АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп радиогийн хөтлөгч Марк Левинтэй ярилцах үеэрээ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй харилцан ойлголцоогүй бол АНУ аюулд орох байсан гэж хэлжээ.
"Хэрэв тэр бид хоёр бие биенээ ойлгоогүй бол энэ нь манай улсыг аюултай байдалд оруулах байсан" гэж тэр мэдэгдсэн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Украины мөргөлдөөнийг зохицуулах асуудлыг өөдрөгөөр харж байгаагаа мөн ярьжээ.
Путин, Трамп нар өмнө нь утсаар ярихдаа Украины болон олон улсын бусад тулгамдсан асуудлаар бие биетэйгээ нягт харилцахаар тохиролцсон юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна