КАМИЛА ВАЛИЕВА ДӨРВӨЛСӨН ТУЛУП ҮСРЭЛТ АМЖИЛТТАЙ ГҮЙЦЭТГЭЖ, ХАГАС ШИГШЭЭД ШАЛГАРЛАА


Уран гулгалтын од Камила Валиева өнөөдөр /2026.01.31/ эхэлсэн ОХУ-ын Уран гулгалтын үсрэлтийн аварга шалгаруулах тэмцээний эхний үзүүлбэртээ дөрвөлсөн тулуп үсрэлт амжилттай гүйцэтгэлээ. 

Шөвгийн наймын шатанд үзүүлсэн тоглолтынхоо үеэр Валиева дөрвөлсөн тулупаас гадна гурвалсан лутц–сальховын каскад, бага зэргийн алдаатай ганцаарчилсан гурвалсан лутц, мөн ганцаарчилсан гурвалсан флип үсрэлтийг гүйцэтгэжээ. Гүйцэтгэсэн үсрэлтүүдийн нийлбэр дүнгээр Камила Валиева 29.28 оноо авсан байна.

Энэ нь түүний завсарлага авснаас хойших анхны албан ёсны тэмцээн бөгөөд уг үзүүлбэрийнхээ дараа ярилцлага өгөхдөө Камила Валиева "Намайг дэмжиж, надад итгэж байсан бүх үзэгч, хөгжөөн дэмжигчдэд маш их баярлалаа гэж хэлмээр байна. Ингээд эцэст нь би энд ирлээ, дэмжлэг үзүүлсэнд маш их баярлалаа. Сэтгэгдэл үнэхээр гайхалтай байна, энэ хугацаанд миний амьдралд тохиолдсон хамгийн сайхан зүйл мэт санагдаж байна. Би энэ спортод, мөн энэ уур амьсгалд маш их хайртай" гэжээ. 

19 настай Валиева 2025 оны аравдугаар сард бэлтгэлдээ эргэн орсон бөгөөд 2025 оны арванхоёрдугаар сарын 25-наас эхлэн тэмцээнд албан ёсоор оролцох эрхтэй болсон юм. Тэрбээр дасгалжуулагч Этери Тутберидзегийн багийг орхиж, цаашдын карьераа Светлана Соколовскаягийн багт үргэлжлүүлэхээр болсон билээ.

Шөвгийн наймын шатанд тамирчид хоёр ганцаарчилсан үсрэлт, нэг каскад гүйцэтгэх ёстой. Эдгээрийг  гүйцэтгэхэд зарцуулах хугацаа нь 1 минут 15 секунд бөгөөд хамгийн өндөр оноо авсан зургаан тамирчин хагас шигшээд шалгарна. 

Эхний үзүүлбэрийн дараах дүнгээр эдгээр 6 тамирчин хагас шигшээд шалгарчээ. 

1. Алиса Двоеглазова — 34,49 (4T, 4Lz-3S, 3Lz).
2. Мария Захарова — 34,38 (4T-3S, 4T, 3Lz).
3. Дина Хуснутдинова — 30,21 (3A, 3Lz, 3A-3A).
4. Камила Валиева — 29.28 (4T, 3Lz-3S, 3Lz).
5. Дарья Садкова — 26,56 (4T, 3Lz, 3Lz-3S).
6. Софья Муравьёва — 26,18 (3Lz-3S, 3F, 3Lz).

Тус тэмцээнээр эргэн ирэлт хийж буй бас нэгэн алдарт тамирчин, 2022 оны Олимпын мөнгөн медальт уран гулгагч Александра Трусова шөвгийн наймын шатны үзүүлбэрээ тийм ч хангалттай хийж чадалгүй, 22.77 оноо авсан бөгөөд шилдэг зургаан тамирчны тоонд багтаж, хагас шигшээд шалгарч чадсангүй. 

Трусова 2025 оны наймдугаар сард амаржиж хүү төрүүлсэн бөгөөд ийнхүү эргэн ирэлт хийх эхний оролдлого нь амжилт муутай боллоо. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ-ААР ХОНГКОНГ ХҮРЧ, ЦААШ GATHAY PACIFIC-ИЙН НИСЛЭГЭЭР АНУ, АВСТРАЛ… 5 цагийн өмнө
С.АМАРСАЙХАН САЙД ИНТЕРПОЛЫН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ … 5 цагийн өмнө
КОП17-Д ДЭВШҮҮЛСЭН ТАЛ ХЭЭРИЙН САНААЧИЛГА ДЭМЖЛЭГ АВЧ, ШИНЭ БОДЛОГЫН Ч… 5 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 20-22 ХЭМ ДУЛААН 6 цагийн өмнө
ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЖ, 25 БАЙГУУЛЛАГЫГ… 23 цагийн өмнө
ХАНХҮҮ ЖОРЖ ААВ УИЛЬЯМЫНХАА СУРЧ БАЙСАН ЭТОН КОЛЛЕЖИД 31 ЖИЛИЙН ДАРАА … Өчигдөр
УЛААНБААТАРТ 15-17 ХЭМ ДУЛААН Өчигдөр
ПИСА-2025 ҮНЭЛГЭЭГЭЭР МОНГОЛ УЛС 91 ОРНООС 49-Р БАЙРАНД ЭРЭМБЭЛЭГДЖЭЭ Өчигдөр
СЕЛЕНА ГОМЕЗ НЭГ Л ӨДӨР ЭЭЖ БОЛНО ГЭДЭГТЭЭ ИТГЭЛТЭЙ БАЙНА 2026/09/08
АНУ-Д ЗОРЧИХ МОНГОЛ УЛСЫН ИРГЭДИЙН АНХААРАЛД 2026/09/08
ҮАГ: ЦАЛИН НЭМЭГДҮҮЛЭХ НЬ ИНФЛЯЦЫН ДАРАМТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ЭРСДЭЛТЭЙ 2026/09/08
УЛААНБААТАРТ 17-19 ХЭМ ДУЛААН 2026/09/08
БАРИЛГЫН ТӨСЛИЙН МЕНЕЖЕР 25-ТАЙ БҮСГҮЙ ГАДААД ТӨРХӨӨ АШИГЛАН АЛБАН ТУШ… 2026/09/07
СҮХБААТАРЫН ТАЛБАЙГААР ДАЙРАН ӨНГӨРДӨГ АВТОБУСНЫ ЗАРИМ ЧИГЛЭЛД ТҮР ХУГ… 2026/09/07
ННФ: ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ХЭМЖЭЭГ ОГЦОМ НЭМЭГДҮҮЛЭХ… 2026/09/07
С.АМАРСАЙХАН: ХИЛ ХАМГААЛАХ, ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРЭГ ЗЭРЭГ БАЙГУУЛЛАГЫН… 2026/09/07
С.БЯМБАЦОГТ: ТӨСВИЙН ТОДОТГОЛ ҮР АШИГГҮЙ ЗАРДЛАА ТАНАЖ ЧАДДАГ, ЗАЙЛШГҮ… 2026/09/07
УЛСЫН ИХ ХУРАЛ ТӨСВИЙН ТОДОТГОЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ 2026/09/07
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2026/09/07
ХАЧИРТАЙ БАНТАН ПОДКАСТЫН НЭРЭМЖИТ “ҮНЭН ЗОРИГТ” ШАГНАЛ ОЛГОДОГ БОЛНО 2026/09/06
Их Уншсан
ОНГОЦНЫ ОСЛООС ШИРЭНГЭН ОЙД УНАСАН Ч АМЬД ҮЛДСЭН ОХИНЫ ТҮҮХ 2026/08/29
БАГА АНГИЙНХНЫГ ТООНД ДУРЛУУЛАХ ДҮРС ХУВААХ, ЭВЛҮҮЛЭХ НОМ 2026/08/30
МЭДРЭМЖ СЭРГЭЭСЭН УРИЛГА 2026/09/03
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ХОНИНЫХНЫ ХУВЬД ОНОВЧТОЙ БҮТЦЭЭР ДАМЖИ… 2026/09/01
А.БАДАМ: БҮХ НИЙТИЙН ЭКОЛОГИЙН БОЛОВСРОЛ ЗАЙЛШГҮЙ ЧУХАЛ БАЙНА 2026/08/27
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙНХНИЙ ХУВЬД САНХҮҮГИЙН ТОГТВОРТО… 2026/09/01
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ЗАГАСНЫХНЫ ХУВЬД ХАРИЛЦААГАА ХӨГЖҮҮЛЭ… 2026/09/02
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙНХНИЙ ХУВЬД АМЖИЛТАД ХҮРЭХ Ү… 2026/09/01
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- МЭЛХИЙНХНИЙ ХУВЬД ЗОРИЛГОО ТОДОРХОЙ БО… 2026/09/01
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХНЫ ХУВЬД УРТ ХУГАЦААНЫ ТӨЛӨВЛӨ… 2026/09/02
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХНЫ ХУВЬД ЦАР ХҮРЭЭГЭЭ ӨРГӨЖҮҮЛ… 2026/09/02
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫ ХУВЬД БОДИТООР АШИГ ОЛО… 2026/09/01
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙНХНИЙ ХУВЬД ИРЭЭДҮЙН ТОМ АЛХМЫН … 2026/09/01
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ХИЛЭНЦИЙНХНИЙ ХУВЬД АЖИЛ ХЭРЭГТ ТААТАЙ… 2026/09/01
МОНГОЛБАНКНЫ ДЭРГЭДЭХ СУРГАЛТ, СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭН ИХ СУРГУУЛИУДТАЙ ХА… 2026/09/03