КРИШТИАНО РОНАЛДОГИЙН АЖИЛ ХАЯЛТ САУДЫН АРАБААС ЯВАХАД ХҮРГЭХ ҮҮ?


Криштиано Роналдо бол амбицаар халгиж цалгисан хүн. Саудын Арабад гурван жил боллоо. Гэвч ганц л цомтой. Тэр нь цомын тэмцээн. Тэрнээс лигийн аварга болж чадсангүй.

Тэгтэл ижил эзэнтэй буюу Төрийн хөрөнгө оруулалтын сангаас ижил нөхцөлтэйгээр санхүүждэг “Аль Хилаль” аварга болсон төдийгүй Карим Бенземаг авчихлаа. Хүчтэй дээрээ улам хүчтэй болсон хэрэг. Үүнийг урьдчилж мэдмэгцээ Криштиано Роналдо бухимдаж, “Аль Рияд”-ын эсрэг талбайд гарахгүй гэж шийдсэн нь тодорхой болж байна. Магадгүй Бенземаг авахуулахын тулд клубтээ шахалт үзүүлсэн ч байж мэдэх юм.

“Аль Наср”, “Аль Иттихад”, “Аль Хилаль”, “Аль Ахли” гээд дөрвөн клуб дөрвүүлээ дээр дурдсан Төрийн хөрөнгө оруулалтын сангийн эзэмшлийнх. “Аль Наср”-ын хувьцааны 75 хувийг энэ сан эзэмшдэг юм байна.
Гэтэл ирэх зун Мохамед Салахыг авах төлөвлөгөөгөө биелүүлэхийн тулд “Аль Иттихад” үндсэндээ Карим Бенземаг “жийж”, бага цалин санал болгосноор франц довтлогч явахын түүс болж, “Аль Хилаль”-д очих нь тэр.

Тэгтэл тэр “Аль Хилаль” нь Саудын Арабын хөлбөмбөгийн түүхэнд “Аль Наср”-тай мөнхийн өрсөлдөгч клуб байдаг. Роналдо ганцхан цомтойгоо байгаад байдаг. Өвлийн наймааны цонхоор “Аль Наср” 21 настай ирак хагас хамгаалагч Хайдир Абдулкаримыг авснаас өөр наймаа хийсэнгүй.

Ижил хөрөнгөтэй, ижил нөхцөлтэй хэрнээ нэг нь Карим Бенземаг авч байхад нөгөө нь яахаараа Хайдир дээр бууж байдаг билээ гэж Роналдо эгдүүцсэн хэрэг. “Аль Хилаль” зөвхөн Бенземагаар ч зогсохгүй Пабло Мари, Мохамед Мэйтэ хоёрыг ч авчээ. Ингээд Роналдогийн амбицын эцсийн утас тас үсрэв. Ийм нөхцөлд аварга болох боломжгүй гэж үзээд ажил хаяв.

Гэтэл нөгөө талаас нь харвал “Аль Наср”-ын хөрөнгө мөнгө зарцуулах боломжгүйн нэг шалтгаан нь Роналдо өөрөө болж байна. Цалин нь жилийн цэврээр 400 сая евро, сараар 33.34 сая, долоо хоногоор 7.6 сая евро, өдрөөр 1.1 сая евро, цагийн 46 300 евро, минутын 772 евро, секундын 13 евро гэж байгаа. Ийм нөхцөлтэй цалинтай тоглогч дээрээ нэмж Жоао Феликсийг Кингсли Комантай хамтад нь аваад хэдэн сар болж байна. Энэ клубын ерөнхий захирал нь Жорже Семеду, спортын албан захирал нь Симао. Сүүлийн хоёр хоёулаа португал. Яагаад португал гэж? Яагаад гэвэл Роналдо португал. Ахлах дасгалжуулагч Жорже Жесус мөн португал. Ийм л байгаа.

Өнгөрсөн 12 дугаар сард Ойрх Дорнодын шилдэг хөлбөмбөгчийн шагналыг гардахдаа Роналдо индэр дээрээс “Миний зорилгыг та бүхэн мэднэ. Би цом өргөх зорилготой. Мөн ямар тоонд хүрэхийн төлөө тэмүүлж буйг минь ч та бүхэн мэднэ. Гэмтэхгүй бол түүндээ заавал хүрнэ” гэж хэлсэн юм.
Тооны тухайд бол 961 гоолтой болсон. 1000 хүрэхэд 39 дутуу. Дашрамд сануулахад, 41 нас хүрэхэд хоёр хоног хүрэхгүй хугацаа үлджээ.

Өчигдрийн Роналдогийн оролцоогүй тоглолтод Садио Манэ нэг гоол хийгээд баг нь хожсон байна лээ. Харин Роналдо клубын эзэдтэй учраа олох эсэхээс байдал хаашаа эргэх нь тодорхой болно.
Ямар ч байсан Роналдо шахалт үзүүллээ. Дэлхийн сошиалын хаан гэж хэлж болохоор хамгийн олон дагагчтай, хөлбөмбөгийн ертөнцийн хамгийн өндөр цалинтай, мөн өнөө цагийн хамгийн алдартай тамирчдын нэг ийнхүү нэг удаа ажил хаяна гэдгийг юутай ч зүйрлэмээр юм бэ дээ...

Эх сурвалж: SSS19 пэйж


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УЛААНБААТАРТ 21-23 ХЭМ ДУЛААН 40 минутын өмнө
МИАТ: ХАР САЛХИНЫ УЛМААС НАРИТА ЧИГЛЭЛИЙН 9 ДҮГЭЭР САРЫН 21-НИЙ ӨДРИЙН… 16 цагийн өмнө
С.ЖАМБАЛЖАМЦ АЗИЙН НААДМААС МОНГОЛЫН БАГИЙН МЕДАЛИЙН САЛХИЙГ ХАГАЛЖ, Х… 17 цагийн өмнө
КАМИЛА ВАЛИЕВА СЭТГЭЛ САНАА НЬ ХЭВИЙН БАЙГАА ГЭСЭН Ч… 21 цагийн өмнө
ДОРНОДЫН ХОЙД БОЛОН ЗҮҮН СУМДЫН НУТГААР БОРОО ОРНО Өчигдөр
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН XX НААДМын НЭЭЛТИЙН ФОТО АГШИН Өчигдөр
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ, О.ЭНХ-ЭРДЭНЭ НАРЫН ТҮҮХИЙГ ДЭЛХИЙН ТАЕКВОНДОГИЙН ХОЛБОО… Өчигдөр
ИНФЛЯЦ ӨМНӨХ САРААС СААРАХАД ХҮНСНИЙ ҮНИЙН ӨСӨЛТ БУУРСАН НЬ НӨЛӨӨЛЖЭЭ Өчигдөр
САНТ СУРГУУЛИЙН СУРАГЧ С.НАРАНБАТ АЗИЙН НААДАМД ЗАЛУУ СЭТГҮҮЛЧЭЭР АЖИЛ… Өчигдөр
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН НААДМЫН ТАВАН ТӨРӨЛТИЙН ТЭМЦЭЭНИЙ ФОТО АГШИН Өчигдөр
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2026/09/19
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН НААДМЫН ТЭКБОЛЫН ТЭМЦЭЭНИЙ ФОТО АГШИН 2026/09/18
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРӨЛД ДЭЛХИЙН АВАРГЫН МӨНГӨ… 2026/09/18
МОНГОЛ УЛС 2027 ОНД АЗИЙН ХУУЛЬ ТОГТООХ БАЙГУУЛЛАГУУДЫН ЗӨВЛӨЛИЙН АССА… 2026/09/18
СИНГАПУРЫН ХӨРӨНГИЙН БИРЖТЭЙ МӨНГӨ, ВАЛЮТ, ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨГЖЛ… 2026/09/18
ГЭРЛЭХ НАС 28 ДАВЖ, 1-2 АМ БҮЛТЭЙ ӨРХИЙН ЭЗЛЭХ ХУВЬ НЭМЭГДЖЭЭ 2026/09/18
ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРӨЛД ДЭЛХИЙН АВАРГАТАЙ БОЛЛОО 2026/09/18
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 13-15 ХЭМ ДУЛААН 2026/09/18
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ИРЦ БҮРДЭЭГҮЙ ТУЛ ХОЙШЛУУЛЛАА 2026/09/17
XX ЗУУНЫ МАНЛАЙ ТӨРИЙН ЗҮТГЭЛТЭН ЮМЖААГИЙН ЦЭДЭНБАЛЫН МЭНДЭЛСНИЙ 110 Ж… 2026/09/17
Их Уншсан
ХУНГУУД ХҮНД ХЭЦҮҮ ЗАМД ГАРАХЫНХАА ӨМНӨ ЧУУЛДАГ 2026/09/16
Ч.АЛТАННАР: ИРЭЭДҮЙД AI-ААС БҮРЭН ХАМААРАХЫН ОРОНД ХҮНИЙ БОДОХ, БҮТЭЭХ… 2026/09/14
БАРИЛГЫН ТӨСЛИЙН МЕНЕЖЕР 25-ТАЙ БҮСГҮЙ ГАДААД ТӨРХӨӨ АШИГЛАН АЛБАН ТУШ… 2026/09/07
ПИСА-2025 ҮНЭЛГЭЭГЭЭР МОНГОЛ УЛС 91 ОРНООС 49-Р БАЙРАНД ЭРЭМБЭЛЭГДЖЭЭ 2026/09/08
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРАГЧДАД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭ… 2026/09/16
ННФ: ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ХЭМЖЭЭГ ОГЦОМ НЭМЭГДҮҮЛЭХ… 2026/09/07
ХАНХҮҮ ЖОРЖ ААВ УИЛЬЯМЫНХАА СУРЧ БАЙСАН ЭТОН КОЛЛЕЖИД 31 ЖИЛИЙН ДАРАА … 2026/09/09
МИАТ-ААР ХОНГКОНГ ХҮРЧ, ЦААШ GATHAY PACIFIC-ИЙН НИСЛЭГЭЭР АНУ, АВСТРАЛ… 2026/09/10
УЛСЫН ИХ ХУРАЛ ТӨСВИЙН ТОДОТГОЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ 2026/09/07
С.БЯМБАЦОГТ: ТӨСВИЙН ТОДОТГОЛ ҮР АШИГГҮЙ ЗАРДЛАА ТАНАЖ ЧАДДАГ, ЗАЙЛШГҮ… 2026/09/07
С.АМАРСАЙХАН: ХИЛ ХАМГААЛАХ, ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРЭГ ЗЭРЭГ БАЙГУУЛЛАГЫН… 2026/09/07
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2026/09/07
ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЖ, 25 БАЙГУУЛЛАГЫГ… 2026/09/09
С.АМАРСАЙХАН: МӨРДӨГЧИЙН БИЕ ДААСАН ХАРААТ БУС БАЙДАЛ, МӨРДӨН ШАЛГАХ А… 2026/09/11
КОП17-Д ДЭВШҮҮЛСЭН ТАЛ ХЭЭРИЙН САНААЧИЛГА ДЭМЖЛЭГ АВЧ, ШИНЭ БОДЛОГЫН Ч… 2026/09/10