АЛТАЙ, ХАНГАЙ, ХӨВСГӨЛ, ХЭНТИЙН УУЛАРХАГ НУТГААР ЦАС ОРНО


Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ 

Ойрын өдрүүдэд уулархаг нутгаар ялимгүй цас орно. 

2024 оны 12 дугаар сарын 31-ний 8 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр -23…-28 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр -15…-20 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар -2...-7 градус, бусад нутгаар -9...-14 градус хүйтэн байна. УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. -11…-13 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. -11…-13 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. -12…-14 градус хүйтэн байна.

2025 оны 1-р сарын 1-нээс 2025 оны 1-р сарын 5-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

2025 оны нэгдүгээр сарын 1, 2-нд Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар, 3-нд Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 01-нд говь, тал, хээрийн нутгаар, 02-нд нутгийн зүүн хэсгээр, 04-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -39...-44 градус, өдөртөө -27...-32 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -31...-36 градус, өдөртөө -19...-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -15...-20 градус, өдөртөө -4…-9 градус, бусад нутгаар шөнөдөө -23…-28 градус, өдөртөө -11...-16 градус хүйтэн байна. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
АРВАН ГУРВААС ДООШ НАСНЫ ХҮҮХДИЙГ НИЙГМИЙН СҮЛЖЭЭНД БҮРТГЭЛ ҮҮСГЭХИЙГ … 1 цагийн өмнө
НҮҮРЭЭ ЦАЙРУУЛАХ ЭНГИЙН АРГУУД 6 цагийн өмнө
ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ОЛИМПИАДААС 1 МӨНГӨ, 2 ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 9 цагийн өмнө
ТӨРИЙН НУУЦЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ШАТАНД БАЙНА 10 цагийн өмнө
ДЭЭД СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙГ 9 ДҮГЭЭР САРЫН 15-НД ЭХЛҮҮЛЖ, ЗАРИМ ЕБС-ИЙН … 10 цагийн өмнө
МАНБА ДАЦАН ХИЙДИЙН ЗУРХАЙЧ Д.САЙНСАЙХАН: ХУРИМ, БЭР ГУЙХ ХОЁРЫГ АНДУУ… 10 цагийн өмнө
ХОВД АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМАНД ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛ… 11 цагийн өмнө
ХҮҮХДИЙН АСРАМЖ ТОГТООХ ЗЭРЭГ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХДЭЭ 7-ООС ДЭЭШ НАСТАЙ… 11 цагийн өмнө
ОТГОНТЭНГЭР ХАЙРХАН, УЛААГЧНЫ ХАР НУУР ЧИГЛЭЛЭЭС 44.5 ТОНН ХОГ ХАЯГДАЛ… 11 цагийн өмнө
ЗАХИАЛГА АВСАН Ч БАРИГДАЖ ДУУСААГҮЙ БАРИЛГУУДЫГ ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОР… 12 цагийн өмнө
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН ААДАР БОРОО ОРНО, 24-26 ХЭМ ДУЛААН 13 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: ТАЛ ХЭЭРЭЭС ХҮРГЭХ МОНГОЛЫН ШИЙДЭЛ ДЭЛХИЙД ШИНЭ ХЭЛЭЛЦҮҮЛ… Өчигдөр
COP17 ГЭЖ ЮУ ВЭ? Өчигдөр
ХУУЛЬ БУС, ХОРТОЙ АГУУЛГАТАЙ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ САЛБАР ДУНДЫН АЖ… 2026/07/20
КОП17-ЫН ҮЕЭР СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ, ЗАХ, ХУДАЛДААНЫ ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА… 2026/07/20
НҮБ-ЫН ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ КОНВЕНЦЫН ГҮЙЦЭТГЭХ НАРИН БИЧГИЙН ДАРГА ЯСМИН… 2026/07/19
МОНГОЛ СУРАГЧИД ОЛОН УЛСЫН МАТЕМАТИКИЙН ОЛИМПИАДААС 2 МӨНГӨ, 4 ХҮРЭЛ М… 2026/07/19
ОЛОН УЛСЫН БИОЛОГИЙН 37 ДУГААР ОЛИМПИАДААС 1 МӨНГӨ, 2 ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮР… 2026/07/19
ГУРАВДУГААР БАЙРЫН ТӨЛӨӨХ ТОГЛОЛТ ОЛОН ГООЛТОЙ БОЛДОГ ГЭХЭД ЭНЭ УДААД … 2026/07/19
МОНГОЛ СУРАГЧИД ОЛОН УЛСЫН ХИМИЙН 58 ДУГААР ОЛИМПИАДААС 2 МӨНГӨ, 2 ХҮР… 2026/07/19
Их Уншсан
НҮҮРЭЭ ЦАЙРУУЛАХ ЭНГИЙН АРГУУД 6 цагийн өмнө
МОНГОЛ УЛС, БНСУ ХОЁР УЛС ЖОЛООДОХ ЭРХИЙГ ХАРИЛЦАН ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ БО… 2026/07/09
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ДЭЛХИЙН АДУУНЫ ӨДРИЙГ ДЭЛХИЙ ДАЯАР ТЭМДЭГЛЭН ӨН… 2026/07/11
BC.GAME MZINHO-Г СОНИРХОЖ БАЙНА 2026/07/09
ТЭР МОНГОЛЫН ШИЛДЭГ БОКСЧИН, БИДНИЙ ШИЛДЭГ НАЙЗ БАЙЛАА 2026/07/10
БНСУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ И ЖЭ МЁН ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙХЭЭР ХҮРЭЛЦЭН ИРЭВ 2026/07/09
ХӨВСГӨЛ, БУЛГАН, АРХАНГАЙН НУТГААР ИХ ХЭМЖЭЭНИЙ БОРОО ОРНО 2026/07/10
С.БЯМБАЦОГТ: ЭХ ОРНЫХОО ХӨГЖИЛ ДЭВШЛИЙН ТӨЛӨӨ НЭГЭН ЗОРИЛГО, НЭГЭН СЭТ… 2026/07/11
ОЛОН УЛСЫН ФИЗИКИЙН ОЛИМПИАДААС 4 МӨНГӨ, 1 ХҮРЭЛ МEДАЛЬ ХҮРТЭВ 2026/07/12
МОНГОЛ УЛСАД АНХ УДАА БАМБАЙ БУЛЧИРХАЙН ЛАЗЕР АБЛАЦИ ЭМЧИЛГЭЭГ АМЖИЛТТ… 2026/07/09
БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЦОЛТОН ТАВААР НЭМЭГДЛЭЭ 2026/07/08
ХЭНТИЙ АЙМГИЙН НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР ИХ ХЭМЖЭЭНИЙ БОРОО ОРНО 2026/07/11
COP17 ХУРЛЫН БЭЛТГЭЛИЙГ ЭРЧИМЖҮҮЛЖ БАЙНА 2026/07/13
ТӨМӨРИЙН МӨНХТУНГАЛАГ СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН БОЛЛОО 2026/07/08
ВЬЕТНАМД МОРЬТ ЦАГДААГИЙН ХОРООНД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭН МОНГОЛ МОРЬД ЭХ ОР… 2026/07/08