Д.ЦОГТБААТАР: ХУУЛИЙГ ТОДОРХОЙ ХЭЛБЭРЭЭР "ЦУТГАЖ" БАЙНА ГЭЖ ҮЗВЭЛ ХЭВИЙГ НЬ МАНАЙ АЖЛЫН ХЭСЭГ ХИЙНЭ


Хууль, эрх зүйн орчинд үнэлгээ хийх, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий 54 ажлын хэсэг Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдан ажиллаж байна. Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг ахлан ажиллаж байгаа Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатараас товч тодруулга авлаа.

-Хуулийн төслийн боловсруулалтын чанарын үр нөлөөг дээшлүүлж, хуулийн хэрэгжилтийг үнэлэх зохицуулалт бүхий Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсэг Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдлаа. Ажлын хэсгийнхээ ач холбогдлыг Та хэрхэн тодорхойлох вэ?

-Хууль тогтоомжийн тухай хууль нь хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг гаргах стандарт юм. Хуулийг тодорхой хэлбэрээр “цутгаж” байна гэж үзвэл цутгуурын тэр хэвийг нь манай ажлын хэсэг хийнэ гэсэн үг. Бидний угсарсан хэвээр хууль хэвлэгдэнэ. Агуулгын асуудал мэдээж тусдаа, хууль тодорхой дүрэм, журмын дагуу л боловсруулагдах ёстой. Энэ утгаараа маш чухал хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үүргийг манай ажлын хэсэг хүлээж байгаа юм.

-Ажлын хэсгийн үйл ажиллагаа ямар түвшинд явж байна вэ?

-Улсын Их Хурлын даргын 2024 оны 74 дүгээр захирамжаар байгуулагдсан манай ажлын хэсэг эхний хурлаа хийгээд, төлөвлөгөө, цаглавраа гаргасан. Үүнийгээ Улсын Их Хурлын даргад танилцуулсан. Бид шуурхай ажиллаж, төслөө боловсруулан, өргөн мэдүүлээд хамгийн эхэнд батлуулах ёстой. Хууль тогтоомжийн тухай хуулийн хүрээнд дараа дараагийн хуулиуд гаргах учраас олон асуудал яригдаж байна. Жишээлбэл, Монгол Улсын төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт маш олон хуулийн төсөл өргөн мэдүүлдэг. Энэ хэрээр олон хууль өөрчлөгддөг. Үүний нөгөө тал нь эрх зүйн тогтворгүй байдал. Жишээлбэл, бид гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах сонирхолтой байгаа. Харин тэд хууль, эрх зүйн орчин тогтвортой байхыг шаарддаг. Гэтэл улсын төсвийн төслийг жил бүр хэлэлцэж, баталдаг. Тэр бүрдээ дагуулаад маш олон хуулийг өөрчлөөд байдаг. Төсвийн төслийн хамт өргөн мэдүүлдэг хууль, тогтоолын төслүүд чинь ихэнхдээ эдийн засгийн харилцаатай холбоотой байгаа. Тэгэхээр эдийн засгийн эрх зүйн орчин өөрчлөгдөөд байгаа биз дээ. Энэ бол энгийн жишээ. Иймд хууль тогтоомжийг боловсруулахтай холбоотой эрх зүйн орчноо цэгцлэхээр ажиллаж байна. 

Үүний зэрэгцээ парламентад өргөн мэдүүлж буй аливаа хууль, шийдвэрийн төсөлд хүний эрхийн үнэлэмжийг заавал хийсэн байх шаардлагын талаар ярилцаж байна. Түүнчлэн ажлын хэсгийн түвшинд хууль журмын харьцааг авч үзэх хэрэгтэй болсон. Хуулиар зохицуулагдахуйц олон харилцааг журмаар зохицуулдаг болсон, “журмын орон” болчихсон байна гээд салбарын яам нь хэлээд байгаа. Мэдээж журамгүй байна гэж байхгүй. Тэгэхээр энэ хоёрын зохистой харьцаа, тэнцвэрийг олох нь манай ажлын хэсгийн үүрэг болж, бид ажиллаж байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 31 минутын өмнө
Д.НАЦАГДОРЖ: ӨЛӨН ЯВАХ НЬ ӨВДӨХИЙН ҮНДЭС СУУРЬ БОЛДОГ 2 цагийн өмнө
ХОВД, УВС, ЗАВХАН, ХӨВСГӨЛИЙН ЗАРИМ, ГОВЬ-АЛТАЙН ХОЙД СУМДЫН НУТГААР З… 4 цагийн өмнө
АРИАНА ГРАНДЕ БОГИНО ЧАМИН ҮСТЭЙ БОЛЖЭЭ 18 цагийн өмнө
ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР-2026 АЯНЫ ХҮРЭЭНД СУРАГЧДАД САНХҮҮГИЙН БОЛОВС… 20 цагийн өмнө
Б.АМАРТҮВШИН, Б.ДАВААЖАВ НАРЫГ ШЕЗ-ИЙН ГИШҮҮНЭЭР ТОМИЛЛОО 20 цагийн өмнө
Н.УЧРАЛ: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШИГ ХУРИМТЛАЛЫН САНД ШИЛЖИНЭ 22 цагийн өмнө
ОЛОН УЛСЫН ЭРҮҮГИЙН ШҮҮХЭД ҮЗЭЛ САНААНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТӨЛӨӨХ ШАГНАЛ ОЛГ… 23 цагийн өмнө
Г.ТЭМҮҮЛЭН САЙД ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАН, ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ ХЭРХЭН ШИЙДНЭ Г… Өчигдөр
Б.ОЮУН-ЭРДЭНЭ, Д, СЭЛЭНГЭЭ НАР АЗИЙН ПАРА НААДМЫН БАЙТ ХАРВААНЫ БАГИЙН… Өчигдөр
ХОВД, ӨМНӨГОВЬ, ДОРНОГОВИЙН ӨМНӨД, ХӨВСГӨЛ, ТӨВ, ХЭНТИЙН ХОЙД СУМДААР … Өчигдөр
БОХХААБХ: ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ, ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР САЛБАРЫН САЙД … Өчигдөр
МОНГОЛ УЛС, БНХАУ-ЫН САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ… Өчигдөр
ХҮН БҮР ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХИЙГ ХАНГАХАД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ… Өчигдөр
ҮНДЭСНИЙ ТӨГРӨГИЙН КАРТЫГ БНХАУ-Д АШИГЛАХ БОЛОМЖ ЗЭРЭГ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦ… Өчигдөр
ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Э.СОДНОМПИЛЖЭЭ АЗИЙН НААДМЫН ХОШОЙ АВАРГА БОЛОВ 2026/10/22
МУАЖ С.ЖАВХЛАН, ДУУЧИН Т.БАЯРХИШИГ: ГЭРЛЭЖ АМЖААГҮЙ ЯВНА 2026/10/22
МИАТ-ИЙН ЗОРЧИГЧИД ТАЙЛАНДЫН БАНГКОК ХОТЫН ЗАРИМ ДЭЛГҮҮРТ ХӨНГӨЛӨЛТ ЭД… 2026/10/22
ТӨРИЙН 211 МЯНГА ГАРУЙ АЛБАН ХААГЧИЙН ЦАЛИНГ НЭМЭХЭД 881.7 ТЭРБУМ ТӨГР… 2026/10/22
ГЛОБАЛ УДИРДАГЧ ИХ СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ЭМНЭЛЭГ БНСУ-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН … 2026/10/22
Их Уншсан
СТРЕССИЙГ ХЭРХЭН ДАВАН ТУУЛАХ ВЭ? 2026/10/14
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.19-10.25/ 2026/10/19
МОНТЕ-КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 31 минутын өмнө
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.12-10.18/ 2026/10/12
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 2026/10/18
ТРАМП ОРОСЫН ЭДИЙН ЗАСАГТ ЧИГЛЭСЭН ШИНЭ ХОРИГ АРГА ХЭМЖЭЭГ ТҮР ЗОГСООВ 2026/10/17
ТРАМП ОРОСООС ДИЗЕЛЬ ТҮЛШ ХУДАЛДАН АВАХ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛСАНД ЗЕЛЕНСКИ… 2026/10/10
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ ГЭР ХОРООЛЛЫН ӨРХҮҮДЭД ЗОРИУЛСАН ДУЛААНБААТАР… 2026/10/10
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2026/10/10
​И.ГҮРРИНЧИН: ДАРХАН МИНЬ АМАРХАН САЙН БАЙНА УУ? 2026/10/17
УЛАМБАЯРЫН СҮРЭНЖАВ АЗИЙН ПАРА НААДМЫН АВАРГА БОЛОВ 2026/10/19
18 НАСТАЙ Г.ГАН-ЭРДЭНЭ АЗИЙН НААДМЫН БӨӨРӨНЦӨГ ТҮЛХЭЛТИЙН F40 АНГИЛАЛД… 2026/10/21
КАЙЛИ ЖЕННЕР 50 САЯ ДОЛЛАРЫН ҮНЭТЭЙ FANTASY BRA-ТАЙ ТАЙЗНАА АЛХАВ 2026/10/19
МОНГОЛЫГ ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦСОН ХЯТАД БҮСГҮЙН АСУУДЛЫГ ШИЙДЭЛГҮЙ БАЙСААР ТЭ… 2026/10/10
СТАТИСТИКИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ШИЛЖҮҮЛЭВ 2026/10/16