Олон улсын олимпын хорооны 144 дүгээр чуулганаас Зимбабве улсын иргэн, усанд сэлэлтийн олимпын хошой аварга, мөн олимпын наадмаас 4 мөнгө, 1 хүрэл, нийт 7 медаль хүртэж байсан алдарт тамирчин Кирсти Ковентриг Олон улсын олимпын хорооны 10 дахь ерөнхийлөгчөөр сонголоо.
Тэрбээр ОУОХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдож буй анхны эмэгтэй, мөн анхны африк гаралтай хүн болж байна.
Кирсти Ковентри нь Зимбабве улсын Засгийн газрын залуучууд, урлаг, спортын сайдаар ажиллаж байсан юм. Тэрбээр 2025 оны зургадугаар сарын 23-нд үүрэгт ажлаа хүлээн авна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна