АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сэтгүүлч “Нью-Йорк пост”-ын сэтгүүлч Миранда Дивайнд ярилцлага өгөхдөө Оросын удирдагч Владимир Путинтэй хийсэн яриа нь "гайхалтай" болсон гэж мэдэгджээ.
"Бид их сайхан яриа өрнүүлсэн, гэхдээ түүний дараа болсон зүйлс нь муу байлаа" гэж тэр хэлсэн байна.
Мөргөлдөөний асуудлыг шийдвэрлэх талаар Путинтэй "дөрөв орчим удаа" тохиролцсон санагдаж байна гэж Трамп онцолжээ.
Тэргүүн хатагтай Меланид Оросын ерөнхийлөгч Путинд таалагддаг гэж Трамп хэлсэн байна. Украины мөргөлдөөний талаар эхнэр нь төвийг сахисан байр суурьтай байгаа гэнэ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Москва Киевтэй 10 хоногийн дотор мөргөлдөөнийг зохицуулах талаар тохиролцож чадахгүй бол Оросын бараа бүтээгдэхүүнд шинэ татвар ногдуулахад бэлэн байна гэж өчигдөр /2025.07.29/ мэдэгджээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна