Өнөө шөнө Улаанбаатарын цагаар 03:00-д “Тоттенхэм”-“Манчестер Сити”-гийн тоглолттой. Английн Премьер лигийн 37 дугаар тойргийн энэ тоглолтын дүн лигийн аваргын хувь заяаг шийднэ гэж мэргэжилнүүд үзэж байгаа юм.
Хоёр багийн сүүлийн 10 тоглолтын дүнг харвал “Тоттенхэм” 5, “Манчестер Сити” 4 хожиж, нэг тэнцсэн байгаа. Мөн “Тоттенхэм”-ийн талбайд “Сити” сүүлийн таван удаа зочлохдоо 4 хожигдож, 1 хожсон дүн байна. Өөрөөр хэлбэл, “Тоттенхэм” бол Гвардиолагийн багт их эвгүй өрсөлдөгч. Тиймээс ч мэргэжилтнүүд улирлын сүүлчийн хуваарийг эртнээс хараад л энэ тоглолт бүхнийг шийднэ гэцгээж байсан. Тэгвэл тэр цаг тулж ирлээ.
Тус тоглолтын өмнө цагтаа “Арсенал”-д тоглож явсан Месут Озил нэгэн амлалт өгсөн байна. “Анх удаагаа өнөө орой: Spursss урагшаа! Хэрвээ “Тоттенхэм” энэ тоглолтод хожигдохгүй бол би цаашид хэзээ ч тэднийг гоочилж инээхгүй... Амлая” хэмээн Озил өгүүлжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна