Холливудын од Киану Ривз 60 нас хүрсэн ч гэлээ өөрийгөө сорихоос буцахгүй л явна. Өчигдөр Индианополист болсон Toyota Gazoo Racing GP Cup тэмцээнд Eagles Canyon багт уралджээ.
Гараанд 35 төмөр хүлэг гарахад 31 дээрээс давхисан жүжигчин маань нэгэн тойрог дээр жолоодлого алдан замаасаа гарсан ч гэлээ эргэн замдаа гарч, барианд орж чадсан байна. 25 дугаар байрт орсон Киану Ривз өнөөдөр бас дараагийн гараандаа гарах гэнэ.
Киану Ривз хурдан төмөр хүлэг унах дуртай. Алдартнуудын дундахь уралдаанд түрүүлж байсан юм. Ирэх долоо хоногт мөн хурдтай холбоотой ажилтай. Алдарт Speed киноныхоо 30 жилийн ойд Сандра Буллокийн хамт оролцох юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна