Холбооны Бүгд Найрамдах Герман Улс (ХБНГУ)-ын Бундестагийн сонгуулийн санал хураалт 2025 оны 2 дугаар сарын 23-ны өдөр боллоо.
Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, гишүүн Д.Баяндүүрэн нар ХБНГУ-ын Холбооны сонгуулийн хорооны урилгаар Бундестагийн 21 дэх удаагийн сонгуулийн үйл явцыг ажиглав.
Сонгуулийн урьдчилсан дүнгээр Христийн ардчилсан нам /Христийн нийгмийн холбоо (CDU/CSU) Бундестагийн нийт 630 суудлаас 208-д ялалт байгуулж, хамгийн олон суудлыг авсан байна. Түүнчлэн Германы өөр сонголт нам (AfD) 20.6 хувь, Социал демократ нам (SPD) 16.5 хувь, “Grune” буюу Ногоон нам 11.6, Зүүний нам 8.8 хувийн санал авчээ.
Энэ удаагийн сонгуулийн санал хураалт 1990 оноос хойших хамгийн өндөр ирцтэй, олон нийтийн идэвхи сайн байсныг ажиглагчид онцолсон юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна