2024 оны тавдугаар сарын 24-ний өдөр болох зарим үйл явдал:
8.30 цагт: Нээлттэй нийгэм форумд: “Нэн яаралтай горимоор хууль тогтоох үйл явц” хэлэлцүүлэг болно.
8.50 цагт: “Корпорэйт”-д: ХЭҮК, СЕХ хамтран "Хүний эрх ба сонгууль" сэдэвт сургалт, уулзалт зохион байгуулна.
9.00-13.00 цагт: СЕХ, Харилцаа холбооны зохицуулах хороо, ЦЕГ сонгуулийн үеийн хүний эрхийн зөрчил, сонгуулийн үед хэвлэл мэдээллийн байгууллагын сурталчилгааны шинэ журмыг танилцуулж, мэдээлнэ.
9.00-17.00 цагт: “Улаанбаатар” зочид буудалд: Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгалтын олон улсын хурал болно.
10.00-13.00 цагт: МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төвд: "Багш, оюутны стартап-2024" хөтөлбөрийн нээлт болно.
12.00 цагт: ЭМЯ-нд: “Глобаль” сангийн дэмжлэгээр сүрьеэгийн тандалт, хяналт, илрүүлэг хийх явуулын рентген аппаратуудыг сумдад нийлүүлж, ажиллах мэргэжилтнүүдийг бэлтгэсэн талаар мэдээлнэ.
13.00-14.00 цагт: УИХ-ын байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаан тус тус хуралдана.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна