Ватиканд болсон папын сонгуулиар 69 настай Роберт Фрэнсис Превост Ромын 267 дахь папаар сонгогдож, Лео XIV нэрийг авчээ.
Энэ нь Ромын папаар анх удаа америк хүн сонгогдож байгаа тохиолдол юм.
Роберт Фрэнсис Превост нь Перу улсад олон жил номлогчоор ажиллаж байсан, Ватиканд хамба лам нарын томилгоог хариуцсан албан тушаал хашиж байжээ.
Шинэ пап нийгмийн шударга ёс, энэрэл нигүүлсэл, ядуурлыг бууруулах зэрэг асуудалд анхаарал хандуулах болно гэсэн байна. Мөн энх тайван, эв нэгдлийг уриалж, зовж шаналж буй хүмүүст ойр байхыг илтгэлдээ онцолж, уур амьсгалын өөрчлөлт, цагаачлалын асуудал зэрэгт анхаарал хандуулахаа илэрхийлжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп шинэ пап Роберт Фрэнсис Превостод баяр хүргэж, АНУ-ын хувьд ихээхэн хүндэтгэлтэй мөч гэсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна