Ж.ЧИНБҮРЭН: УЛАМЖЛАЛТ ЭМИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ, ЭКСПОРТЫН БОЛОМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ШИНЭ ШАТ ЭХЭЛЖ БАЙНА


“Монголын уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэрлэл, инновац ба экспорт” хэлэлцүүлэг өчигдөр /2026.03.11/ болжээ. Уг хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын санаачилгаар зохион байгуулж байгаа ба уламжлалт анагаах ухааны салбарын эрх зүйн орчныг сайжруулах, дэвшилтэт технологи, хиймэл оюунд суурилсан хөгжүүлэлтийг дэмжих, хүний нөөцийн нэгдсэн бодлого хэрэгжүүлэх, уламжлалт эм үйлдвэрлэлийн чанар, аюулгүй байдлыг хангах, уламжлалт эм бүтээгдэхүүнийг гадаад улс оронд экспортлох, эх орны брэнд болгон хөгжүүлэх зэрэг бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх хүрээнд хийж байна.

Хэлэлцүүлгийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн нээж үг хэлсэн байна. Тэрбээр, Монголын уламжлалт анагаах ухаан бол зөвхөн эмчилгээний арга төдийгүй монголчуудын оюуны өв, соёлын дархлаа, байгальтайгаа зохицон амьдрах ухааны цогц билээ. Манай улсад уламжлалт анагаах ухааныг шинжлэх ухааны үндэслэлтэй судлах ажил 1959 оноос эхэлж, улмаар 1980 онд Ардын эмнэлгийн хүрээлэн байгуулагдсанаар уламжлалт эмчилгээний тусламж үйлчилгээ албан ёсоор хөгжих суурь тавигдсан. 1999 онд төрөөс баримтлах бодлого батлагдсанаар салбарын эрх зүйн үндэс бүрэлдсэн. Өнөөдөр Монгол Улсад 1100 гаруй уламжлалт эмч ажиллаж, уламжлалт эмийн 7 үйлдвэр үйл ажиллагаа явуулж, 1000 гаруй нэр төрлийн эм бүртгэгдсэн байна. Энэ бол уламжлалт анагаах ухаан манай эрүүл мэндийн тогтолцооны салшгүй хэсэг болсны илрэл юм. Энэ жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай” зарлиг гарсан нь уламжлалт эмийн түүхий эдийг хамгаалах, эмийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, чанарын баталгааг сайжруулах, экспортын боломжийг нэмэгдүүлэх бодлогын шинэ шат эхэлж байгааг харуулж байна” хэмээв.

Түүнчлэн уламжлалт анагаах ухааныг орчин үеийн шинжлэх ухаан, инноваци, хиймэл оюун, эмийн үйлдвэрлэлийн шинэ технологитой уялдуулан хөгжүүлэх нь бидний өмнө тавьсан чухал зорилт бөгөөд өв уламжлалаа хадгалсан, нотолгоонд суурилсан, экспортын чадавхтай Монгол уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх цаг ирсэн. Иймээс өнөөдрийн “Монголын уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэрлэл, инновац ба экспорт” хэлэлцүүлэг нь зөвхөн салбарын асуудал бус, Монгол Улсын эрүүл мэнд, шинжлэх ухаан, эдийн засгийн ирээдүйтэй холбоотой чухал алхам болно” гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
СOP 17 ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ХҮРЭЭНД 12 ДЭД ХОРООНЫ ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛУ… 6 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 20-22 ХЭМ ДУЛААН 7 цагийн өмнө
МАНАЙ УЛСАД 82 ЖИЛИЙН ХУГАЦААНД 240 ГЕНЕРАЛ ТӨРЖЭЭ 23 цагийн өмнө
​ ХУУЛЬ ЗҮЙН САЛБАРЫН ЦАХИМЖИЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ЦХИХХЯ-ТАЙ ХАМ… Өчигдөр
COP17 ХУРЛЫН БЭЛТГЭЛ АЖЛЫН ХҮРЭЭНД ДЭД ХОРООД ХУРАЛДАЖ, АЖЛАА ЭРЧИМЖҮҮ… Өчигдөр
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН Өчигдөр
УВС АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ С.АНХБАЯРЫН АСУУДЛААР КОМИССЫН ГИШҮҮНИ… Өчигдөр
УЛСЫН БҮРТГЭЛИЙНХЭН СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ҮЗҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭНҮҮД /2026.04… Өчигдөр
ТРАМПАД ХАЛДАХЫГ ЗАВДСАН АЛЛЕН ЗАСАГ ЗАХИРГААНЫ ХИЙСЭН БҮХНИЙГ БОДОХОО… 2026/04/27
Х.НЯМБААТАР: НАМАЙГ ТОЙРУУЛЖ БУУДАЖ БАЙХААР НАМАЙГ ШАЛГА 2026/04/27
ЗҮҮН, ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ГАЗРААР БОРОО, НОЙТОН ЦАС ОРЖ, ЯВ… 2026/04/27
АВАРГА ЦОЛНЫ ХҮНДЭТГЭЛИЙН БАРИЛДААНД О.ХАНГАЙ АВАРГА ТҮРҮҮЛЛЭЭ 2026/04/26
ЦАХИЛГААН ХЯЗГААРЛАХ ХУВААРЬ /2026.04.27-04.30/ 2026/04/26
ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНД ТЭРБУМ МОД ЭКСПО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ 2026/04/26
УЛААНБААТАРТ ЯЛИМГҮЙ ХУР ТУНАДАС ОРНО, 8-10 ХЭМ ДУЛААН БАЙНА 2026/04/26
ИХ 7-ЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙД НАРЫН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТАД МОНГОЛ УЛС У… 2026/04/25
COP17 ХУРЛЫН БЭЛТГЭЛ АЖЛЫН ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛЖ, ХЯНАЛТЫГ ТОГТМОЛЖУУЛНА 2026/04/25
С.ЭНХЖАРГАЛЫН ГЭРЭЛ ЗУРАГ АЗИ ТИВД ТЭРГҮҮЛЖЭЭ 2026/04/25
УЛААНБААТАРТ 13-15 ХЭМ ДУЛААН 2026/04/25
Н.УЧРАЛ: ХЭТ БАЯН, ХЭТ ЯДУУ ГЭСЭН 2 ТУЙЛД ХҮРЛЭЭ. АВЛИГЫН ЭСРЭГ ХАМТДА… 2026/04/24
Их Уншсан
ДЭЛХИЙН ХАМГИЙН АЛДАРТАЙ ГОЁМСОГ ЭРТНИЙ НОМЫН САНГУУД 2026/04/23
МОНГОЛЫН БАГ АЗИ ТИВИЙН АВАРГАД ТЭРГҮҮЛЛЭЭ 2026/04/18
ХОЛИМОГ БАГИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА БОЛЛОО 2026/04/19
МАЗААЛАЙ БААВГАЙД САНСРЫН ДОХИОЛОЛ БҮХИЙ ХҮЗҮҮВЧ ЗҮҮЛЭЭ 2026/04/15
ЗАЙСАН, НҮХТИЙН АМАНД ОРШИН СУУГЧД 125 ИРГЭНИЙ ГАЗАР ЭЗЭМШИХ АСУУДЛЫГ … 2026/04/18
ЗҮҮН, ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ГАЗРААР БОРОО, НОЙТОН ЦАС ОРЖ, ЯВ… 2026/04/27
МАНАЙ УЛСАД 82 ЖИЛИЙН ХУГАЦААНД 240 ГЕНЕРАЛ ТӨРЖЭЭ 23 цагийн өмнө
ТРАМП АНУ-ИРАНЫ ХЭЛЭЛЦЭЭ ОЙРЫН ХОЁР ХОНОГТ ИСЛАМАБАДАД ДАХИН ЭХЭЛЖ МАГ… 2026/04/15
НУТГИЙН ЗАРИМ ГАЗРААР ХҮЧТЭЙ ШОРООН ШУУРГА ШУУРНА 2026/04/18
С.АМАРСАЙХАН: СИСТЕМ НЭГДЭХГҮЙ БОЛ ШУДАРГА ЁС БҮРДЭХГҮЙ 2026/04/17
ХҮЧТЭЙ САЛХИ, ШОРООН БОЛОН ЦАСАН ШУУРГА ШУУРЧ, ЭРС ХҮЙТЭРНЭ 2026/04/19
ТӨВ, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ГАЗРААР БОРОО, НОЙТОН ЦАС, ЦАС ОРЖ, … 2026/04/15
МОНГОЛ УЛС УС, БЭЛЧЭЭРИЙН ГАЗРЫН МЕНЕЖМЕНТ, БАЙГАЛЬД СУУРИЛСАН ШИЙДЭЛ … 2026/04/22
Л.ЭНХРИЙЛЭН АЗИ ТИВИЙН ХОШОЙ АВАРГА БОЛЛОО 2026/04/17
УВС АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ С.АНХБАЯРЫН АСУУДЛААР КОМИССЫН ГИШҮҮНИ… Өчигдөр