АНУ-ын консерватив үзэлтэй улс төрч, Трампын дэмжигч, нийгмийн идэвхтэн Чарли Кирк Юта Валли их сургуулийн оюутны хотхонд 2025 оны 9 дүгээр сарын 10-нд залуустай хийж байсан уулзалтынхаа үеэр хүзүүндээ буудуулж нас барсан юм.
Холбооны мөрдөх товчоо Чарли Киркийг буудсан зэвсэгт этгээдийн талаар мэдээлэл өгсөн хүнд 100,000 ам.доллар өгөхөө зарлажээ.
Мөн хэрэгт сэжиглэж буй үзэж буй залуугийн дээврээс бууж яваа бичлэг болон зургийг нийтэлсэн байна. Бейсболын малгай, хар футболк өмссөн хар үстэй, туранхай залууг цагдаагийнхан "коллежийн насны" бололтой гэж мэдэгдээд байна.
Тэд лхагва гарагт буудалцаан болсон Юта Валли их сургуулийн оюутны хотхонд сэжигтний хөдөлгөөнийг ажигласан гэжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна