АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Украйны Ерөнхийлөгч Владимир Зеленский нарын уулзалт Вашингтоны цагаар 13 цаг 15 минутад эхэлж, нэг цагийн турш үргэлжилнэ гэж мэдээлж байна.
Ерөнхийлөгч Д.Трамп Вашингтоны цагаар 14 цаг 15 минутад Европын орнуудын удирдагчдыг хүлээн авч, хамтарсан гэрэл зураг авахуулна. Харин 15 цагт Трамп Европын удирдагчидтай уулзахаар төлөвлөж байгаа талаар мэдээлжээ.
Уулзалтын үеэр Зеленский болон Европын улсуудын тэргүүнүүд АНУ-ын Ерөнхийлөгч Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарын хооронд Аляскад наймдугаар сарын 15-нд болсон хэлэлцээний үр дүнг хэлэлцэх болно.
Цагаан ордны уулзалт эхлэхээс өмнө Трамп Зеленский Украины өмнөд хэсэгт байрлах Крымийг орхиж, НАТО-д элсэхээс татгалзвал Оростой хийж буй дайнаа хурдан хугацаанд дуусгаж чадна гэж мэдэгдээд байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна