ХАР ТАМХИ, МАНСУУРУУЛАХ БОДИСЫН ХУУЛЬ БУС НАЙМАА, ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛНЭ


Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны зүүн өмнөд Ази, Номхон далайн бүсийн төлөөлөгч Дельфин Шанцыг өнөөдөр /2026.06.02/ хүлээн авч уулзлаа. 

Уулзалтаар талууд хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, хэрэглэгч, тээвэрлэгч нууц бүлэглэлийг илрүүлэх, алба хаагчдыг чадавхжуулах чиглэлээр хамтарч ажиллах талаар санал солилцов. 

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан уулзалтын эхэнд Монгол Улсын Засгийн газраас НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх албатай 1998 оноос хойш хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр идэвхтэй, тогтвортой хамтын ажиллагааг хөгжүүлж ирснийг онцолжээ.

Мөн Монгол Улсын мансууруулах бодисын хууль бус наймаа, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэх болон зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх үндэсний чадавхыг бэхжүүлэх хүрээнд цагдаа болон бусад хууль сахиулах байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх, лаборатори, тоног төхөөрөмжөөр хангах, мэргэжилтэн сургах зэрэг олон талт чиглэлээр НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба (UNODC)-ны зүгээс 20 гаруй жилийн турш тогтвортой дэмжлэг үзүүлж ирснийг дурдаж, хамтын ажиллагаанд талархал илэрхийлсэн байна.

НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны дэмжлэгтэйгээр “Монгол Улсын хууль сахиулах байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх нь” (M-LET) төслийг 2024 оны 05 дугаар сараас эхлэн амжилттай хэрэгжүүлж байгаа юм.

Төслийн хүрээнд Дотоод хэргийн их сургуультай хамтран авлига, албан тушаалын гэмт хэрэг, цахим гэмт хэрэг, мөнгө угаах гэмт хэрэг зэрэг тодорхой төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж, хууль сахиулах байгууллагын албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байна. 

НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны зүүн өмнөд Ази, Номхон далайн бүсийн төлөөлөгч Дельфин Шанц сүүлийн жилүүдэд Монгол улс хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх ажлыг идэвхжүүлж, олон улсын байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, улам чадавхжиж байгааг онцоллоо. Тэрээр хамтран хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийг үр дүнтэй болгоход анхаарч, хамтарч ажиллана гэдгээ илэрхийлсэн бөгөөд боловсон хүчнийг бэлтгэхэд илүү анхаарна гэв.

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг нэмэгдэж байгаа учраас Засгийн газар холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгох, ял шийтгэлийн бодлогыг чангатгах, үндэсний чадавхыг бэхжүүлэх чиглэлд анхаарч байгааг дурдав.

Мөн тэрээр Цагдаагийн байгууллагад хар тамхитай тэмцэх бие даасан албыг шинээр байгуулж, хүний нөөцийг нэмэгдүүлэх, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх бодлогыг баримтлан ажиллаж байгаа бөгөөд энэ ажилд олон улсын байгууллагын хамтын ажиллагаа чухал гэдгийг цохон тэмдэглэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
АРВАН ГУРВААС ДООШ НАСНЫ ХҮҮХДИЙГ НИЙГМИЙН СҮЛЖЭЭНД БҮРТГЭЛ ҮҮСГЭХИЙГ … 11 цагийн өмнө
НҮҮРЭЭ ЦАЙРУУЛАХ ЭНГИЙН АРГУУД 16 цагийн өмнө
ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ОЛИМПИАДААС 1 МӨНГӨ, 2 ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 19 цагийн өмнө
ТӨРИЙН НУУЦЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ШАТАНД БАЙНА 20 цагийн өмнө
ДЭЭД СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙГ 9 ДҮГЭЭР САРЫН 15-НД ЭХЛҮҮЛЖ, ЗАРИМ ЕБС-ИЙН … 20 цагийн өмнө
МАНБА ДАЦАН ХИЙДИЙН ЗУРХАЙЧ Д.САЙНСАЙХАН: ХУРИМ, БЭР ГУЙХ ХОЁРЫГ АНДУУ… 20 цагийн өмнө
ХОВД АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМАНД ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛ… 21 цагийн өмнө
ХҮҮХДИЙН АСРАМЖ ТОГТООХ ЗЭРЭГ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХДЭЭ 7-ООС ДЭЭШ НАСТАЙ… 21 цагийн өмнө
ОТГОНТЭНГЭР ХАЙРХАН, УЛААГЧНЫ ХАР НУУР ЧИГЛЭЛЭЭС 44.5 ТОНН ХОГ ХАЯГДАЛ… 21 цагийн өмнө
ЗАХИАЛГА АВСАН Ч БАРИГДАЖ ДУУСААГҮЙ БАРИЛГУУДЫГ ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОР… 21 цагийн өмнө
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН ААДАР БОРОО ОРНО, 24-26 ХЭМ ДУЛААН 23 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: ТАЛ ХЭЭРЭЭС ХҮРГЭХ МОНГОЛЫН ШИЙДЭЛ ДЭЛХИЙД ШИНЭ ХЭЛЭЛЦҮҮЛ… Өчигдөр
COP17 ГЭЖ ЮУ ВЭ? Өчигдөр
ХУУЛЬ БУС, ХОРТОЙ АГУУЛГАТАЙ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ САЛБАР ДУНДЫН АЖ… 2026/07/20
КОП17-ЫН ҮЕЭР СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ, ЗАХ, ХУДАЛДААНЫ ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА… 2026/07/20
НҮБ-ЫН ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ КОНВЕНЦЫН ГҮЙЦЭТГЭХ НАРИН БИЧГИЙН ДАРГА ЯСМИН… 2026/07/19
МОНГОЛ СУРАГЧИД ОЛОН УЛСЫН МАТЕМАТИКИЙН ОЛИМПИАДААС 2 МӨНГӨ, 4 ХҮРЭЛ М… 2026/07/19
ОЛОН УЛСЫН БИОЛОГИЙН 37 ДУГААР ОЛИМПИАДААС 1 МӨНГӨ, 2 ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮР… 2026/07/19
ГУРАВДУГААР БАЙРЫН ТӨЛӨӨХ ТОГЛОЛТ ОЛОН ГООЛТОЙ БОЛДОГ ГЭХЭД ЭНЭ УДААД … 2026/07/19
МОНГОЛ СУРАГЧИД ОЛОН УЛСЫН ХИМИЙН 58 ДУГААР ОЛИМПИАДААС 2 МӨНГӨ, 2 ХҮР… 2026/07/19
Их Уншсан
НҮҮРЭЭ ЦАЙРУУЛАХ ЭНГИЙН АРГУУД 16 цагийн өмнө
МОНГОЛ УЛС, БНСУ ХОЁР УЛС ЖОЛООДОХ ЭРХИЙГ ХАРИЛЦАН ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ БО… 2026/07/09
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ДЭЛХИЙН АДУУНЫ ӨДРИЙГ ДЭЛХИЙ ДАЯАР ТЭМДЭГЛЭН ӨН… 2026/07/11
BC.GAME MZINHO-Г СОНИРХОЖ БАЙНА 2026/07/09
ТЭР МОНГОЛЫН ШИЛДЭГ БОКСЧИН, БИДНИЙ ШИЛДЭГ НАЙЗ БАЙЛАА 2026/07/10
БНСУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ И ЖЭ МЁН ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙХЭЭР ХҮРЭЛЦЭН ИРЭВ 2026/07/09
ХӨВСГӨЛ, БУЛГАН, АРХАНГАЙН НУТГААР ИХ ХЭМЖЭЭНИЙ БОРОО ОРНО 2026/07/10
С.БЯМБАЦОГТ: ЭХ ОРНЫХОО ХӨГЖИЛ ДЭВШЛИЙН ТӨЛӨӨ НЭГЭН ЗОРИЛГО, НЭГЭН СЭТ… 2026/07/11
ОЛОН УЛСЫН ФИЗИКИЙН ОЛИМПИАДААС 4 МӨНГӨ, 1 ХҮРЭЛ МEДАЛЬ ХҮРТЭВ 2026/07/12
МОНГОЛ УЛСАД АНХ УДАА БАМБАЙ БУЛЧИРХАЙН ЛАЗЕР АБЛАЦИ ЭМЧИЛГЭЭГ АМЖИЛТТ… 2026/07/09
ХЭНТИЙ АЙМГИЙН НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР ИХ ХЭМЖЭЭНИЙ БОРОО ОРНО 2026/07/11
COP17 ХУРЛЫН БЭЛТГЭЛИЙГ ЭРЧИМЖҮҮЛЖ БАЙНА 2026/07/13
УЛААНБААТАРТ 23-25 ХЭМ ДУЛААН 2026/07/09
ХЭНТИЙ, ДОРНОДЫН ХОЙД ХЭСГЭЭР УСАРХАГ БОРОО, ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БО… 2026/07/12
ХАНГАЙ, ХӨВСГӨЛ, ХЭНТИЙН УУЛАРХАГ НУТГААР БОРОО, ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДА… 2026/07/13