СУМ ЗООСОН ГАХАЙН ТОЛГОЙГ ДИ МАРИАГИЙН ААВ ЭЭЖИД ИЛГЭЭЖЭЭ


Анхель Ди Мариа Аргентины шигшээ багийнхаа замналыг Америкийн цомд түрүүлээд өндөрлүүлсэн. Энэ тэмцээнийг эхлэхээс хавьгүй өмнө буюу хэдэн сарын өмнө л энэ талаараа зарлачихсан байлаа.

Харин клубт бол тоглосон хэвээрээ байх юм. Гэхдээ мэргэжлийн хөлбөмбөгчийн замналаа эхлүүлсэн “Росарио Сентраль” клубтээ бол хэзээ ч эргэж очихгүй бололтой. Үүнд нэгэн том шалтгаан байгаа юм.

Өнгөрсөн намар Ди Мариа шигшээ багтаа тоглохоор эх орондоо очсон. Тэр үед Аргентинд хар тамхины бүлэглэлүүдийн нөлөө өсөж, аллагын тоо нэмэгдсээр байгаа тухай мэдээлэл цацагдаж байж. Үүнийг олж сонссон Ди Мариа “Росариод миний аав ээж, эгч амьдардаг болохоор чих тавихгүй байж чадахгүй юм. Ийм аймшигтай мэдээ сонсоод их цочирдлоо” гэжээ. Харин “Росарио”-д буцан ирж тоглох эсэх тухай асуухад “Итгэл, найдвар үргэлж байдаг шүү дээ” хэмээн хариулсан аж.

Хар тамхины бүлэглэлүүдэд Ди Мариагийн энэ ярилцлага таалагдаагүй бололтой. Росарио хотоос 20 километрийн зайд орших аав ээжийнх нь гэрийн үүдэнд нэгэн өдөр хар хайрцагтай зүйлийг үл мэдэгдэх хүмүүс орхиод хөдлөхдөө тэнгэр рүү дөрвөн удаа бууджээ.

Хайрцаг дотор сум зоосон гахайн толгой байх бөгөөд нэг зурвас хавчуулсан байж гэнэ. “Росариод эргэж ирээд хэрэггүй гэж хүүдээ хэлээрэй. Хэрвээ үгэнд орохгүй бол танай гэр бүлийнхнээс нэгийг нь хөнөөнө шүү. Та нарыг Максимилиано Пульяро ч аварч хамгаалж дөнгөхгүй. Бид зурвас мэтхэн өгч явдаг “гарууд” биш харин цогцос шиддэг юм шүү” хэмээн зурваст тэмдэглэсэн байв. Пульяро гэдэг нь Росарио хотын байх Санта-Фэ мужийн амбан захирагч юм байна.

Долоодугаар сард Ди Мариа тэрхүү зурвасын талаар илүү дэлгэрүүлж ярихдаа “Тийм аймшигтай илгээмж ирсэн. Сум зоосон гахайн толгой байсан. Хэрвээ “Росарио”-д буцаж ирвэл гэр бүлийнхнээс чинь нэгийг нь хөнөөнө гэсэн нь үнэндээ бол миний охин Пиаг хэлсэн юм” хэмээн ярьжээ.

Заналхийлсэн үйлдлүүд үүгээр өндөрлөсөнгүй. Өнгөрсөн зургаадугаар сард Росариогийн нэгэн  шатахуун түгээх станцын ойролцоо мотоциклтой хоёр этгээд буун дуу тасхийлгэж, “Ди Мариа, чамайг хүлээж байна шүү” хэмээн хашхирчээ. Энэ бүхэн Ди Мариаг эргээд унаган багтаа очих замыг эргэлт буцалгүй хаасан байж мэдэх юм.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЛОРО ПИАНА КОМПАНИ СҮХБААТАРТ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ХӨТӨЛБӨРӨӨ ӨРГӨЖҮҮЛЭХ СОН… 1 цагийн өмнө
КОП17: ДЭЭД ТҮВШНИЙ ПАРЛАМЕНТЫН ФОРУМ ӨНӨӨДӨР БОЛНО 2 цагийн өмнө
ДАГАЛДАХ АЧААНД НУУСАН 1 КГ МЕТАМФЕТАМИНЫГ ГААЛИЙН ХЯНАЛТААР ИЛРҮҮЛЖЭЭ 2 цагийн өмнө
ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ НҮБ-ЫН КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРАЛ… 2 цагийн өмнө
КОП17: АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮС НУТАГТ ЧИГЛЭСЭН САНХҮҮЖИЛТИЙГ 2 ТЭРБУМ А… 2 цагийн өмнө
НУТГИЙН БАРУУН ХЭСГЭЭР ҮҮЛШИЖ, БАЯН-ӨЛГИЙ, ХОВДЫН НУТГААР БАГА ЗЭРГИЙН… 2 цагийн өмнө
ОЛИМПЫН АВАРГА РИКУ МИУРА, РЮИЧИ КИХАРА НАР СҮЙ ТАВЬСНАА ЗАРЛАВ 17 цагийн өмнө
КОП17: САНХҮҮЖИЛТИЙН ХОЁР ТОМ ТҮНШЛЭЛИЙГ ЭХЛҮҮЛЖ, 1.4 ИХ НАЯДЫН ХӨРӨНГ… 19 цагийн өмнө
ШҮҮХЭЭР ОВОГЛОСОН ХҮН 19 цагийн өмнө
У.ХҮРЭЛСҮХ: СOP17 ХУРЛААР ХЭЛЭЛЦЭЭД ОРХИХ БУС, БОДИТ ШИЙДВЭР, ҮР ДҮН Г… 22 цагийн өмнө
МОНГОЛ УЛС АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ӨСӨЛТӨӨР 4 ДҮГЭЭР БАЙРТ ЭРЭМБЭЛЭГДЛЭЭ 22 цагийн өмнө
УГТААЛЦАЙДАМ, ЦЭЭЛ, ЗААМАР, БАЯНХАНГАЙГ ХОЛБОХ АВТО ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУ… Өчигдөр
КОП17: САНХҮҮЖИЛТИЙН ӨДӨР Өчигдөр
ГАЗРЫН ТӨЛӨВ БАЙДАЛД ГАРЧ БУЙ ӨӨРЧЛӨЛТИЙГ ИЛҮҮ НАРИЙВЧЛАЛТАЙ ХЭМЖИХ ША… Өчигдөр
ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ НҮБ-ЫН КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРАЛ… Өчигдөр
КОП17: ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ? Өчигдөр
ТӨВ БОЛОН ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО Өчигдөр
​ЕВРОПЫН ХОЛБООНЫ БАНК, САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГУУДТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГ … Өчигдөр
ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ НҮБ-ЫН КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРАЛ… 2026/08/23
ТӨВ, ГОВЬ, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ГАЗРААР БОРОО, ДУУ ЦАХИЛГААНТА… 2026/08/23
Их Уншсан
ХУВЬ ЗАЯА ХУВЬСАМТГАЙ 2026/08/11
МАНАЙ УЛСЫН НУТАГ ДЭВСГЭРИЙН 81.9 ХУВЬ НЬ ЦӨЛЖИЛТ, ГАЗРЫН ДОРОЙТОЛД ӨР… 2026/08/12
ТЭГШ, СОНДГОЙ ДУГААРААР, 50000 ТӨГРӨГТ ШАТАХУУН ОЛГОХ ЗОХИЦУУЛАЛТ НАЙМ… 2026/08/13
Р.ДАВААДОРЖ: 13 ХУВИЙН ИНФЛЯЦЫН ЦААНА ЯГ ЮУ БАЙНА ВЭ? 2026/08/13
МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХҮҮГ 0.5 ХУВИАР НЭМЭГДҮҮЛЖ, 12.5 ХУВЬД ХҮРГЭВ 2026/08/13
ТӨСВИЙН ТОДОТГОЛ ХИЙЖ, 1.4 ИХ НАЯДЫГ ХЭМНЭХ Ч ТЭТГЭВЭР, ТӨРИЙН ҮЙЛЧИЛГ… 2026/08/20
НАРАНТУУЛ, ДҮНЖИНГАРАВЫН ЗОГСООЛЫГ ТҮР ХААЖ, ТУС ЧИГЛЭЛД БОГИНО ЭРГЭЛТ… 2026/08/14
ОСКАР ШИНДЛЕР: ЭНЭ МАШИНЫГ ЗАРАХАД БИ 10 ХҮНИЙГ АВАРЧИХ БАЙСАН...! 2026/08/15
ТАНИЛЦ: КОП 17-ЫН ҮЕЭР ЗАМ ТЭЭВРИЙН ХӨДӨЛГӨӨНД ХИЙХ ЗОХИЦУУЛАЛТУУД 2026/08/14
ТЭСЭХИЙН АРГАГҮЙ ӨВДӨХӨД КИАНУ МИНИЙ ГАРЫГ АТГАЖ, ТАЙВШРУУЛДАГ БАЙЛАА 2026/08/14
ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ҮЛДЭГДЭЛ 12.3 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧ, ЖИЛИЙН ӨСӨЛТ 18.… 2026/08/14
СҮХБААТАР ДҮҮРЭГТ ИХ БАЯН ОРЧИМД АЯЛЖ ЯВСАН ИРГЭНД БААВГАЙ ОЙРТОН ИРЖЭ… 2026/08/11
АРДЧИЛСАН НАМ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН ЗАРЛАЖ, ТӨСВИЙН ТОДОТГОЛ ХИЙХИЙГ ШААР… 2026/08/13
ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ 5.1 ХУВЬ, ХУУЧИН ОРОН СУУЦНЫХ 6.8 ХУВИАР ӨСЖЭЭ 2026/08/20
Э.АНАР: 2030 ОН ГЭХЭД НИЙТ ЗЭЭЛИЙН БАГЦЫН 10 ХУВИЙГ НОГООН ЗЭЭЛД ХҮРГЭ… 2026/08/20