АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Владимир Зеленский болон Европын удирдагчид Украины асуудлыг зохицуулах асуудлаар бодит бус шаардлага тавьж байгаад сэтгэл хангалуун биш байгаа талаар нэрээ нууцалсан албаны хүмүүс хэлжээ.
Зеленский болон Европын удирдагчдын тавьсан шаардлага хэрэгжих боломжгүй, бодит бус бөгөөд мөргөлдөөнийг зогсоохын тулд Украйн газар нутгийн зарим хэсгээ өгөх ёстой гэдгээ хүлээн зөвшөөрч ойлгох хэрэгтэй гэж Трамп үзэж байгаа гэнэ.
Цагаан ордны тэргүүн мөн Украйны мөргөлдөөнтэй холбоотой үйлдлээрээ улс доторх өөрийн дэмжигчдээ алдахыг хүсэхгүй байгаа аж. "Тэр зүгээр л мөргөлдөөнийг дуусгахыг хүсэж байгаа, яаж гэдэг нь хамаагүй” гэж албаны эх сурвалж хэлсэн байна.
Үүний зэрэгцээ Европын удирдагчид ОХУ, АНУ-ын хямралыг зохицуулах хэлэлцээрийн нарийн ширийнийг мэдэхгүй байна гэж гомдоллож байгааг тэмдэглэжээ.
Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Каролин Левитт пүрэв гаригт Москва, Киев хоёр мөргөлдөөнийг энэ шатанд зогсооход бэлэн биш байгааг Вашингтон хүлээн зөвшөөрч байгааг тэмдэглэв. Трамп Украины нөхцөл байдлын талаар "нэмэлт мэдэгдэл" хийх бодолтой байгааг тэр нэмж хэлсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна