ЕРӨНХИЙ САЙДЫГ ТОМИЛОХ АСУУДЛААР АРДЧИЛСАН НАМЫН БҮЛЭГ НЭГ ЦАГИЙН ЗАВСАРЛАГА АВЛАА


УИХ-ын чуулганы өнөөдрийн /2026.03.30/ нэгдсэн хуралдаанд Н.Учралыг Ерөнхий сайдаар томилох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх танилцуулав. 

Тэрбээр Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгээр олонх суудал авсан МАН-аас Ням-Осорын Учралыг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх саналыг 2026 оны гуравдугаар сарын 29-ний өдөр ирүүлснийг дурдаж, түүний товч намтрыг уншиж сонсголоо. 

Н.Учрал 2010 онд оноос хойш сургалт, эрдэм шинжилгээ, судалгаа, улс төрийн болон төрийн хууль тогтоох байгууллага, гүйцэтгэх засаглалын түвшинд ажилласан төрийн албаны туршлага мэдлэгтэй бөгөөд төрийн удирдах албан тушаалд ажиллах бүрэн боломжтой гэж үзэж байгаагаа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэмдэглэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс оруулж буй дээрх саналыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн тухай санал, дүгнэлтийг тус Байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир танилцууллаа. Саналыг дэмжье гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал, Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигч Н.Учралаас Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авч, мөн үг хэлж эхэллээ.

Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд, Б.Пүрэвдорж, О.Номинчимэг, Д.Энхтүвшин, С.Зулпхар, С.Эрдэнэболд нар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн ямар байх, гүйцэтгэх засаглал, төрийн албаны тогтвортой байдлыг хэрхэн хангах, олон улсын улс төр, эдийн засгийн ээдрээ түвэгтэй нөхцөл байдалд ямар хариу арга хэмжээ авах, гадаад худалдааны тэнцвэрийг хэрхэн хангаж, нэн шаардлагатай импортын бараа, бүтээгдэхүүний хангамжийг тасалдуулахгүй байх, үндэсний валютын ханшийн уналтыг хэрхэн тогтоон барих, төрийн өмчийн менежментийг хэрхэн сайжруулж, бүтээмж, үр ашгийг дээшлүүлэх, мөн төрийн үйлчилгээг цахимжуулж, хүнд суртал, авлигыг таслан зогсоох, хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмжиж, бизнес, зах зээлийн орчныг эрүүлжүүлэх, цаашлаад дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийн хэвшлийн нэмүү өртгийг хэрхэн нэмэгдүүлэх зэрэг олон зүйлийг асууж, Улсын Их Хурлын гишүүн Н.Учралаас хариулт авлаа. 

Мөн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хэрхэн хангах, ган, зэс хайлуулах, нефть боловсруулах зэрэг аж үйлдвэрийн томоохон бүтээн байгуулалтууд хэзээ ашиглалтад орох, “Чөлөөлье” санаачилгаа үргэлжлүүлэх, эсэхийг асууж, Засгийн газрын гишүүдийг томилохдоо холбогдох хууль, тогтоомжийг баримталж, тэр дундаа жендерийн тэгш байдлыг хангах, нэр хүнд, ёс зүйн болон бусад шаргуур шаардлагыг хангасан, хүлээн зөвшөөрөгдсөн байдлыг сайтар харгалзан үзэх, улс төрийн дарамт шахалтанд орохгүй ажиллах, эх орныхоо эрх ашгийг нэгдүгээрт тавих, үнэний бөгөөд шударга ёсны зарчим, хуульд захирагдаж манлайлалтай, иргэдийн мэдэх эрхийг хангаж нээлттэй, ил тод, мөн аливаад үндэслэл тооцоотой, судалгаатай хандаж, алсыг харж тэмүүлэлтэй ажиллахыг захиж байлаа.

Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл тус бүлгээс тавьсан шаардлагыг хүлээн авч байгаад Улсын Их Хурлын гишүүн, МАН-ын дарга Н.Учралд талархал илэрхийлээд, Монгол улс өнөөдөр дотооддоо авлига хээл хахуульд живсэн, гадааддаа геополитикын эгзэгтэй нөхцөл байдалтай нүүр тулж буй бөгөөд энэ талаар ямар бодлого, байр суурь баримталж ажиллах нь Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг томилохтой холбоотой учир энэ талаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзэн, нэг хоногийн завсарлага хүсэв.

Засгийн газрыг яаралтай бүрдүүлж ажилд нь оруулах, төрийн үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах шаардлагатайг харгалзан Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэгт нэг цагийн завсарлага өгөв. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
COP17: НҮБ-ЫН КОНВЕНЦЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫН ДАРГААР АХЛУУЛСАН БАГ МАНА… 3 минутын өмнө
УЛААНБААТАРТ ҮДЭЭС ХОЙШДОО БОРОО ОРНО, 20-22 ХЭМ ДУЛААН БАЙНА 1 цагийн өмнө
ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР… 16 цагийн өмнө
У.ХҮРЭЛСҮХ: ЭНЭ ОДОН БОЛ ЭХ ХҮНИЙ ДУНДАРШГҮЙ ХАЙР, АЛДАР ХҮНДИЙН ИЛЭРХ… 17 цагийн өмнө
Ч.НЯМСАЙХАН, Ц.ГАНБААТАР НАР ГАВЬЯАТ НИСГЭГЧ, Д.ЭНХЦЭЦЭГ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ … Өчигдөр
УВС, БАЯН-ӨЛГИЙ, ХӨВСГӨЛИЙН НУТГААР НОЙТОН ЦАС, ЦАС ОРЖ, ДАВАА ГҮВЭЭ Х… Өчигдөр
АЗИЙН ФИЗИКИЙН ОЛИМПИАДААС 4 ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ Өчигдөр
ЕРӨНХИЙЛӨГЧ МИАТ-ЫНХАНД 70 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ДЭВШҮҮЛЖ, АРД ТҮМНИЙ… Өчигдөр
УЛААНБААТАРТ СЭРҮҮСЭЖ, 13-15 ХЭМ ДУЛААН БАЙНА 2026/05/24
ЗАЙСАН, АРЦАТЫН АМАНД ОН УДААН ЖИЛ АМЬДАРСАН ИРГЭДЭД ГАЗАР АШИГЛАХ ЭРХ… 2026/05/23
МИАТ ТӨХК УЛААНБААТАР МАРАФОН-2026-Д ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГААР ОРОЛЦЛОО 2026/05/23
SILK ROAD CARAVAN АЯЛАЛ 8000 КМ ҮРГЭЛЖИЛЖ, МОНГОЛД ИРНЭ 2026/05/23
ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ 6-19 ЦАГИЙН ХООРОНД ХЭСЭГЧЛЭН ХААЖ, СУРРОН, МОПЕД, … 2026/05/23
БНСУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН… 2026/05/23
УЛААНБААТАРТ 24-26 ХЭМ ДУЛААН 2026/05/23
ХИЛЧДИЙН НИЙГМИЙН АСУУДЛЫГ ҮЕ ШАТТАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ НЭ… 2026/05/22
УЛААНБААТАРТ 13-15 ХЭМ ДУЛААН 2026/05/22
ЦАЛИН ХӨЛСНИЙ НЭГДСЭН ТОГТОЛЦООНД ШИЛЖИНЭ 2026/05/21
НОМИН, М-МАРТ, МИНИЙ ДЭЛГҮҮР СҮЛЖЭЭНИЙ 81 САЛБАРААР НӨӨЦИЙН МАХ ХУДАЛД… 2026/05/21
СОР17:ОРОН НУТГИЙН ИРГЭДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ ЗОРИЛГООР ЗӨВЛӨЛДӨХ У… 2026/05/21
Их Уншсан
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН ХҮНДЭТ ПРОФЕССОР Ч.НЯМСҮРЭН ГАВЬЯАТ ХУУЛЬ… 2026/05/13
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГИЙН БҮРЭН ЭРХИЙН ХУГАЦАА ЗУРГАДУГААР САРЫН 2-Н… 2026/05/12
ЦЭЦ ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙГ ЗӨВХӨН НЭГ УДАА ТОМИЛОХООР ЗААСАН НЬ… 2026/05/19
ДЭЭД ШҮҮХИЙН ШҮҮГЧИД СЕХ-НД НЭР ДЭВШСЭН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА С.ЗАЯАДЭЛГ… 2026/05/19
ЦАХИМ МӨРИЙТЭЙ ТОГЛООМТОЙ ТЭМЦЭХ ЧИГЛЭЛЭЭР ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАЖ… 2026/05/13
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МУБИС, ХААИС-ИЙН БАГШ, АЖИЛТНУУДТАЙ УУЛЗАВ 2026/05/14
МАХ, МАХАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭ 38 ОРЧИМ ХУВИАР ӨСӨЖ, НИЙТ ИНФЛЯЦЫН 3.4 … 2026/05/14
ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ 7.4 ХУВИАР, ХУУЧИН ОРОН СУУЦНЫХ 10 ХУВИАР ӨСЖЭЭ 2026/05/12
УЛААНБААТАРТ 9-11 ХЭМ ДУЛААН 2026/05/14
ГУРВААС ДЭЭШ ХҮҮХЭДТЭЙ ГЭР БҮЛИЙГ ИПОТЕКИЙН ЗЭЭЛД ТЭРГҮҮН ЭЭЛЖИД ХАМРУ… 2026/05/20
ЦАГДАН ХОРИХ, ТАСЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭГ ХЯЗГААРЛАНА 2026/05/13
ХИЙМЭЛ ОЮУНД СУУРИЛСАН, ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТТЭЙ НОГООН ДАТА ТӨВ БАЙГУУ… 2026/05/13
ХУУЛЬ ЗҮЙН САЛБАР ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ 2026/05/14
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ГАЗРААР БОРОО, УУЛААРАА НОЙТОН ЦАС ОРНО 2026/05/13
ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦААНЫ ТАЛААРХ ДЭЭД ШҮҮХИЙН ТАЙЛБАР ЦЭЦИЙН ХҮЧИНГҮЙ Б… 2026/05/15