ХБНГУ-ын Берлин хотод цахилгаан дамжуулах шугам шатаж, хэдэн арван мянган айл өрх, олон байгууллага цахилгаангүй болсон бөгөөд үүнийг зүүний радикал байгууллагуудын төлөөлөгчдийн хийсэн үйлдэл гэж сэжиглэж байгаа талаар Der Spiegel сэтгүүл 2025 оны 9-р сарын 9-нд мэдээлжээ.
Берлиний зүүн өмнөд хэсэгт өндөр хүчдэлийн кабельд гал гарч, олон арван мянган айл өрх, олон компани цахилгаангүй байна. Ялангуяа Трептов-Кёпеник дүүрэгт ихээхэн хохирол амссан гэж хэвлэлд бичсэн байна.
Хамгийн таагүй мэдээ нь 2025 оны 9-р сарын 11-ний пүрэв гараг хүртэл цахилгаангүй байна, учир нь цахилгааны асуудлыг шийдвэрлэж, сэргээхэд нэлээд их ажил шаардана гэж албаны хүн мэдэгдээд байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна