Хөвсгөл аймгийн, цаатан иргэдийн аж амьдралыг олон нийтэд сурталчлан таниулах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой “Цаа, цаачдын баяр” хоёрдугаар сарын 20, 21-ний өдөр Цагааннуур суманд болно.
Энэ үеэр нутгийн ардын тува, дархад дууны уралдаан, бөөгийн бүжгийн уралдаан, цааны уралдаан, цаатай хос шалгаруулах тэмцээн, албан байгууллага, үзэгч, жуулчдын дунд буухиа тэмцээн болно.
Мөн соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, гар урлалын бүтээлээ олон нийтэд сурталчилна.
Цагааннуур сум 2023 онд 2931 цаа тоолуулж байсан бол өнгөрсөн оны жилийн эцсийн тооллогоор 2765 толгой цаа тоолуулж 5,7 хувь буюу 166 толгойгоор цөөрсөн байна
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна