БИ ЧАМАЙГ ИНГЭНЭ ГЭДГИЙГ МЭДЭЖ, ХҮЛЭЭЖ БАЙСАН ЮМ ГЭЖ ДОТРОО БАХ НЬ ХАНАЖ, ХАШГИРЧ БАЙГАА...

Admin
Өчигдөр

Дайсан чинь хамгийн аюултай хүн биш. Харин хамгийн чанга тэвэрч буй найз чинь хамгийн том аюул байх нь бий.

Чи найздаа бүрэн итгэдэг. Тиймээс зүрх сэтгэлээ нээн ярьдаг. Мөрөөдөл, төлөвлөгөө, ялалт, итгэлээ ярихад чинь баярлаад байх шиг харагдана. Гэтэл алдахад чинь түлхэж унагах гээд анаж гэтэж явахыг үгүйсгэх аргагүй. Эсвэл хамгийн ихээр түшиг тулгуур хэрэгтэй үед хаачсан нь мэдэгдэхгүй алга болчихно.
Хамгийн хүнд шархыг танихгүй хүн биш хамгийн сайн таньдаг, хайрладаг хүн чинь “зоодог”. Санаандгүй алдааг уучилж болно. Харин санаатайгаар анаж, отож байгаад “зоосон” бол уучлахын хэрэг юу билээ.
Урвалт бол урвалт. Уучилшгүй зүйл. Хамгийн гол нь хэн чамаас урвасан бэ? гэдэгт л байгаа юм. Танихгүй шахам хүн урвахад яахав дээ, тоох ч үгүй. Харин чиний сул талыг хамгийн сайн мэддэг хүн яг тэр газар чинь хатгаж, гүн шарх үлдээхэд сэтгэл их хөндүүрлэнэ.
Амжилтад хүрч, оргилд гарч, гэрэлтэж буйг тань харахыг хүсдэг хүмүүс бий. Гэхдээ тэр хүмүүс дандаа дэргэд чинь байгаад байхгүй тул та бараг анзаарах ч үгүй.
Харин байнга баяр хүргэж, алга ташиж, бэлэг илгээж буй нэгэн дотроо яг юу бодож буйг тааж мэдэхэд маш хэцүү. Түүний дотор атаархал буцалж байж болно. Тэр буцалсан атаархал тогооноосоо хальж, асгараад дийлдэхээ болихоороо хорлож байгаа юм.
Таныг унаж, бүдэрч, ядарч эхлэхэд “Би чамайг ингэнэ гэдгийг мэдэж, хүлээж байсан юм” гэж дотроо бах нь ханаж хашхирч байгаа.
Тиймээс мөрөөдөл, төлөвлөгөөгөө хэнд ярих вэ гэдгээ бодож, болгоомжтой байгаарай. Инээсэн бүхэн нөхөр биш, уурласан бүхэн дайсан биш гэдэг шүү дээ. Зарим хүн таныг нисэж байхад далавчийг тань хайчлах хайчаа ирлэж байдаг юм шүү.

Эх сурвалж: SSS19 пэйж 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ш.БАТБАЯР: ХҮРЭН БААВГАЙТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛААР ДӨРВӨН ХУУЛЬД НЭМЭЛТ, … 5 цагийн өмнө
МОНГОЛ ТЭМЭЭНИЙ БОЛОН МОРИН ХУУРЫН ӨДӨРТЭЙ БОЛОХ ЗОХИЦУУЛАЛТ ХУУЛЬД ОР… 6 цагийн өмнө
ГАДААДЫН БАНК МОНГОЛД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БОЛОВСРОНГ… 6 цагийн өмнө
ОРОН СУУЦНЫ МЭДЭЭЛЛИЙГ QR КОДООР БҮРТГЭЛЖҮҮЛЖ, ИРГЭДИЙГ ЗАЛИЛАНГААС УР… 6 цагийн өмнө
ОЮУ ТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙН ОРЛОГООР САНХҮҮЖҮҮЛЭХ ЗАРДАЛД ИРГЭДИЙГ САНАЛ… 9 цагийн өмнө
ХАВРЫН МОРИН УРАЛДААНЫГ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТТАЙ БОЛГОХОД ЧИГЛЭСЭН ХУУЛ… 10 цагийн өмнө
ТАВААС ДЭЭШ ХҮҮХЭДТЭЙ ӨРХИЙН 41.7 ХУВЬ НЬ ГЭРТ АМЬДАРЧ БАЙНА 10 цагийн өмнө
АРВАННЭГДҮГЭЭР САРД ТӨВ, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР ОЛОН ЖИЛИЙН ДУНДЖААС Х… 11 цагийн өмнө
СТРЕССИЙГ ХЭРХЭН ДАВАН ТУУЛАХ ВЭ? 11 цагийн өмнө
ХЗБХ: ХЭҮК-ЫН ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ АЖЛЫН ХЭСГИЙГ УИХ-ЫН ГИШҮҮН… 12 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 6-8 ХЭМ ДУЛААН 14 цагийн өмнө
ДЭЛХИЙН ЭМЭГТЭЙ ПАРЛАМЕНТЧДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТААС 5 ГОЛ АСУУДЛЫГ ТОДОРХО… Өчигдөр
АРХАНГАЙ АЙМАГТ ЦАГДААГИЙН ШИНЭ БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО Өчигдөр
МОНГОЛБАНК: ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ, НОГООН САНХҮҮЖИЛТИЙН ЦАХИМ СУРГАЛТ НЭЭЛ… Өчигдөр
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ПРОТОКОЛД ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ Өчигдөр
АЛТАЙ, ХАНГАЙН УУЛАРХАГ НУТГААР ЯЛИМГҮЙ ХУР ТУНАДАС ОРЖ, ИХЭНХ НУТГААР… Өчигдөр
ИНФЛЯЦ ЕСДҮГЭЭР САРД 12.9 ХУВЬ ХҮРЭХЭД ШАТАХУУНЫ ҮНИЙН ӨСӨЛТ ГОЛЛОН НӨ… 2026/10/12
ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ 3.7, ХУУЧИН ОРОН СУУЦНЫХ 8.8 ХУВИАР ӨСЖЭЭ 2026/10/12
МОНГОЛБАНК МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙН ТОГТОЛЦООГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛ… 2026/10/12
С.БЯМБАЦОГТ: ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДУУ ХООЛОЙ, ОРОЛЦОО ИРГЭДИЙН АМЬДРАЛД ЯМАР… 2026/10/12
Их Уншсан
СТРЕССИЙГ ХЭРХЭН ДАВАН ТУУЛАХ ВЭ? 11 цагийн өмнө
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙНХЭН ОЛОН НИЙТИЙН ХҮРЭЭНД ГЯЛА… 2026/10/01
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЗАГАСНЫХАН ТОМ ЗОРИЛГЫН ТӨЛӨӨ НӨӨЦӨ… 2026/10/02
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХАН НӨЛӨӨГӨӨ ӨРГӨЖҮҮЛЭХ Ү… 2026/10/01
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫХОН НАЙДВАРТАЙ ТҮНШҮҮДТЭЙ БОЛ… 2026/10/01
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ОХИНЫХОН МАТЕРИАЛЛАГ БАЙР СУУРИА БЭ… 2026/10/01
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙНХЭН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ СИСТ… 2026/10/01
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙНХЭН БАЙР СУУРИА БЭХЖҮҮЛЭХ ҮЕ 2026/10/01
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫНХАН ХҮЧЭЭ ТЭЛЭХ ҮЕ 2026/10/02
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХАН АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ХУВЬД ӨСӨ… 2026/10/02
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХАН АМЖИЛТАД ХҮРЭХ ҮЕ 2026/10/02
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙНХЭН БАЙР СУУРИА ТОДОРХОЙЛ… 2026/10/02
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЗУРХАЙ -ХИЛЭНЦИЙНХНИЙ ХУВЬД ШИНЭ ЭХЛЭЛИЙН ҮЕ 2026/10/02
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2026.10.12-10.18/ 2026/10/12
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТ ГАРГАСАН СУРАГЧДАД ШАГНАЛ ГАРДУУЛАВ 2026/10/07