БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлыг мөрдөгчид өнөөдөр /2025.01.15/ байрнаас нь баривчилж, байцаахаар авч явжээ.
Өндөр дээд албан тушаалтнуудын авлигын хэргийг мөрдөх албаны мэдээлснээр Юн Сок Ёлыг баривчлах тушаалыг Сөүлийн цагаар 10 цаг 33 минутад биелүүлсэн байна.
Түүнийг авч явсан тусгай албаны машинууд Сөүлийн төв хэсэгт орших Ерөнхийлөгчийн ордны байрнаас гарч, Сөүлийн өмнө зүгт орших Гвачон дахь Өндөр дээд албан тушаалтнуудын авлигын хэргийг мөрдөх албаны байр руу явж байгааг телевизийн шууд бичлэгээр цацжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна