ИРГЭН М: МӨНГӨ УГААСАН ХЭРЭГТ ХОЛБОГДУУЛЛАА ГЭХЭД ГАЙХААД ШОКОНД ОРСОН


Хүний амьдралд санамсаргүй зүйлс олон. Таны эргэн тойронд байгаа хүмүүсийн буруу үйлдэл өөрийг тань гэмт хэргийн сэжигтэн болгож мэднэ. Иргэдийн эрх зүйн боловсролд нэмэр болох, хууль бус үйлдлээс сэрэмжлүүлэх зорилгоор Хууль зүйн туслалцааны төвтэй хамтран ажиллаж, хөнгөн гэмт хэрэгт холбогдсон зарим хүнээс ярилцлага авч олон нийтэд хүргэж байна. Энэ удаад бид мөнгө угаасан хэрэгт шалгагдаад, цагаадсан М-тэй ярилцлаа.

-Та яг ямар хэрэгт холбогдсон бэ гэдгээс яриагаа эхлэх үү?

-Хамтран амьдрагч маань нэг хүн годон гутал зарна гэж байна, чи хямдхан авах уу гэж асуусан юм. Хэдэн төгрөг юм гэсэн чинь 350 мянга гэсэн. Надад нэг данс өгөхөөр нь тэр рүү мөнгө шилжүүлээд гутал авсан. Тэгсэн чинь л цагдаагаас дуудаад… Хамтран амьдрагч маань хулгай хийсэн хэргээр баригдсан юм байна. Тэгээд хулгайлсан гутлаа яасан гэхээр нь надад өгсөн гэж хэлсэн. Цагдаагийн байгууллагаас намайг дуудаад таныг шалгана, мэдүүлэг тайлбар авна гээд..  

-Цагдаа дуудангуут та өмгөөлөгч авсан уу?

-Үгүй, би өмгөөлөгчийг шүүх дээр очихдоо авсан.

-Шүүх дээр хэрэг тань очихоос өмнө өмгөөлөгчгүй байсан юм байна, тийм үү?

-Өмгөөлөгчгүй байсан. Зүгээр намайг мэдүүлэг өгчих, та юмыг нь авчихсан биш, яах ч үгүй гэсэн юм, цагдаа. Би мэдүүлэг тайлбар яасан гэж өгөх ёстой юм, мөнгө төгрөгийг нь өгөөд авсан, наад гутлыг чинь хулгайнх гэж мэдээ ч үгүй гэсэн. Та наадахаа л хэлчих, тэгээд болоо гэсэн юм. Гэтэл сар гаруйн дараа прокуророос над руу залгаад “Таныг мөнгө угаасан хэргээр яллагдагчаар татсан, прокурор дээр ирнэ үү” гэсэн. Би гайхаад шоконд орж байгаа юм чинь.

-Та ер нь мөнгө угаасан гэсэн зүйл ангийн талаар өмнө нь сонсож байсан уу?  

-Үгүй, ерөөсөө сонсож байгааагүй, тийм юм мэдэхгүй. Юун мөнгө угаасан хэрэг гээд үнэхээр гайхсан... Би очиж уулзаад “Юу яриад байгаа юм. Мөнгөө өгөөд авсан, надад дансны хуулга бүх юм нь байна. Наадахыг чинь тэгж хулгай хийдгийг ч би мэдэхгүй.” гэсэн л дээ. Прокурор энийгээ чи цагдаадаа сайн ярихгүй яасан юм. Ямартай ч шүүх дээр очоод үнэн байдлаа хэлээрэй гээд хэргийг шүүх рүү шилжүүлсэн.

-Өмгөөлөгч ав гэж танд хэн хэлсэн юм бэ?

-Би бүр гайхаад яах билээ гээд санаа зовоод учраа олохгүй байсан. Шүүгчийн туслахад “Ийм учиртай юм аа, эгч ээ. Ингэсэн чинь намайг мөнгө төгрөг угаасан гэдэг сонин зүйлээр буруутгачихлаа” гэсэн л дээ. “Чи өмгөөлөгчтэй юм уу” гэхээр нь “Байхгүй, өмгөөлөгч авъя гэхээр одоогоор боломжгүй байгаа юм.” гээд учир зовлонгоо тоочсон. Шүүгчийн туслах Хууль зүйн туслалцааны төв рүү холбоо бариад “Энэ хүүхэд өмгөөлөгч авах боломжтой байна уу, шалгаад өгөөч” гэсэн чинь болох юм байна гэсэн. Би тэр дороо талбайн хойно байрладаг Хууль зүйн туслалцааны төв рүү очиж уулзаад зөвлөгөө авч, өмгөөлөгч авч болох уу гэж асуусан юм.

-Танд ямар зөвлөгөө өгөв?

-Эхлээд надтай нэг өмгөөлөгч уулзсан, гэрээ бөглөсөн. Аль дүүрэг юм гэж асуугаад “Та явж бай, тан руу дүүргийн чинь өмгөөлөгч холбогдоно” гэсэн. Ингээд Өсөхбаяр өмгөөлөгч над руу яриад миний хэрэг дээр ажиллаж эхэлсэн.

-Хууль зүйн туслалцааны төвийнхөн нь ер нь ямархуу зан араншинтай хүмүүс байв?

-Их сайхан ааштай хүмүүс байсан. Би хүүхэдтэйгээ хамт очсон юм. Тэгээд орсон чинь үүдэнд тоглоом байсан. Үүдэнд сууж байсан нэг хүүхэн хүүхдийг минь саатуулж өгөөд тэр үеэр би өмгөөлөгчөөс зөвлөгөө авч, гэрээгээ байгуулсан даа.  

-Хамтран амьдрагч чинь баригдахдаа таны тухай ярьсан юм уу?

-Тийм, тэр 2-3 хүний гутал авсныхаа нэгийг нь надад зарчихсан юм байна. Би тэрийг нь мэдээгүй. Ийм гутал хямдхан байна гэхээр данс руу нь мөнгийг нь хийсэн, тэгээд гутал авчирч өгсөн юм. Цагдаад баригдангуутаа гутлуудаа хэнд өгсөн юм гэхээр миний нэрийг хэлсэн юм билээ. Мөнгө төгрөгөө хийгээд худалдаж авсан, мэдүүлэг өгмөөргүй байна гэхээр заавал өгөх шаардлагатай гээд л..... Тэгтэл сар гаруйн дараа л прокуророос дуудаад би бүр гайхаад..

-Цагдаа танд өмгөөлөгчтэй байх хэрэгтэй гэж хэлээгүй юм байна, тийм үү?

-Үгүй, тэр цагдаа надаас өмгөөлөгчийн тухай асуугаа  ч үгүй. Би дараа нь хүн амьтнаас асуухад өмгөөлөгч авсан уу гэж асуух ёстой байсан гэсэн. Та өмгөөлөгчтэй мэдээлэл тайлбараа өгөх үү гэж асуудаг юм байна лээ. Тэрийг нь би мэдэхгүй шууд мэдүүлэг өгчихсөн байхгүй юу. Шүүгчийн туслах надад өмгөөлөгч ав  гэж зөвлөөгүй бол шүүхээр орох чинь их сонин байдаг юм байна лээ. Өмгөөлөгчгүй хуралд орсон бол бараг явахаар байсан юм байна лээ.

-Явахаар байсан гэдэг нь.. Тэгж санагдахаар юу болсон юм бэ?

-Ер нь намайг хүүхэд чинь ой гарантай юм байна, хүүхдийг чинь харах хүнтэй юм байна, тийм ээ гээд... Банкнаас хуулга аваачиж өгөхөө мэдээгүй интернэт банк руугаа ороод л канондоод аваачиж өгсөн чинь “Хэн ч ингээд канондоод ирнэ, заавал банкны хуулга шаардлагатай” гээд… Бараг л намайг чинь авч явах нь ээ, би бүр шоконд орсон.

-Хүүхэд харах хүнтэй юм байна гэж хэн хэлсэн бэ?

-Шүүгч. Шүүх хуралдаан дээрээ чи дороо хэдэн дүүтэй вэ, аав ээж гээд бүгдийг нь асуудаг юм байна. Айлын том, дороо 2 дүүтэй гэсэн чинь “Аан, хүүхдийг чинь харах хүнтэй л юм байна” гэсэн. Хүн тэгээд хэлэхээр ёстой сонин болдог юм билээ.  Намайг авч явах гэж байгаа юм байх даа гээд айж гайхаад..

-Шүүхийн шийдвэр яаж гарсан бэ?

-Нэг завсарлаад намайг цагаатгалаа гээд явна уу гэсэн.  

-Цагаатгалаа гэж хэлэхээс өмнө айж байв уу?

-Айсан, бүр чичрээд сандраад… Хүн чинь тийм байдалд орохоороо сонин болдог юм билээ.

-Яг аль үед эвгүй байсан бэ? Прокуророор яллагдагчаар татлаа гэхэд үү, эсвэл шүүх хурлын үеэр үү?

-Прокуророос яллагдагчаар татсан байна, ирж уулзана уу гэхэд бүр гайхаад. Юу яахаараа намайг яллагдагчаар татсан гэж гэсэн чинь “Таныг мөнгө угаасан зүйл ангиар яллагдагчаар татсан. Ирж уулз, гарын үсэг зур” гэсэн. Цагдаа дээр бол намайг яллагдагчаар татлаа гэж ерөөсөө яриагүй, зүгээр мэдүүлэг тайлбар өгчих гээд авсан. Би үнэн учраа хэлээд прокурортойгоо хоёр удаа уулзах гэсэн чинь байхгүй байсан. Туслахад нь хэлээд уулзах санал тавьсан чинь хоёр удаа цаг нь зөрөөд чадаагүй.

-Өмгөөлөгчгүй шүүх хуралд орсон бол хэцүү, явахаар юм байна лээ гэсэн, та түрүүн..?

-Өмгөөлөгчгүй орвол ёстой хэцүү юм байна лээ. Би чинь шоконд орсон хүн, үг хэлж чадахгүй. Миний хэлж чадахгүй, буруу зөрүү хэлсэн юмыг өмгөөлөгч хавтаст хэргээсээ харж хэлж өмгөөлсөн. Тэгээгүй бол эвгүй л юм билээ., сонин сонин юм асуугаад бүр...

-Тантай ер нь анх уулзахдаа өмгөөлөгч чинь цагаатгуулж чадна гэж хэлсэн үү?

-Үгүй хэлээгүй. Намайг мэдүүлэг тайлбараа буруу зөрүү өгсөн байна гээд ойр зуурын юм ярьсан. Гэхдээ намайг ёстой сайн өмгөөлсөн, би маш их баярласан. Ер нь би асуусан л даа. Хэлж мэдэхгүй байна, аль болох л авч гарахыг бодно л гэж хэлсэн.

-Шүүхээр шийдэгдтэл сэтгэл санаа хэцүү байв уу?

-Хэцүү бүр гайхаад..Мөнгө угаасан гэж ямар юм байдаг юм бол оо гээд.. Сэтгэл санаагаар нэлээд унасан.

-Хүмүүст сэрэмжлүүлэх юм байна уу?

-Ер нь цагдаа дуудвал хууль зүйн тусламж зөвлөгөө авах нь их чухал юм билээ гэж л хэлье.

-Ярилцлага өгсөн танд баярлалаа.

Хүний амьдралд сайн, муу ээлжилдэг. Ингэнэ, тэгнэ гэж өмнөөс хэлэх боломжгүй. Ямарваа асуудалд холбогдоход хууль зүйн туслалцаа авахаар сайн өмгөөлөгчийг бүгд хайдаг ч учраа олохгүй байх нь бий. Хууль зүйн туслалцааны төв бүх л хүнд хууль зүйн зөвлөгөө өгдөг. Харин төлбөрийн чадваргүй хүнд өмгөөллийн үйлчилгээг үнэгүй үзүүлдэг юм. Эрх зүйн мэдлэгээ сайжруулж, элдэв болзошгүй эрсдэлээс холуур яваарай. 

                                                                                                                                        Г.ЭРХЭС 


0
angry
0
care
0
haha
2
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
59.153.115.146
2024/12/19
0
0
Hereg haanaas uudne heregsel tendees oldono gdg. Hergiin uudel, sedel Sanaa zergiig yalgan, salgaj ugsun etgeeded amjilt husiye!
Хариулах
Шинэ мэдээ
Ч.НЯМСАЙХАН, Ц.ГАНБААТАР НАР ГАВЬЯАТ НИСГЭГЧ, Д.ЭНХЦЭЦЭГ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ … 7 цагийн өмнө
УВС, БАЯН-ӨЛГИЙ, ХӨВСГӨЛИЙН НУТГААР НОЙТОН ЦАС, ЦАС ОРЖ, ДАВАА ГҮВЭЭ Х… 8 цагийн өмнө
АЗИЙН ФИЗИКИЙН ОЛИМПИАДААС 4 ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 19 цагийн өмнө
ЕРӨНХИЙЛӨГЧ МИАТ-ЫНХАНД 70 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ДЭВШҮҮЛЖ, АРД ТҮМНИЙ… Өчигдөр
УЛААНБААТАРТ СЭРҮҮСЭЖ, 13-15 ХЭМ ДУЛААН БАЙНА Өчигдөр
ЗАЙСАН, АРЦАТЫН АМАНД ОН УДААН ЖИЛ АМЬДАРСАН ИРГЭДЭД ГАЗАР АШИГЛАХ ЭРХ… Өчигдөр
МИАТ ТӨХК УЛААНБААТАР МАРАФОН-2026-Д ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГААР ОРОЛЦЛОО 2026/05/23
SILK ROAD CARAVAN АЯЛАЛ 8000 КМ ҮРГЭЛЖИЛЖ, МОНГОЛД ИРНЭ 2026/05/23
ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ 6-19 ЦАГИЙН ХООРОНД ХЭСЭГЧЛЭН ХААЖ, СУРРОН, МОПЕД, … 2026/05/23
БНСУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН… 2026/05/23
УЛААНБААТАРТ 24-26 ХЭМ ДУЛААН 2026/05/23
ХИЛЧДИЙН НИЙГМИЙН АСУУДЛЫГ ҮЕ ШАТТАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ НЭ… 2026/05/22
УЛААНБААТАРТ 13-15 ХЭМ ДУЛААН 2026/05/22
ЦАЛИН ХӨЛСНИЙ НЭГДСЭН ТОГТОЛЦООНД ШИЛЖИНЭ 2026/05/21
НОМИН, М-МАРТ, МИНИЙ ДЭЛГҮҮР СҮЛЖЭЭНИЙ 81 САЛБАРААР НӨӨЦИЙН МАХ ХУДАЛД… 2026/05/21
СОР17:ОРОН НУТГИЙН ИРГЭДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ ЗОРИЛГООР ЗӨВЛӨЛДӨХ У… 2026/05/21
ИВЭЭЛИЙН ГЭГЭЭ БЯЦХАН МИСС-2026 ТЭМЦЭЭНИЙ ТЭРГҮҮН МИСС, МӨНГӨН ТИТМИЙН… 2026/05/21
ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААН ДАХЬ ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ЖУРАМ БОЛОВСР… 2026/05/21
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 15-17 ХЭМ ДУЛААН 2026/05/21
ЕРӨНХИЙЛӨГЧ ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХЭД БАНК, САНХҮҮГИЙН САЛБ… 2026/05/20
Их Уншсан
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН ХҮНДЭТ ПРОФЕССОР Ч.НЯМСҮРЭН ГАВЬЯАТ ХУУЛЬ… 2026/05/13
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГИЙН БҮРЭН ЭРХИЙН ХУГАЦАА ЗУРГАДУГААР САРЫН 2-Н… 2026/05/12
ЦЭЦ ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙГ ЗӨВХӨН НЭГ УДАА ТОМИЛОХООР ЗААСАН НЬ… 2026/05/19
ДЭЭД ШҮҮХИЙН ШҮҮГЧИД СЕХ-НД НЭР ДЭВШСЭН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА С.ЗАЯАДЭЛГ… 2026/05/19
ЦАХИМ МӨРИЙТЭЙ ТОГЛООМТОЙ ТЭМЦЭХ ЧИГЛЭЛЭЭР ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАЖ… 2026/05/13
МАХ, МАХАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭ 38 ОРЧИМ ХУВИАР ӨСӨЖ, НИЙТ ИНФЛЯЦЫН 3.4 … 2026/05/14
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МУБИС, ХААИС-ИЙН БАГШ, АЖИЛТНУУДТАЙ УУЛЗАВ 2026/05/14
ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ 7.4 ХУВИАР, ХУУЧИН ОРОН СУУЦНЫХ 10 ХУВИАР ӨСЖЭЭ 2026/05/12
УЛААНБААТАРТ 9-11 ХЭМ ДУЛААН 2026/05/14
МӨНГӨН ХАЗААРЫН ЧИМЭЭ ЯРУУ НАЙРГИЙН НААДАМД ТЭРГҮҮЛСЭН НАЙРАГЧ МӨНГӨН … 2026/05/11
ГУРВААС ДЭЭШ ХҮҮХЭДТЭЙ ГЭР БҮЛИЙГ ИПОТЕКИЙН ЗЭЭЛД ТЭРГҮҮН ЭЭЛЖИД ХАМРУ… 2026/05/20
ЦАГДАН ХОРИХ, ТАСЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭГ ХЯЗГААРЛАНА 2026/05/13
ХИЙМЭЛ ОЮУНД СУУРИЛСАН, ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТТЭЙ НОГООН ДАТА ТӨВ БАЙГУУ… 2026/05/13
ХУУЛЬ ЗҮЙН САЛБАР ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ 2026/05/14
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ГАЗРААР БОРОО, УУЛААРАА НОЙТОН ЦАС ОРНО 2026/05/13