Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2024 оны “Журам, маягт, жагсаалт шинэчлэн батлах” 5 дугаар тогтоолын 10 дугаар хавсралтаар баталсан “Мэдүүлэг гаргах албан тушаалтны жагсаалт”-ыг 2024 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөж байгаа.
“Мэдүүлэг гаргах албан тушаалтны жагсаалт”-ыг баталснаас хойш Төрийн тусгай хамгаалалтын газар, Онцгой байдлын ерөнхий газар, Гадаадын иргэн, харьяатын газар зэрэг байгууллагын албан тушаалын зэрэглэл нь холбогдох салбарынхаа хууль тогтоомжоор өөрчлөгдсөн тул Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг (ХАСХОМ)-ийг гаргах албан тушаалтны жагсаалттай уялдуулах шаардлага үүссэн байна.
Иймд Улсын Их Хурлын Хууль зүйн Байнгын хорооны 2024 оны 05 дугаар тогтоолын 10 дугаар хавсралтад тус Байнгын хорооны 2025 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаар өөрчлөлт оруулжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна