В.ПУТИН ХЭЛЭЛЦЭЭР ХИЙХИЙГ ЗӨВШӨӨРӨХГҮЙ БОЛ ТРАМП ОХУ-ЫН ЭСРЭГ ШИНЭ ХОРИГ АРГА ХЭМЖЭЭ АВНА


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын эрх баригчид Украйн дахь зөрчилдөөнийг шийдвэрлэх талаар хэлэлцээр хийхгүй бол Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээ авна гэжээ. Энэ тухай нэгдүгээр сарын 21-нд Agence France-Presse (AFP) мэдээлсэн байна.

Ерөнхийлөгч Владимир Путин хэлэлцээр хийхийг зөвшөөрөхгүй бол АНУ Москвад нэмэлт хориг тавих эсэх талаар сурвалжлагчдын асуултад ер нь тэгэх байх гэсэн утгатай хариулт өгчээ.

Мөн нэгдүгээр сарын 21-нд Трамп Оросын эсрэг хориг арга хэмжээний дэглэмийг Украйн дахь зөрчилдөөн дуусах хүртэл хэвээр үлдэхийг зөвшөөрсөн юм.

Энэ өдөр Кремлийн төлөөлөгч Дмитрий Песков Путин, Трамп хоёрын хооронд утсаар яриа өрнүүлэх бэлтгэл хараахан явагдаагүй байгаа гэж хэлсэн байна.

Мөн АНУ-ын шинэ Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Украйн дахь зөрчилдөөнийг зогсоохыг Трампын эн тэргүүнд тавих зүйл гэж нэрлээд байгаа юм.  Түүний хэлснээр "бэлтгэл ажлын нэг хэсэг" эхэлсэн байна. Тэрээр мөн зөрчилдөөний хоёр тал буулт хийхэд бэлэн байх ёстой гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.НЯМБААТАР: УЛААНБААТАРТ БҮРТГЭЛТЭЙ 805 МЯНГАН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ДУ… 3 цагийн өмнө
МИАТ ДАЛАНЗАДГАД ЧИГЛЭЛИЙН ШУУД НИСЛЭГЭЭ ДОЛДУГААР САРЫН 2-НД НЭЭНЭ 3 цагийн өмнө
К.ЁОЛК ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 4 цагийн өмнө
ТӨВ, ГОВИЙН АЙМГУУДЫН ЗҮҮН ХЭСЭГ, ЗҮҮН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗРААР БОРОО О… 4 цагийн өмнө
ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ 13 ХУВЬ, ХУУЧИН ОРОН СУУЦНЫХ 15.3 ХУВИАР ӨСЖЭЭ 16 цагийн өмнө
УЛААНБУРХАН ӨВЧНИЙ ЭСРЭГ ВАКЦИНЫГ 6-8 САРТАЙ ХҮҮХДҮҮДЭД ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ 21 цагийн өмнө
Б.БОЛДБААТАР: ХАЙРАН САЙХАН ГЭМ ЗЭМГҮЙ ХҮЛГҮҮД МИНЬ 23 цагийн өмнө
ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ОРЛОГО БАРЬЦААЛСАН ЗЭЭЛИЙН ӨР, ОРЛОГЫН ХАРЬЦААНЫ … Өчигдөр
АУТИЗМЫН ХҮРЭЭНИЙ ЭМГЭГИЙН ОНОШИЛГООГ ЭРТ ИЛРҮҮЛЖ, ЭМЧЛЭХ БОЛОМЖ НЭЭГД… Өчигдөр
УЛААНБУРХАН ӨВЧНИЙ 7174 ТОХИОЛДОЛ БАТЛАГДЖЭЭ Өчигдөр
ИХ ТОЙРУУГИЙН АВТО ЗАМААС САМБУУГИЙН ГУДАМЖ ХҮРТЭЛХ ЗАМЫГ ХААЖ, ШИНЭЧИ… Өчигдөр
Г.ЗАНДАНШАТАРЫГ ГИШҮҮДИЙН 92.3 ХУВИЙН САНАЛААР ЕРӨНХИЙ САЙДААР ТОМИЛЛО… Өчигдөр
ТӨВИЙН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТАГ, ГОВЬ БОЛОН ЗҮҮН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗРААР … Өчигдөр
ҮЕРИЙН АЮУЛААС СЭРЭМЖЛЭХИЙГ АНХААРУУЛЖЭЭ Өчигдөр
Э.ДАВААЖАМЦ ЭХ ОРНЫХОО ХОЙД ЦЭГ МОНГОЛ ШАРЫН ДАВААГ ЗОРИЛОО 2025/06/12
ОНЦГОЙНХОН ӨНГӨРСӨН САРД 30 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛЖЭЭ 2025/06/12
УЛААНБУРХАН ӨВЧНИЙ 6836 ТОХИОЛДОЛ БАТЛАГДЖЭЭ 2025/06/12
АЗИЙН ХОТУУДЫН АРДЫН УРЛАГ, ГАР УРЛАЛЫН НААДАМ 13-15-НЫ ӨДРҮҮДЭД БОЛНО 2025/06/12
БАРУУН, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗАР, ГОВИЙН АЙМГУУДЫН БАРУУН ХЭСГЭЭР … 2025/06/12
ХҮНДЭТГЭЛИЙН ЖАГСААЛ БОЛОХ 21-22 ЦАГИЙН ХООРОНД ЗАРИМ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИ… 2025/06/11