Цагдаагийн байгууллагад “Архангай аймгийн Эрдэнэбулган сумын сургуулийн бага ангийн багш М нь ангийн хүүхдээ зодсон байна” гэх дуудлага мэдээлэл 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр иржээ.
Шалгалт явуулахад тус сумын сургуулийн бага ангийн багш М нь 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гуравдугаар ангийн сурагчдад хичээл заах явцдаа заасан хичээл хийхгүй, үгэнд орохгүй байна гэх шалтгаанаар сурагчийн биед халдсан нь тогтоогдсон байна. Мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа аж.
Багш М нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна