ГАРАГУУДЫН ПАРАДЫН ЭХНИЙХ НЬ НЭГДҮГЭЭР САРЫН 21-НД БОЛНО


Одон орон судлаачид болон од гараг сонирхогчдын хувьд 2025 он сайхан үйл явдлаар дүүрэн байх нь. Нэгдүгээр сарын хоёрдугаар хагаст дэлхийн оршин суугчид нэгэн өвөрмөц үзэгдэл - гарагуудын парадыг харах боломжтой. Нарны аймаг дахь долоон гаригийн зургаа нь дараалан “жагсаж”, шөнийн тэнгэрт сэтгэл татам дүр зургийг бий болгоно. Сугар, Ангараг,  Бархасбадь, Санчир гарагууд энгийн нүдээр ч харагдана. Харин Тэнгэрийн ван, Далайн ванг харахын тулд дуран шаардлагатай болно.

Гарагуудын парад гэж юу вэ?

Гарагуудын парад гэдэг нь сансрын хэд хэдэн объект ойролцоо шулуун дээр “жагсах” үзэгдэл юм. "Гаригуудын парад" гэдэг нь албан бус тодорхойлолт, шинжлэх ухаанд энэ үзэгдлийг гаригуудын байрлал гэж нэрлэдэг байна. Гэхдээ сүүлийн жилүүдэд НАСА-гийн бүтээлүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгсэлд байнга дурдагдах болсон гарагуудын парад гэдэг нэрийг хэрэглэх нь улам нэмэгджээ.

Одон орон судлаачид гаригуудын тооноос шалтгаалан энэ үзэгдлийг хэд хэдэн төрлөөр нэрлэдэг. Жишээ нь, гурван гаригийнхыг мини-байрлал, дөрвөн гаригийнхыг бага байрлал, тав, зургаан гарагийн тухай яригдвал том байрлал гэж нэрлэдэг. Долоон гараг Дэлхий вантай зэрэгцэн байрлах үед агуу буюу бүрэн гүйцэд байрлал гэдэг байна. 

Гурваас дөрвөн тэнгэрийн эрхсийн жагсаал байнга болдог бөгөөд олон тооны гарагийн нийлэмж нь харин ховор тохиолддог юм. Мөн гарагийн парад үзэгдэхээс гадна үзэгдэхгүй ч байх нь бий. Хэрэв тэнгэр дэх гарагуудын байрлал Нартай ойрхон байвал үл үзэгддэг байна.

2025 оны 1-р сарын 21-нд гаригуудын парад хэрхэн харагдах вэ?

Одон орон судлалын өвөрмөц үзэгдэл - Их байрлал буюу зургаан гарагийн “парад” өнөөдөр буюу 2025 оны 1-р сарын 21-ний мягмар гарагт болно. Энэ өдөр Ангараг, Бархасбадь, Тэнгэрийн ван, Далайн ван, Сугар, Санчир гэсэн зургаан гараг нэгэн зэрэг шөнийн тэнгэрт үзэгдэх болно.

Санчир, Сугар гарагууд нэгдүгээр сарын 17, 18-нд бие биетэйгээ ойртоно. Үүний дараа бусад гаригууд дараалан байрлаж эхлэх юм. Улаавтар Марс ихрийн  одны ордонд, Юпитер арай өндөрт байрлах гэнэ. Хэрэв тэнгэр цэлмэг байвал гаригийн эргэн тойронд байрладаг зарим оддын багцыг ажиглах боломжтой болно.

Тэнгэрийн ван нь охины орд, үхрийн ордын хилийн ойролцоо байрлана. Дараагийн гурван гараг баруун талд үзэгдэх гэнэ. Далай ванг загасны ордноос хайх хэрэгтэй. Санчир, сугар гарагууд хумхын ордонд бие биетэйгээ ойрхон харагдана. Stellarium, Sky Tonight зэрэг гар утасны аппликейшнүүд үүнийг шалгахад тань тусална. Тэдгээр нь газар зүйн байршил дээр төвлөрч, тэнгэрийн эрхсийн байршлыг бодит цагт тодорхойлох боломжийг олгодог. Одон орон судлалын биетийн нэрийг мэдэхийн тулд аппликейшнийг нээгээд төхөөрөмжөө тэнгэр рүү заахад л хангалттай. Гарагийн нэр болон түүний тухай нэмэлт мэдээлэл гарч ирдэг байна.

2025 оны 1-р сард гарагуудын парадыг хэрхэн харах вэ?

Гаригуудын байрлал оройн цагаар дэлхийн бараг хаана ч харагдана гэж судлаачид хэлж байна. Гэхдээ 2025 оны 1-р сарын 21-ний тухайд дэлхийд хамгийн түгээмэл үзэгдэх өдрийг сонгосон бөгөөд ажиглалт хийх хамгийн тохиромжтой цаг нь тухайн хүний хаана байгаагаас шалтгаалан өөр өөр байж болно. Тухайлбал,

• Абу Даби – Нэгдүгээр сарын 18

• Хонгконг – Нэгдүгээр сарын 18

• Москва — Нэгдүгээр сарын 19

• Токио – Нэгдүгээр сарын 21

• Нью-Йорк – Нэгдүгээр сарын 22

• Афин – Нэгдүгээр сарын 23 гэх мэт.

Мэргэжилтнүүдийн анхааруулгаар хотуудаас гарах гэрэл гарагийг сонирхох хүмүүст саад болж мэдэх аж. Ажиглахын тулд илүү чөлөөтэй газрыг сонгох хэрэгтэй.

Од гарагийн парад олон зүйл зөгнөдөг мэтээр яриа дээр үеэс гардаг байжээ. Одоогоор гарагуудын жагсаал хүний биед ямар нэгэн нөлөө үзүүлдэг эсэх талаар шинжлэх ухаан тодорхой нотолосон зүйл үгүй. Гэхдээ зарим мэргэжилтнүүд энэ үед ялангуяа эмзэг хүмүүс сэтгэл санаа нь өөрчлөгдөж, бие нь мууддаг гэж анхааруулдаг байна

Гарагуудын дараагийн парад хэзээ болох вэ?

Энэ онд гарагуудын дараагийн агуу цугларалт 2025 оны хоёрдугаар сарын 28-нд болно. Будыг оролцуулаад долоон гараг энэ үед “парад” хийнэ. Тэнгэрийн эрхсийг бүрэнхий болсны дараа хэдэн цагийн турш энгийн нүдээр ажиглах боломжтой байх юм.

Гэхдээ бүх гарагийг харъя гэвэл дуран  шаардагдана. Санчир, Буд, Далайн ван гарагууд Нартай ойрхон байрлах тул үзэгдэх байдал нь төдий л сайнгүй байна гэж судлаачид үзэж байна. Харин бусад гаригууд тод харагдах болно. Хамгийн тод нь Сугар, дараа нь Бархасбадь, тэгээд Ангараг, Тэнгэрийн ван байх болно.

Үүнээс гадна зун 2025 оны наймдугаар сарын 11-ний өдөр зургаан гарагийн “парад”-ыг харах боломжтой юм. 


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
59.153.113.105
Өчигдөр
0
0
Монголд хэзээ харагдах вээ
Хариулах
Шинэ мэдээ
УИХ: ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮНИЙГ ОГЦРУУЛАХ, ТОМИЛОХ ТУХАЙ АСУУДЛЫГ ТАНИЛЦ… 35 минутын өмнө
УЛААНБААТАРТ 21-23 ХЭМ ДУЛААН 2 цагийн өмнө
МИАТ: ХАР САЛХИНЫ УЛМААС НАРИТА ЧИГЛЭЛИЙН 9 ДҮГЭЭР САРЫН 21-НИЙ ӨДРИЙН… 18 цагийн өмнө
С.ЖАМБАЛЖАМЦ АЗИЙН НААДМААС МОНГОЛЫН БАГИЙН МЕДАЛИЙН САЛХИЙГ ХАГАЛЖ, Х… 19 цагийн өмнө
КАМИЛА ВАЛИЕВА СЭТГЭЛ САНАА НЬ ХЭВИЙН БАЙГАА ГЭСЭН Ч… 22 цагийн өмнө
ДОРНОДЫН ХОЙД БОЛОН ЗҮҮН СУМДЫН НУТГААР БОРОО ОРНО Өчигдөр
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН XX НААДМын НЭЭЛТИЙН ФОТО АГШИН Өчигдөр
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ, О.ЭНХ-ЭРДЭНЭ НАРЫН ТҮҮХИЙГ ДЭЛХИЙН ТАЕКВОНДОГИЙН ХОЛБОО… Өчигдөр
ИНФЛЯЦ ӨМНӨХ САРААС СААРАХАД ХҮНСНИЙ ҮНИЙН ӨСӨЛТ БУУРСАН НЬ НӨЛӨӨЛЖЭЭ Өчигдөр
САНТ СУРГУУЛИЙН СУРАГЧ С.НАРАНБАТ АЗИЙН НААДАМД ЗАЛУУ СЭТГҮҮЛЧЭЭР АЖИЛ… Өчигдөр
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН НААДМЫН ТАВАН ТӨРӨЛТИЙН ТЭМЦЭЭНИЙ ФОТО АГШИН 2026/09/19
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2026/09/19
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН НААДМЫН ТЭКБОЛЫН ТЭМЦЭЭНИЙ ФОТО АГШИН 2026/09/18
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРӨЛД ДЭЛХИЙН АВАРГЫН МӨНГӨ… 2026/09/18
МОНГОЛ УЛС 2027 ОНД АЗИЙН ХУУЛЬ ТОГТООХ БАЙГУУЛЛАГУУДЫН ЗӨВЛӨЛИЙН АССА… 2026/09/18
СИНГАПУРЫН ХӨРӨНГИЙН БИРЖТЭЙ МӨНГӨ, ВАЛЮТ, ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨГЖЛ… 2026/09/18
ГЭРЛЭХ НАС 28 ДАВЖ, 1-2 АМ БҮЛТЭЙ ӨРХИЙН ЭЗЛЭХ ХУВЬ НЭМЭГДЖЭЭ 2026/09/18
ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРӨЛД ДЭЛХИЙН АВАРГАТАЙ БОЛЛОО 2026/09/18
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 13-15 ХЭМ ДУЛААН 2026/09/18
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ИРЦ БҮРДЭЭГҮЙ ТУЛ ХОЙШЛУУЛЛАА 2026/09/17
Их Уншсан
ХУНГУУД ХҮНД ХЭЦҮҮ ЗАМД ГАРАХЫНХАА ӨМНӨ ЧУУЛДАГ 2026/09/16
Ч.АЛТАННАР: ИРЭЭДҮЙД AI-ААС БҮРЭН ХАМААРАХЫН ОРОНД ХҮНИЙ БОДОХ, БҮТЭЭХ… 2026/09/14
БАРИЛГЫН ТӨСЛИЙН МЕНЕЖЕР 25-ТАЙ БҮСГҮЙ ГАДААД ТӨРХӨӨ АШИГЛАН АЛБАН ТУШ… 2026/09/07
ПИСА-2025 ҮНЭЛГЭЭГЭЭР МОНГОЛ УЛС 91 ОРНООС 49-Р БАЙРАНД ЭРЭМБЭЛЭГДЖЭЭ 2026/09/08
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРАГЧДАД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭ… 2026/09/16
ННФ: ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ХЭМЖЭЭГ ОГЦОМ НЭМЭГДҮҮЛЭХ… 2026/09/07
ХАНХҮҮ ЖОРЖ ААВ УИЛЬЯМЫНХАА СУРЧ БАЙСАН ЭТОН КОЛЛЕЖИД 31 ЖИЛИЙН ДАРАА … 2026/09/09
МИАТ-ААР ХОНГКОНГ ХҮРЧ, ЦААШ GATHAY PACIFIC-ИЙН НИСЛЭГЭЭР АНУ, АВСТРАЛ… 2026/09/10
УЛСЫН ИХ ХУРАЛ ТӨСВИЙН ТОДОТГОЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ 2026/09/07
С.БЯМБАЦОГТ: ТӨСВИЙН ТОДОТГОЛ ҮР АШИГГҮЙ ЗАРДЛАА ТАНАЖ ЧАДДАГ, ЗАЙЛШГҮ… 2026/09/07
С.АМАРСАЙХАН: ХИЛ ХАМГААЛАХ, ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРЭГ ЗЭРЭГ БАЙГУУЛЛАГЫН… 2026/09/07
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2026/09/07
ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЖ, 25 БАЙГУУЛЛАГЫГ… 2026/09/09
С.АМАРСАЙХАН: МӨРДӨГЧИЙН БИЕ ДААСАН ХАРААТ БУС БАЙДАЛ, МӨРДӨН ШАЛГАХ А… 2026/09/11
КОП17-Д ДЭВШҮҮЛСЭН ТАЛ ХЭЭРИЙН САНААЧИЛГА ДЭМЖЛЭГ АВЧ, ШИНЭ БОДЛОГЫН Ч… 2026/09/10