АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль 11 дүгээр сарын 5-нд болно. Энэ сонгуульд Дональд Трампыг Дэлхий толгой баян Илон Маск маш идэвхтэй дэмжин оролцож байгаа.
Тэрбээр сонгууль хүртэл өдөр бүр Дональд Трампыг дэмжиж, онлайн хуудсанд гарын үсгээ зурсан дэмжигчдийн дунд 1 сая ам.долларын азтан тодруулан шагнахаа амлажээ.
Саяхан Пенсильвани мужид болсон сонгуулийн кампанит ажлын үеэр Илон Маск 1 сая ам.долларын азтан мөн шалгаруулсан юм. Пенсильвани муж нь сонгуульд ялагчийн хувь заяаг шийдэхэд чухал нөлөөтэйд тооцогддог. Яагаад гэвэл энэ мужийн иргэдийн санал их савлагаатай, аль бол аль намыг дэмжих хандлага ажиглагдсаар иржээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна