ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН БИЕ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ УУЛЗАВ


Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Дотоод хэргийн их сургуулийн бие бүрэлдэхүүнтэй уулзлаа. Салбарын сайд уулзалтын эхэнд хэлсэн үгэндээ ДХИС-ийн бие бүрэлдэхүүнийг “Эх орныхоо тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах болон дотоод аюулгүй байдлын төлөө зүтгэх төрийн тусгай алба хаагчдыг бэлтгэн төлөвшүүлдэг хамт олон” хэмээн тодорхойлсон.

Түүнчлэн улс орны дотоод, гадаад аюулгүй байдлыг хангах, ард иргэдийнхээ амар тайван амьдралыг хамгаалах үүрэг бүхий цагдаа, дотоодын цэрэг, хил хамгаалах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, шүүх шинжилгээ, онцгой байдал зэрэг байгууллагын бүх шатны мэдлэг, ур чадвар, ёс суртахуунтай албан хаагчдыг бэлтгэхээс Монгол Улсад шударга ёс тогтох үйл хэрэг эхэлнэ гэдгийг ч онцлон тэмдэглэлээ.

С.Амарсайхан сайд энэ үеэр сургалтын орчин нөхцөлийг сайжруулах хүрээнд Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний дагуу Хилийн албаны сургуулийн барилгыг шинээр барьж эхлүүлэхээр 2026 оны улсын төсөвт 5.4 тэрбум төгрөгийг шийдвэрлүүлж, барилгын ажлыг эхлүүлээд байгааг мэдээлсэн.

Түүнчлэн IDP IELTS шалгалтын төвтэй хамтран Их сургуулийн “Гадаад хэлний институт”-ийг түшиглэн олон улсын жишигт нийцсэн IELTS шалгалт авах танхимыг ч байгуулжээ.

С.Амарсайхан сайд Английн EF Efekta компанитай хамтран ДХИС-ийн оюутан, ажилтан албан хаагчдыг хиймэл оюун ухаанд суурилсан, онлайн англи хэлний сургалтад хамруулж, түвшинд нь тохирсон хичээл орж эхэлснийг онцоллоо.

Хууль зүй, дотоод хэргийн салбарт эрх зүйн шинэтгэл, дотоод хэрэг, төрийн үйлчилгээний цахимжилт, кибер аюулгүй байдлын шинэ сорилтод хариу өгөх бодлогын томоохон өөрчлөлтүүд хэрэгжиж байгааг ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан онцлоод салбарт хэрэгжүүлж буй онцлох зарим ажлаас дурдсан.

Тухайлбал, хүний эрхэд нийцээгүй, хуулиас давсан зохицуулалтыг цэгцлэх, хууль сахиулах болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг илүү үр нөлөөтэй, зөв тогтолцоонд шилжүүлэх шударга ёсны зорилтыг хэрэгжүүлж байна. Мөн дижитал шилжилтийн нийгэмд гэмт хэргийн хэлбэр өөрчлөгдөж өргөжин ялангуяа цахим залилан, кибер гэмт хэргийн эрсдэл ноцтой түвшинд хүрэхийн хэрээр цахим гэмт хэрэгтэй тэмцэх нэгжийн үйл ажиллагааг өргөжүүлж, иргэдийн эрх, эд хөрөнгийг шуурхай хамгаалах чадавхаа бүх салбарт шат дараатай нэмэгдүүлж байна гээд “Эдгээр бодлогын шинэчлэл, технологийн дэвшлийг амжилттай хэрэгжүүлэхэд салбарын мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэж буй Дотоод хэргийн их сургуулийн хамт олны үүрэг оролцоо юунаас ч илүү чухал” хэмээн онцолсон.

Ингээд салбарын сайдын зүгээс сургуулийн удирдлагуудад хандан сургалтын байгууллагын онол, практикийн уялдаа холбоог эрс сайжруулж, дадлага, сургалтын чанар, үр өгөөжийг бодитоор нэмэгдүүлэхэд онцгой анхаарах цаг болсныг тэмдэглэсэн. Ингэхдээ сонсогч, оюутнууд болон ахлагч бүрэлдэхүүнийг бэлтгэж сургахдаа ажлын байрны эрэлт хэрэгцээ, захиалагч агентлаг, байгууллагуудын шаардлагад нийцсэн мэдлэг, чадвар, дадлаас гадна ёс суртахууны төлөвшилд онцгой анхаарах нь чухал.

Тиймээс сургалтын орчин нөхцөл, бааз суурийг олон улсын жишигт хүргэж орчин үеийн хөгжил дэвшилд нийцсэн техник тоног төхөөрөмж, AI д суурилсан технологийн шийдлүүд, нисгэгчгүй нисдэг төхөөрөмжийг эзэмшиг зэрэг хөтөлбөрийг сургалтдаа нэвтрүүлэхийг үүрэг болголоо. Түүнчлэн сургуулийн гадаад харилцааг 4,5 улсаар хязгаарлахгүйгээр илүү өргөжүүлж өндөр хөгжилтэй улс орнуудтай хамтран ажиллах нь чухал. Эрдэмтэн багш нар, сонсогч, суралцагчдыг олон улсын томоохон сургуулиудад мэргэжил дээшлүүлэх, суралцах, хөгжих боломжоор тасралтгүй хангах, оюутан солилцооны хөтөлбөрүүдийг өргөжүүлж дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа кибер гэмт хэрэг, хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх, илрүүлэх, таслан зогсоох чадамжтай болгоход анхараах цаг болсныг санууллаа.

Салбарын сайд хэлсэн үгийнхээ төгсгөлд багш нар болон эрдэмтэн судлаачдад хандан “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, түүний шалтгаан, нөхцөлийг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоох чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг эрчимжүүлж, агуулга, үр нөлөөг сайжруулах ажлаа эрчимжүүлцгээе” хэмээн уриаллаа.
Харин багш, судлаачдын хувьд судалгааны ажлын чанар, хэрэглээ, бодит өгөөжийг нэмэгдүүлэхэд санал санаачилгатай, хариуцлагатай ажиллах ёстойг тодотгоод ХЗДХ-ийн яамны зүгээс дэмжлэг туслалцааг бүрэн үзүүлж хамтран ажиллахаа илэрхийлжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
АРВАН ГУРВААС ДООШ НАСНЫ ХҮҮХДИЙГ НИЙГМИЙН СҮЛЖЭЭНД БҮРТГЭЛ ҮҮСГЭХИЙГ … 11 цагийн өмнө
НҮҮРЭЭ ЦАЙРУУЛАХ ЭНГИЙН АРГУУД 16 цагийн өмнө
ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ОЛИМПИАДААС 1 МӨНГӨ, 2 ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 19 цагийн өмнө
ТӨРИЙН НУУЦЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ШАТАНД БАЙНА 19 цагийн өмнө
ДЭЭД СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙГ 9 ДҮГЭЭР САРЫН 15-НД ЭХЛҮҮЛЖ, ЗАРИМ ЕБС-ИЙН … 20 цагийн өмнө
МАНБА ДАЦАН ХИЙДИЙН ЗУРХАЙЧ Д.САЙНСАЙХАН: ХУРИМ, БЭР ГУЙХ ХОЁРЫГ АНДУУ… 20 цагийн өмнө
ХОВД АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМАНД ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛ… 20 цагийн өмнө
ХҮҮХДИЙН АСРАМЖ ТОГТООХ ЗЭРЭГ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХДЭЭ 7-ООС ДЭЭШ НАСТАЙ… 21 цагийн өмнө
ОТГОНТЭНГЭР ХАЙРХАН, УЛААГЧНЫ ХАР НУУР ЧИГЛЭЛЭЭС 44.5 ТОНН ХОГ ХАЯГДАЛ… 21 цагийн өмнө
ЗАХИАЛГА АВСАН Ч БАРИГДАЖ ДУУСААГҮЙ БАРИЛГУУДЫГ ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОР… 21 цагийн өмнө
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН ААДАР БОРОО ОРНО, 24-26 ХЭМ ДУЛААН 22 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: ТАЛ ХЭЭРЭЭС ХҮРГЭХ МОНГОЛЫН ШИЙДЭЛ ДЭЛХИЙД ШИНЭ ХЭЛЭЛЦҮҮЛ… Өчигдөр
COP17 ГЭЖ ЮУ ВЭ? Өчигдөр
ХУУЛЬ БУС, ХОРТОЙ АГУУЛГАТАЙ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ САЛБАР ДУНДЫН АЖ… 2026/07/20
КОП17-ЫН ҮЕЭР СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ, ЗАХ, ХУДАЛДААНЫ ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА… 2026/07/20
НҮБ-ЫН ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ КОНВЕНЦЫН ГҮЙЦЭТГЭХ НАРИН БИЧГИЙН ДАРГА ЯСМИН… 2026/07/19
МОНГОЛ СУРАГЧИД ОЛОН УЛСЫН МАТЕМАТИКИЙН ОЛИМПИАДААС 2 МӨНГӨ, 4 ХҮРЭЛ М… 2026/07/19
ОЛОН УЛСЫН БИОЛОГИЙН 37 ДУГААР ОЛИМПИАДААС 1 МӨНГӨ, 2 ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮР… 2026/07/19
ГУРАВДУГААР БАЙРЫН ТӨЛӨӨХ ТОГЛОЛТ ОЛОН ГООЛТОЙ БОЛДОГ ГЭХЭД ЭНЭ УДААД … 2026/07/19
МОНГОЛ СУРАГЧИД ОЛОН УЛСЫН ХИМИЙН 58 ДУГААР ОЛИМПИАДААС 2 МӨНГӨ, 2 ХҮР… 2026/07/19
Их Уншсан
НҮҮРЭЭ ЦАЙРУУЛАХ ЭНГИЙН АРГУУД 16 цагийн өмнө
МОНГОЛ УЛС, БНСУ ХОЁР УЛС ЖОЛООДОХ ЭРХИЙГ ХАРИЛЦАН ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ БО… 2026/07/09
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ДЭЛХИЙН АДУУНЫ ӨДРИЙГ ДЭЛХИЙ ДАЯАР ТЭМДЭГЛЭН ӨН… 2026/07/11
BC.GAME MZINHO-Г СОНИРХОЖ БАЙНА 2026/07/09
ТЭР МОНГОЛЫН ШИЛДЭГ БОКСЧИН, БИДНИЙ ШИЛДЭГ НАЙЗ БАЙЛАА 2026/07/10
БНСУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ И ЖЭ МЁН ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙХЭЭР ХҮРЭЛЦЭН ИРЭВ 2026/07/09
ХӨВСГӨЛ, БУЛГАН, АРХАНГАЙН НУТГААР ИХ ХЭМЖЭЭНИЙ БОРОО ОРНО 2026/07/10
С.БЯМБАЦОГТ: ЭХ ОРНЫХОО ХӨГЖИЛ ДЭВШЛИЙН ТӨЛӨӨ НЭГЭН ЗОРИЛГО, НЭГЭН СЭТ… 2026/07/11
ОЛОН УЛСЫН ФИЗИКИЙН ОЛИМПИАДААС 4 МӨНГӨ, 1 ХҮРЭЛ МEДАЛЬ ХҮРТЭВ 2026/07/12
МОНГОЛ УЛСАД АНХ УДАА БАМБАЙ БУЛЧИРХАЙН ЛАЗЕР АБЛАЦИ ЭМЧИЛГЭЭГ АМЖИЛТТ… 2026/07/09
ХЭНТИЙ АЙМГИЙН НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР ИХ ХЭМЖЭЭНИЙ БОРОО ОРНО 2026/07/11
COP17 ХУРЛЫН БЭЛТГЭЛИЙГ ЭРЧИМЖҮҮЛЖ БАЙНА 2026/07/13
УЛААНБААТАРТ 23-25 ХЭМ ДУЛААН 2026/07/09
ХЭНТИЙ, ДОРНОДЫН ХОЙД ХЭСГЭЭР УСАРХАГ БОРОО, ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БО… 2026/07/12
ХАНГАЙ, ХӨВСГӨЛ, ХЭНТИЙН УУЛАРХАГ НУТГААР БОРОО, ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДА… 2026/07/13