Зеленский нарын хооронд маш хурц дайсагнал үүссэний улмаас Украины мөргөлдөөнийг шийдвэрлэх бүх яриа хэлэлцээг Америкийн ерөнхийлөгч өөрөө оролцож хийх ёстой гэж үзэж байгаагаа мөн илэрхийлжээ.
"Зеленский, Путин хоёр бие биеэ үзэн ядаж байна. Би бүх яриа хэлэлцээг хийх ёстой гэж бодож байна." гэж Трамп хэлсэн байна.
ОХУ Украины мөргөлдөөнийг зохицуулахад бэлэн байхад Владимир Зеленский хэлэлцээр хийхээс татгалзсан гэж хэдхэн хоногийн өмнө Трамп мэдэгдэж байсан юм. Тухайлбал талуудын хооронд асар их үзэн ядалт байсаар байна, Зеленский хэлэлцээр хийхээс татгалзсан гэсэн билээ.
Харин одоо Цагаан ордны эзний хэлснээр Зеленский хэлэлцээр хийхийг хүсч байгаа хэдий ч Орос улс хэлэлцээрт оролцох эсэх нь эргэлзээтэй байгаа аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна